Дэлхий дахинд
Ковид эргэн ирлээ, шинэ давалгаа яадаг бол….
Коронавирусын цар тахлын халдварын тархалтыг бууруулж чадлаа хэмээн баярлах эрт байна, хэргийн учир нь энэ өвчний шинэ давалгаа эхэлж байна. Цар тахлын шинэ давалгаа, улирал нь ямар байх юм, эрсдлийн бүсэд ямар хүмүүс байх, анагаах ухаан ямар арга хэмжээ авч чадах зэрэг асуудлаар ОХУ-ын ШУА-ийн академич, Оросын гавьяат эмч Геннадий Онищенко ингэж ярьж байна.
“Кентавр” тархаж эхэллээ
— Геннадий Григорьевич, өвчлөлийн статистик харвал коронавиурсыг бид хараахан ялаагүй байна уу?
– Халдвар тархалтын үйл явц ид явж байна, тэгэхээр коронавирусын өвчлөлийн шинэ үе эхэлж байна гэсэн үг. Хэдий л олон хүн өвчилнө, коронавирусын шинэ дэгдэлт гарах илүү магадлалтай гэсэн үг.
– — Одоо СОVID-19-ийн шинэ “кентавр” хувилбарын тухай их ярьж байна. Энэ хувилбарын талаар тодорхой юу байна?
– Коронавиурсын энэ шинэ хувилбар Энэтхэгт анх гарсан. Энэ бол илүү халдамтгай, харин бусад хувилбараа бодвол хөнгөн тусдаг хувилбар. Манайд бол хараахан илрээгүй, энэ талаар баримт алга бусад хувилбарууд нь зонхилж байна. Өнөөдөртөө яг л ханиад шиг анзаарагдаж байгаа. Хөнгөхөөн юм шиг, гэхдээ маш олон хүн нас барж байгаа баримт байна шүү дээ.
– — Халдвар хэр хурдтай тархаж байна….?
– Уг нь бид сайн бэлтгэлтэй болсон шүү дээ. Вакцинжуулж сурлаа, байгальд халдаж биологийн амьдралыг өөрчилж чадаж байна, гэтэл сармагчны цэцэг өвчин гараад л ирлээ шүү дээ. Одоо энэ өвчин манай хамгийн том хот Москвад гарчихлаа, энэ чинь дэлхий дахин руу нисдэг том хот шүү дээ. Тэгэхээр Якут, Анадырь, Хабаровск, тэгээд цаашаа тархана….Харин Башкир, Татарстаны жишээг би онцолмоор байна, энд хүмүүс эрүүл мэнддээ анхаарч илүү хариуцлагатайгаар дархлаажуулалтад хамрагдаж байна.
– — Халдварын өсөлт ингэж нэмэгдээд байвал дахиад л хязгаарлалт, амны хаалт зүүх үү?
– Хөл хорио хязгаарлалт бол мэдээж хийхгүй, гэхдээ нөхцөл байдлыг харгалзана. Москвад халдвар ихэслээ гээд Чукоткод сургууль хаахгүй, тэнд чинь хүн амын нягтрал бага. Ер нь тодорхой бүс нутаг бүрт өөр өөр гэсэн үг. Харин амны хаалтын тухайд бол Москва бол хүн амын нягтрал их, эрсдэлтэй учраас амны хаалт зүүх хэрэгтэй. Вакцин тариулсан, эрүүл гэдэг нь ч чухал биш.
– — Хуучин вакцин нь коронавирусын шинэ хувилбараас сэргийлэх үү?
– Бид шинэ вакцин гаргана, гарахаар нь бид заавал мэдээлнэ.
– — Намар өвлийн улиралд бэлтгэж эрүүл мэндээ яаж хамгаалах вэ…..?
– Нэгдүгээрт амны хаалт зүүх хэрэгтэй. Корона байхгүй байлаа ч гэсэн. Яагаад гэвэл энэ чинь ханиаднаас эхэлдэг учраас. Нэн тэргүүнээ бие султай, ахимаг хүмүүс. Тэгээд гар, шүдээ угааж, дасгал хийж, өдөр тутам дархлаагаа дэмжиж байх хэрэгтэй. Биеийн тамирын дасгал нь нэг их чухал биш санагдаж болно, хагас гэрэлтэй танхимд сууж ажилладаг хүн гэхэд л өрөөн дотуураа явж байгаагаа дасгал гэж ойлгох хэрэггүй. Заавал гадаа цэвэр агаарт гарч хэсэг зуур зугаалах хэрэгтэй. Дээр нь хүнс хоол маш чухал. Амин дэм сайн хэрэглэ. Олон хүн зундаа жимс ногоо их идэхээр өвөлдөө амин дэмийн нөөцтэй боллоо гэж ташаа боддог. Энэ бол тийм биш. Бие организмд хүн бүрийн тэмцэх гэж боддог өөх том хуримтлагдаж байдаг бол амин дэм тэгдэггүй. Тэгэхээр эмийн сангаас амин дэм авч, өөртөө ч хүүхэддээ ч хэрэглэ….Ер нь бид нэг нэгнийгээ хөл хорио хязгаарлалтаар айлгах биш, нөхцөл байдал зохицож ажиллах хэрэгтэй байна.