Дэлхий дахинд
Өнөөдөр Диана гүнж ослоор нас барсан өдөр
1997 оны 08-р сарын 31-ний өглөө эрт Уэлсийн гүнж Диана /Diana/ Парис хотын замын тунельд автомашины осолд орж, эмнэлэгт хүргэгдсэн боловч харамсалтайгаар амь насаа алджээ. Түүнтэй хамт явсан түүний амраг Доди Файед /Dodi Fayed/ ба Mercedes-Benz W140 машиныг нь барьж явсан жолооч Хенри Пол /Henri Paul/ нар газар дээрээ нас барж, бие хамгаалагч Тревор Рийс Жонс /Trevor Rees-Jones/ маш хүнд бэртсэн ч амьд гарч чадсан юм. Гүнж Диана 36 настай байсан билээ.
Үйл явдал хэрхэн өрнөсөн бэ? 1997 оны 08-р сарын 30-нд Диана түүний найз залуу болох Египтийн бизнесмэн Мухамед Ал Файедийн /Mohamed Al-Fayed/ хүү Додигийн хамтаар Италийн Сардинаас хувийн онгоцоор Парист очсон. Тэд өмнөх есөн хоногт Мухамедийн хувийн дарвуулт завиар Франц, Италиар аялсан. Парист Мухамедийн эзэмшлийн Hôtel Ritz-д хонохоор төлөвлөсөн байв. Мухамед мөн буудлаас нилээдгүй зайтай Rue Arsène Houssaye-д орон сууц эзэмшдэг байжээ.
Ритц зочид буудлын хамгаалалтын албаны дарга Хенри Пол папарацчидаас тэр хоёрыг холдуулах үүднээс Мерседес машиныг нь барин эхлээд төв хаалганаас хөдөлсөн бөгөөд Диана, Файед нарыг хойд хаалганаас шөнийн 00:20 цагт авчээ. Ингээд тэд Rue Arsène Houssaye дэх байрлуу хөдөлсөн.
Ингээд зочид буудлын үүдэнд хүлээж байсан 30 орчим гэрэл зурагчдаас зугтах оролдлого хийв. Эзэд арын суудалд суусан бөгөөд жолоочийн хажуугийн суудалд Файедийн гэр бүлийн хувийн хамгаалалтын багийн гишүүн Рийс Жонс сууж явсан юм. Харамсалтай нь арын суудалд суусан гэр бүлийн гишүүд суудлын бүс хэрэглэж хэвшээгүй ажээ. Тэд буудлаас хөдөлсний дараа Place de la Concorde-ийг хөндлөн гарч хэд хэдэн замыг туулсаар Сейна мөрний баруун эргийг дагасан замаар Place de l’Alma-г өнгөрөн явав.
00:23 минутын орчимд жолооч Пол нь Pont de l’Alma-ийн хонгил замд орох үедээ жолоодлогоо алдсан байна. Машин эхлээд хонгилын баруун ханыг мөргөсний дараа 13-р баганыг мөргөхийн өмнө зүүн гар тийш хоёр ч урсгалыг гаталсан байжээ. Машин ойролцоогоор 150 км/цагийн хурдтай явсан нь хонгил замаар явах 50км/цаг хурдыг хоёр дахин хэтрүүлж явсан хэрэг юм.
Шон мөргөсний дараа машин эргэлдэн хонгилын арын ханыг мөргөн зогссон. Машины эврэлд тэр тусмаа хамрын хэсэг ихээхэн гэмтэхэд урд гуприйн төмөр хамгаалалтгүй байсан нь нөлөөлжээ.
Тун удалгүй араас ирсэн машинууд осол болж, гал гарч байгаа тухай мэдээлсэн. Мөн гэрчүүд мотоциклтой зурагчид хонгилд орхын өмнө машинтай шүргэлцсэн гэж мэдүүлэг өгч байжээ. Ослын газарт хамгийн эхлээд хойноос нь явж байсан мотоциклтой гэрэл зурагчид ирсэн бөгөөд зарим нь хаалгыг онгойлгон туслахыг хичээсэн бол зарим нь зураг авч байсан. Энэ үед аваарын дэрнүүд нь задарсан байжээ. Цагдаа нар ослын газарт 00:30 цагт ирсэн бөгөөд тэднээс 5 минутын дараа түргэн тусламжийн тэрэг ирсэн.
Франц инфо радиогийн мэдээллээр зурагчид аймшигтай зурагнууд авсан боловч цагдаа нар таван ч зурагчинг хорьж хорь орчим гэрэл зурагчны хальсыг газар дээр нь устгаж, тээврийн хэрэгслүүдийг нь саатуулав. Энэ үед онцгой байдлын албаныхан хохирогчдын цогцсыг гаргахад туслахаар иржээ.
Риис Жонс ухаантай байсан ба нүүрэн хэсэгтээ маш их гэмтэл авсан байв. Харин Диана зурагчид болон бусад хүмүүст “Ээ бурхан минь”, “Намайг тайван орхи” гэсэн үгсийг байн байн хэлж байж.
2007 оны 6 сард гарсан баримтат кинонд Дианад хамгийн эхэлж хүрсэн хүн бол Доктор Мэйлез /Mailliez/ байсан бөгөөд тэрээр “Диана гэмтээгүй харин багахан шоконд оржээ” гэж хэлж байж. Дианаг 01:00 цагт машинаас гаргах үед зүрхний дутагдалд орж зүрхэнд механикаар үйлчилснээр ахин сэргэсэн. Ингээд 01.18 минутад түргэн тусламжийнханд шилжүүлж ослын газраас 01:41 цагт хөдлөн 02:06 цагт Pitié-Salpêtrière эмнэлэгт хүргэв. Додо болон Пол нар газар дээрээ нас барсан.
Дианаг аврахын тулд бүх төрлийн арга хэмжээ авсан ч түүний гэмтэл хэтэрхий хүнд байснаас 04:00 цагийн орчимд нас барж, 06:00 цагт түүний нас барсан болохыг хэвлэлийнхэнд зарлажээ.
Харин 1999 онд Францын шүүхээс уг осол нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн жолооч Пол жолоодлогоо алдсанаас уг хэрэг болсон гэж баталсан юм. Түүний цусан дахь спиртийн хэмжээ литр тутамд 1,75 грамм агууламжтай байсан нь Францд зөвшөөрөгдөх хязгаараас 3,5 дахин их байжээ.
Гүнжийн үхэл нь Их Британид төдийгүй дэлхий даяар уй гашуу дагуулсан бөгөөд түүний оршуулах ёслолыг дэлхий даяар 2,5 тэрбум хүн телевизээр үзсэн гэх тооцоо байна.
Дианагийн үхэлд Хатан хааны гэр бүл буруутай гэсэн яриа хэд хэд явсан ч тэдний зүгээс ямар ч тайлбар тавиагүй юм. Харин түүний үхлийн талаарх мэдээлэл нас барснаас нь хойш хэдэн жилийн турш хэвлэлийн хамгийн томоохон сэдвүүдийн нэг байсаар байв.
Диана, Чарльз нар нь 1992 оны 12-р сард албан ёсоор тусдаа амьдрах болсон бөгөөд 1996 онд хуулийн дагуу гэрлэлтийн гэрээг цуцалсан байсан юм.
Дэлгэрэнгүй ...
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 15-30 см-ийн зузаан цас орж, 80км/цагийн хурдтай цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдсан байна.
Тус бүсийн удирдлагаас оршин суугчдыг шаардлагагүй үед холын замд гарахгүй байхыг уриалж, урьдчилан сэргийлэхийг анхааруулжээ.
Нутгийн зарим хэсгээр -10 хэмд хүрч хүйтрэх, цас, бороо холилдон орж, авто тээврийн хэрэгсэл зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байгаа аж. Энэ нөхцөл байдал ирэх бямба гараг хүртэл үргэлжилнэ гэж мэдээллээ.
Тус бүс нутгийн өвлийн улирлын дундаж хэм нэгдүгээр сараас хоёрдугаар сарын хооронд -15 хэмд хүрч хүйтэрдэг байна.
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Испани улсын Ерөнхий сайд Педро Санчис үерийн гамшигт үзэгдэлд өртөөд байгаа Валенциа хотыг сэргээн босгох үйл ажиллагаанд 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Тус хот нь өнгөрсөн аравдугаар сарын 30-нд их хэмжээний аадар бороо орж, түүхэнд бүртгэгдэж байгаагүй үерийн гамшигт үзэгдэлд өртөж, 200 гаруй иргэн амь насаа алдсан. Үүний зэрэгцээ олон мянган иргэний болон аж ахуйн нэгжийн барилга байгууламж үерийн усанд автаж их хэмжээний хохирол учруулсан юм.
Өнгөрсөн долоо хоногт тус улсын хор уршгийг арилгах арга хэмжээнд 10.6 тэрбум еврогийн мөнгөн тусламж шаардлагатай байгаа талаар мэдээлсэн байна.
Өнөөдрийн байдлаар гудамж талбайд овоорсон лаг шавар, хог хаягдлыг цэвэрлэхэд 500 сая еврогийн үнэ бүхий тусламжийн багц, 200 сая өврогийн мөнгөн тусламжийг хөдөө аж ахуй эрхлэгчдэд үзүүлээд байгаа аж.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
Испани улсын Валенсиа мужид өнгөрсөн аравдугаар сарын 30-нд их хэмжээний аадар борооны улмаас үер бууж, 210 гаруй хүн амь насаа алдаж, 95 хүн ор сураггүй болсон талаар мэдээлсэн.
Үерийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан олон мянган айл өрх болон аж ахуй нэгж, байгууллагад цэвэрлэгээний ажилд тусламж үзүүлэхээр бусад хотуудаас сайн дурын ажилчид, найз нөхөд, оюутан залуус цугларсан байна.