Дэлхий дахинд
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш, Шойгутай утсаар ярьжээ
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш, ОХУ-ын Батлан хмагаалахын сайд Сергей Шойгу хоёр утсаар ярьсныг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик маш сайн яриа боллоо хэмээн дүгнэлээ гэж ТАСС агентлаг мэдээллээ.
Дюжаррикийн хэлснээр бол ярианы үеэр Хар тэнгисээр үр тариа гаргах, Оросын хүнсний бүтээгдэхүүн, бордоог дэлхийн зах зээлд гаргах асуудлуудыг хөндөж ярьсан гэнэ. Улстөрчид Запорожийн Атомын цахилгаан станцын аюулгүй байдал, ажиллагааны нөхцөлийн талаар ярилцсан гэж Оросын Батлан хамгаалах яам өмнө нь мэдээлж байсан юм.
Утасны ярианы үеэр Гутерриш, Шойгу хоёр Еленовка дахь урьдчилан хорих төв рүү Украины зэвсэгт хүчин долдугаар сарын 29-нд америкийн шуурган галын HIMARS системийн пуужингаар харвасны улмаас 53 хүний амь эрсэдсэн хэргийг мөрдөн шалгах, баримт цуглуулах ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар санал солилцсон байна.