Дэлхий дахинд
Цөмийн дайн нь таван тэрбум хүнийг үхэл, өлсгөлөнд хүргэнэ
АНУ, Оросын хооронд цөмийн бүрэн хэмжээний дайн дэгдэх тохиолдолд ямар үр дагаварт хүргэхийг Ратгерийн их сургуулийн эрдэмтэд тооцож гаргасан байна. Nature Food сэтгүүлд нийтэлснээр бол хоёр тал цөмийн зэвсгээ өргөн хэмжээгээр хэрэглэх юм бол дэлхий дахиныг хамарсан өлсгөлөн нүүрлэж , таван тэрбум гаруй хүн амь алдах гэнэ.
Судлаачид юун түрүү цөмийн дэлбэрэлтээс үүдэх галан шуурга дэлхийн уур амьсгалд хэрхэн нөлөөлөхийг үнэлжээ. Дэлхий дахиныг хамарсан түймрийн улмаас агаар мандалд сая сая тонн тортог хуралдаж фотосинтезэд шаардлагатай нарны гэрлийг халхлан цаг уурт хүйтрэл авчрах юм байна. Эрдэмтэд агаар мандалд тархах хөө тортгийг Орос АНУ-ын хооронд болон Энэтхэг Пакистаны хооронд үүсч болох цөмийн дайны гээд таван хувилбараар тооцож үзсэн байна.
Агаар мандлын судалгааны үндэсний төв энэ бүхнийг үнэлэхдээ хөдөө аж ахуйн бүтээгдхүүнд тухайлбал эрдэнэ шиш, цагаан будаа, үр тариа, буурцагт хэрхэн нөлөөлөхийг илүүтэй авч үзжээ. Ингэхэд Энэтхэг, Пакистаны хооронд мөргөлдөөн үүсэх юм бол дэлхий дахины хүнсний бүтээгдхүүний үйлдвэрлэл таван жилийн дараа долоон хувиар унана гэсэн тооцоо гарчээ. Харин Орос, АНУ-ын хооронд цөмийн дайн болбол ердөө гурав дөрвөн жилийн дотор ийм үйлдвэрлэл 90 хувь унах гэнэ.
Ургац ингэж унах нь үндсэн экспортлогч Орос, АНУ-аас илүүтэй Африк болон Ойрхи Дорнодын импортоос хараат орнуудад илүүтэй нөлөөлнө гэжээ.
Манай гаргийн хүн амын 75 хувь нь хоёр жил үргэлжлэх өлсгөлөнгийн аюулд тулгарах гэнэ. Ингэхээр хөдөө аж ахуйн бүтээгдхүүн илүүтэй хэрэглэдэг улс орнуудад мал сүргээ тэжээх, хүн амаа хүнсээр хангах явдал сүйрэлд орж ард иргэд нь хэрэгцээт калориа авч чадахгүйд хүрнэ гэжээ.