Дэлхий дахинд
Одессыг Дэлхийн өвд бүртгэж авахыг ЮНЕСКО дэмжиж байна
Одесс хотыг Дэлхийн өвд бүртгүүлэхээр Украины тал санал гаргасныг НҮБ-ын Соёл боловсрол, шинжлэх ухааны байгууллага-ЮНЕСКО дэмжиж байгаагаа мягмар гарагт мэдэгджээ. Украины Соёлын сайд Александр Ткаченко ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Одрэтэй Парист уулзсаны дараа тус байгууллага Украины өргөдлийг Дэлхийн өвийн гишүүн орнуудад танилцуулах шинжээчдийг томиллоо гэж мэдэгдсэн байна.
ЮНЕСКО ийнхүү өмнө нь Дэлхийн өвд ороод байсан Киев, Львов хотууд дээр нэмж Одесс хотыг дэлхийн өвийн жагсаалтад оруулахыг эрмэлзэж байна.
Одесс хот одоо фронтын шугамаас хэдхэн арван км-ийн зайд байж их бууны суманд өртөж эхлээд байгааг тус байгууллага онцлон тэмдэглэжээ.
Тэртээ 1899 онд нээгдсэн Одессын дүрслэх урлагийн музейн асар том шилэн дээвэр, цонх өнгөрсөн долдугаар сард оросуудын суманд өртөн эвдэрсэн юм. ЮНЕСКО тус музейг засварлах ажлыг санхүүжүүлэхийн зэрэгцээ урлагийн бүтээлүүдийг цахим бүртгэлд оруулан, хамгаалалтын тоног төхөөрөмж суурилуулж байгаа юм.