Дэлхий дахинд
Украин дахь цэргийн тусгай ажиллагааныхаа эцсийн зорилгыг Путин нэрлэв
Украин дахь цэргийн тусгай ажиллагааны зорилго өөрчлөгдөөгүй, харин тактик нь янз бүр байж болно гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. “Хоёрдугаар сарын 24-ний өглөө, миний эх орон нэгтнүүддээ, дэлхий дахинаа хандан хэлж байснаас юу ч өөрчлөгдөөгүй. Одоо надад үүн дээрээ нэмж хэлэх зүйл алга. Юу ч өөрчлөгдөөгүй” гэж тэр хэлжээ.
Гэхдээ тактик бол янз бүр байж болно гэж тэр онцолсон байна. “Цэргээ хаашаа хөдөлгөх, давшуулах, ямар байгууламжийг устгах гээд тактикийг Батлан хамгаалах яам боловсруулж байгаа” гэж Путин мэдэгджээ.
Үүнээс гадна ОХУ-ын Ерөнхийлөгч Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж байгаа цэргийнхэндээ итгэж байгаагаа илэрхийлсэн байна. “Мэдээж би Дээд ерөнхий командлагч, гэхдээ Жанжин штабын академи төгсөөгүй. Би мэргэжлийнхээ хүмүүст итгэж байна. Эцсийн зорилгодоо хүрэхийн тулд яаж ажиллах, юу хийхээ тэд мэдэж байгаа” гэж Путин сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Путин ярианыхаа эцэст Украин дахь цэргийн тусгай ажиллагааны эцсийн зорилго бол Донбассыг хамгаалах, Оросын аюулгүй байдлын баталгааны нөхцөл бүрдүүлэх явдал гэж тодорхойлжээ. “Цэргийн тусгай ажиллагааны эцсийн зорилго бол Донбассыг чөлөөлж, Орос улс өөрийнхөө аюулгүй байдлыг баталгааг хангах явдал” гэж Путин сэтгүүлчдэд хэлсэн байна.