Дэлхий дахинд
Украины тулалдааны туршлагаар Орос зэвсэглэлээ сайжруулна
Украинд явуулсан цэргийн тусгай ажиллагааны туршлагаас үүдэн армийн зэвсэглэлийн үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээ авна гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамны Хиймэл оюун ухааны технологийн хөгжлийн удирдах газрын дарга Василий Елистратов мэдэгдсэн байна. Сэтгүүлчид ч ОХУ-ын зэвсэгт хүчин байлдааны ажиллагааны туршлагыг хиймэл оюун ухаан хөгжүүлэх хүрээнд задлан шинжилж, ашиглаж байна уу хэмээн асуусан юм байна.
“Нэг л зүйлийг хэлж чадна, залуус маань эрэлхэг тулалдаж байна, маш сайн. Харин бид зэвсэглэлийг илүү үр дүнтэй, илүү ухаалаг болгохын тулд, эргэх холбоог сайжруулах талаар шаардлагатай бүхий л мэдээллийг хүлээн авч цуглуулж байна” гэж Елистратов хэлжээ. Тэрбээр манай мэргэжилтнүүд оросын зэвсэглэлийг сайжруулна гэж онцлон тэмдэглэсэн байна.
Үүний өмнө Оросын Зохион бүтээх төв товчоо “Рубин” “Арми-2022” формын үеэр стратегийн зориулалттай усан доогуур шумбагч хөлгийн пуужинт “Артур” хөлгөө танилцуулж байсан юм. Усан доогуур шумбагч атомын хөлөг нь усан дороос хөөрөх нисгэгчгүй аппараттай болох юм байна.