Connect with us

Нийгэм

Эрүүл амьдруулдаг үнэ төлбөргүй 16 арга

Нийтэлсэн

-

1. Үсийг үргэлж илж бай

Өглөө бүр 10 хуруугаар үсээ урдаас нь арагш нь , араас нь урагш нь зугуухнаар хэдэн арван удаа самна. Ингэснээр толгойд буй биологийн идэвхит цэгүүд хурууны өндгөнд цочирч тархи оюун сэргэх , даралт буурах , урам зориг дээшлэхийн сацуу толгой загатнах , эргэх, өвдөх , үс унах , зүрх хурдан цохилох , мэдрэлийн ядаргаа зэрэг өвчнөөс сэргийлдэг.

2. Нүүрээ олонтаа ил

Хоёр алгаа хооронд нь халуун оргитол үрсний дараа алгаараа дух , хацар , хамрын самсааг оролцуулан нүүрээ дээш доош нь хэдэн арван удаа зугуухан илнэ. Өдөрт хоёроос доошгүй удаа ингэж илснээр нүүрний цусны эргэлтийн хэмжээ сайжран , арьс нь зөөлөрч , өнгөлөг , овор багатай харагдахаас гадна , үрчлээтэхээс сэргийлж , нэгэнт тогтсон үрчлээг багасгадаг. Мөн ханиад , томуу тусах , салхинд явахад нүднээс нулимс гоожих , толгой , шүд өвдөх , хамар битүүрэхээс сэргийлнэ. Энэ дасгалыг батгатай хүмүүс хийж болохгүй.

3. Нүдний дасгал

Санаа сэтгэлийг тайван болгосны дараа нүдээ хагас аниад нар зөв , баруун зүүн , дээш доош аажуухан эргэлдүүлнэ. Дараа нь нүдээ огцом нээж дээрх хөдөлгөөнийг давтан хийнэ. Тус бүрийг арав орчим удаа хийх нь тохиромжтой. Энэ дасгалыг хийснээр нүдний ядаргаа арилах , хараа сайжирахаас гадна толгой эргэх , нүд эрээлжлэх болон нүдний элдэв өвчнөөс сэргийлж чадна.

4. Дагз няслах

Алгаараа хоёр чихээ таглан долоовор хуруугаа дунд хуруун дээр тавьж чихний ар хэсэг рүү няслахад бөмбөр дэлдэх мэт чимээ гарна. Ийнхүү 36 удаа няслаад , чихээ тагласан алгаа огцом авч , огцом таглах үйлдлийг 16 удаа хийнэ. Ингэснээр тархи оюуныг сэргээж , санах ой болон сонсголыг сайжруулж , толгой эргэх , өвдөх , чих шуугих болон чихний элдэв өвчин эмгэгээс сэргийлнэ.

5. Хэлийг түүшинд хүргэх

Хэлний үзүүрийг өргөж , тагнайн төмбөгөр хэсэгт хүргэж , дээш доош , баруун зүүн тийш арван удаа эргэлдүүлэхэд шүлс ялгаран гарч ирдэг. Энэ дасгалын гол үүрэг нь хоол идэх дур хүслийг оргилуулж , шингэцийг сайжруулан , шүд бэхжүүлэхийн зэрэгцээ ам аргаж хатах , залгиур хоолой болон буйлны үрэвслээс сэргийлнэ.

6. Шүдийг байнга товш

Анхаарлаа төвлөрүүлэн , элдэв юм бодохоо орхиж хоёр уруулаа зөөлөн хамхина. Эхлээд араануудаа , дараа нь дээд доод үүдэн шүдээ , эцэст нь соёонуудаа хооронд нь товших хэрэгтэй . Өдөрт боломжтой үедээ энэ дасгалыг 100 орчим удаа хийх ёстой. Ингэснээр шүд бөхжин шүлс ялгарч , шүдний өвчнөөс сэргийлж чадна. Хятадын уламжлалт хууч үгэнд “ Өглөө бүхэн 36 удаа товшвол үхтэл шүд унадаггүй” гэсэн байдаг.

7. Шүлс залгих

Хятадын эртний сударт шүлсийг “ Хагас шүүдэр “ “ Ариун ус “ гэх мэтээр нэрлэсэн байдаг нь санамсаргүй хэрэг биш юм. Завьжаар шүлсийг сорж ам дүүрэхийн алдад 10 хувааж залгина. Энэ нь хоолны дуршил / шингэц / -ыг сайжруулж , залгиурын ажиллагааг идэвхижүүлэн , биеийн эсэргүүцлийг сайжруулахын зэрэгцээ шүд ам цэвэрлэн , залгиур хоолойн үрэвсэл , буйл
үрэвсэх , шарх сэдрэх зэрэг өвчнөөс сэргийлнэ.

8. Өглөө бүхэн эвшээлгэх

Өглөө босоод цэнгэг агаартай газар очиж биеэ султган , анхаарлаа төвлөрүүлж , хамраараа агаар сорон хэвлийн хэсгээ агаараар дүүртэл амьсгална. Хэвлийг агаараар дүүргэсний дараа толгойгоо өргөн амаа ангайж , эвшээж байгаа маягтайгаар амьсгалаа гаргана. Энэ үйлдлийг өдөр бүр 12 удаа хийснээр уушгины үйл ажиллагаа сайжран уушиг , зүрхний цусан хангамж нэмэгдэж цээж багтрах , бөгшүүлж ханиалгах зэргээс сэргийлж чадна.

9. Нурууг байнга дулаал

Нурууг цаг агаарын байдалд зохицуулан дулаан байлгах хэрэгтэй. Түүнчлэн өдөр бүр алгаа үрж бүлээцүүлсний эцэст нурууг хэдэн арван удаа илснээр нуруу хөшиж өвдөх , хэвлийн хөндийн янз бүрийн өвчин болон үе мөчний архаг хууч зэрэг урьдчилан сэргийлж болно.
10. Цээжээ байнга арчла
Хүн цээжиндээ байнга иллэг хийж , зөөлөн алгадах үйлдлийг өдөрт хэдэн арван удаа хийх хэрэгтэй. Ингэснээр зүрхний үйл ажиллагааг сайжруулж , цээж багтрах , зүрх оволзон хатгах , хавиргаар хатгах , зүрхний титэм судас өвчлөх зэргээр урьдчилан сэргийлж болно.

11. Хэвлийд иллэг хийх

Гарын алгаа хооронд нь үрж бүлээцүүлсний эцэст хүйсийг тойруулж нар зөв иллэг хийнэ. Дараа нь мөн нар буруу зөөлөн дарж базна. Аль алийг нь арван хэдэн хийх нь ашигтай. Энэ дасгал хоолны шингэц сайжруулах , хоол боловсруулах эрхтэний цусан хангамж болон агшилт суналтыг нэмэгдүүлэн ходоод гэдэсний өвчин , өтгөн хатах , гүйлгэх , бүдүүн нарийн гэдэсний архаг үрэвсэл , шээс тасалдах зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Хятадын хуучны ярианд “ Хоол идсэний дараа 10 алх , хоёр гараараа хэвлийгээ ил , тэгвэл зуу наслана “ гэсэн үг байдаг.

12. Хэвлийг агшааж татах

Биеэ суллан оюун санаагаа төвлөрүүлээд хамраараа амьсгал аван бага хэвлий буюу давсгаа зугуухан агшааж татна. Тэр байдлаа хэсэг хадгалан байсны хойно амьсгаагаа гарган биеэ суллана. Энэ дасгалыг өдөрт арван удаа хийснээр давсаг бөөрний үйл ажиллагаа сайжирна.

13. Үе мөчний дасгал

Гараа мөрний хэсгээрээ хойш урагш эргүүлж савчих , хөлөө урагш , хойш савчиж зөөлөн өшиглөх , ташаагаа тулаад бүсэлхийгээр урагш хойш , баруун зүүн тийш хазайх нь хуян шар усыг тарааж , үе мөчний үрэвсэл зэрэг өвчнөөс сэргийлнэ.

14. Хөлийн уланд иллэг хийх

Хөлийн тавхайг өлмий талаас нь гурав хуваасны нэгтэй тэнцэх газарт хүний эрүүл мэндийг хангах амьдрал тэтгэх маш чухал цэг байдаг. Гарын алгаа хооронд нь үрж бүлээцүүлсний дараа дээрх цэг дээр өдөрт 10 орчим удаа илж дарах нь хөлийг дулаацуулж , сэтгэл санааг тайвшруулан элэг бөөрний үйл ажилллагааг сайжруулж , толгой эргэх , чих шуугих , нойр алдах , зүрх цохилох , цусны даралт ихсэх болон хөл өвдөх зэргээс урьдчилан сэргийлнэ.

15. Арьсанд хуурай иллэг хийх

Гарын алгаа хооронд нь үрж бүлээцүүлээд толгой , мөр , гар , хөл , цээж , хэвлий зэргийн арьсыг 10 удаа зөөлөн илнэ. Ингэснээр арьсны сүвүүд тэлж ядаргаа арилж , нойронд сайн болохын дээр цусны даралт буурч арьс уян зөөлөн өнгө зүстэй болдог.

16. Бие засахдаа бүү ярь

Бие засах үедээ амаа хамхин шүдээ зууж хэлний үзүүрийг тагнайн төмбөгөрт хүргэн хоёр нүдээ дээш ширтэхийн сацуу тамхи татаж үг хэлэхийг хориглоно. Ингэснээр шүд бэхжин шүдний элдэв өвчнөөс сэргийлж чадна. Энэ дасгалыг хийх үедээ амьсгал жигд чөлөөтэй байхын зэрэгцээ анхаарлаа төвлөрүүлж өгвөл сайн. Дээрх дасгалуудыг өдөр бүр тогтмол хийж байх нь онцын хүндрэлгүй бөгөөд эрүүл чийрэг аж төрөх , зарим төрлийн өвчнийг илааршуулж , эмгүй засал болохоос гадна урт наслахын чухал хүчин зүйл болдог байна.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.

Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.

 

Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.

Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.

Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Энтертайнмент2 цаг өмнө

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийгэм3 цаг өмнө

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийгэм3 цаг өмнө

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийгэм5 цаг өмнө

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийгэм6 цаг өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад6 цаг өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент6 цаг өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм7 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент7 цаг өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм7 цаг өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр8 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм8 цаг өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм3 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр3 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм3 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм3 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр3 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр4 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр4 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм4 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм4 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр4 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм4 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг4 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим