Дэлхий дахинд
Багдадад зэвсэгт мөргөлдөөний улмаас 33 хүн амь үрэгдэдэ байна
Иракийн нийслэл Багдадад зэвсэгт мөргөлдөөн болж 33 хүн амь үрэгдэн хамгийн багаар бодоход 380 хүн шархдаж бэртээд байна гэж Rudaw телевиз мэдээлжээ.
Засгийн газрын байгууллагууд, гадаад орны элчин сайдын яамд байрладаг Багдадын “ногоон бүс” бүсэд дөрвөн ч пуужин уналаа гэж Sky News Arabia телевиз мэдээлж байна.
Шиитийн имам Муктады ас-Садра улс төрөөс гарч байгаагаа зарласны дараа түүний талын хэдэн зуун хүн нийслэлийн “ногоон бүс”-ийг эзлэн Бүгд найрамдах улсын ордныг бүслээд дотогш нь нэвтэрсэн байна. Одоо тус улсад хөл хорионы цаг зарлаад байгаа ч хэд хэдэн нутагт мөргөлдөөн болж байгаа гэнэ.
Засгийн газрын төлөөлөгчид, улс төрийн хэд хэдэн хүчний удирдагчид мягмар гаргийн шөнөөр “ногоон бүсэд” гал зогсоох хэлэлцээр хийж байгаа гэж Al Jazeera телевиз мэдээлсэн ч хэлэлцээ үр дүнд хүрсэн эсэх талаар мэдээлэл алга байна.