Нийгэм
Эр, эм хоёрын махбодын зохилдлогоо

Ижил жилтэн хоорондоо гэр бүл болбол
- Хулгана жилтэн хоорондоо гэрлэвэл хүү олонтой боловч ядмагхан амьдарна.
- Үхэр жилтэн хоорондоо гэрлэвэл үр хүүхэд нь барцадтай төрнө.
- Барс жилтэн хоорондоо гэрлэвэл орон гэрээ солино.
- Туулай жилтэн хоорондоо гэрлэвэл үр хүүхдийн амь насанд цөвтэй.
- Луу жилтэн хоорондоо гэрлэвэл хоосрон ядуурч зовно.
- Могой жилтэн хоорондоо гэрлэвэл насны эхэнд муу, эцэст сайн.
- Морь жилтэн хоорондоо гэрлэвэл өвчин зовлон их, хүүхэд цөөн.
- Хонь жилтэн хоорондоо гэрлэвэл эхэндээ жаргавч эцэстээ зовно.
- Бич жилтэн хоорондоо гэрлэвэл хүү, охин нь хоорондоо самуурна.
- Тахиа жилтэн хоорондоо гэрлэвэл хүү нь бэрх бөгөөд ядуу зүдүү.
- Нохой жилтэн хоорондоо гэрлэвэл хэрүүл тэмцэл их, хүүхдийн амь насанд цөвтэй.
- Гахай жилтэн хоорондоо гэрлэвэл хүү олон, эд хөрөнгөөр дутахгүй.
-Эр, эм хоёрын махбодийн зохилдолгоо
ГАЛ
- Хоёул гал махбодтой бөгөөс ад адална. Эр, эмийн нэг нь үхнэ. Эс үхвээс үр хөвгүүн олон боловч нэгэн тусгай, гэвч амь насанд харш муу болно.
- Эр нь гал, эм нь төмөр махбодтой бөгөөс зохилдоно. Хөвгүүн төрвөөс эд таваарын буян хишигтэй. Маш сайн.
- Эр нь гал, эм нь модон махбодтой бөгөөс харш. Үр хөвгүүн чухаг, буян хишиггүй муу болно.
- Эр нь гал, эм нь шороон махбодтой бөгөөс зохилдоно. Үр хөвгүүн дэлгэрнэ. Буян хишиг нь сайн. Насан урт байна.
- Эр нь гал, эм нь ус бөгөөс үр хөвгүүн чухаг, өвчин тахал олон, амь нас ахар муу болно.
УС
- Хоёул усан махбодтой бөгөөс үр хөвгүүн олон, аж төрөх муу боловч хойноо сайжрах болно.
- Эр нь ус, эм нь төмөр махбодтой болбоос үр хөвгүүн буй бөгөөд нас урт буян хишиг сайн.
- Эр ус, эм нь модон махбодтой бол сайн зохицоно.
- Эр нь ус, эм нь шороон махбодтой бол зохилдоно. Үр хөвгүүн нь өвчин тусамтгай, зовлонт болно.
- Эр нь ус, эм нь махбодтой бол харш, үр хөвгүүнгүй тул нэн муу болно.
ТӨМӨР
- Хоёул төмөр махбодтой бөгөөс үр хөвгүүн буй боловч нэг нь тустай болох. Эд агуурс нь их. Бурхан тэнгэрт залбирваас сайн.
- Эр нь төмөр, эм нь модон махбодтой бол үл зохилдоно. Үр хөвгүүн нэн муу болно.
- Эр нь төмөр, эм нь шороон махбодтой бол зохилдоно. Үр хөвгүүн олон, буян хишигтэй амь нас урт болно.
- Эр нь төмөр, эм нь гал махбодтой бол хэдий сайн зохилдовч үр хөвгүүн болон биед өвчин эмгэгтэй болох амой.
- Эр нь төмөр, эм нь усан махбодтой бөгөөс амь нас урт, үр хөвгүүн олон. Урьд нуган төрвөөс нэн сайн.
МОД
- Хоёул модон махбодтой бөгөөс сайн зохилдоно. Үр хөвгүүн чухаг.
- Эр нь модон, эм нь шороон махбодтой бол үр хөвгүүн олон сайн боловч урьд нуган төрвөөс сайн буюу, охин төрөхөд муу.
- Эр нь модон, эм нь усан махбодтой бөгөөс сайн зохилдоно. Үр хөвгүүн олон бөгөөд ялангуяа охид нэн сайн буюу.
- Эр нь модон, эм нь төмөр махбодтой бөгөөс харш, үр хөвгүүн нь эмэгтэй муу.
- Эр нь модон, эм нь гал махбодтой бөгөөс үр хөвгүүн олон чухаг. Үр хөвгүүн олон буй боловч буян хишигт гэмтэй.
ШОРОО
- Хоёул шороон махбодтой бөгөөс сайн, үр хөвгүүн олон, эд малаар элбэг сайн буюу.
- Эр нь шороон, эм нь гал махбодтой бөгөөс сайн урьд нуган төрвөл сайн. Охин төрвөөс муу болно.
- Эр нь шороон, эм нь төмөр махбодтой бөгөөс сайн урьд нуган төрвөөс сайн. Охин төрвөөс муу болно.
- Эр нь шороо, эм нь усан махбодтой бөгөөс буян хишиггүй, үр хөвгүүн чухаг буюу.
- Эр нь шороон, эм нь модон махбодтой бөгөөс сайн зохилдоно. Үр хөвгүүн буй боловч өвчин эмгэгтэй болох дундхан болно.
– Гэр бүл болоход ивээл жилүүд – | – Гэр бүл болоход харш жилүүд – | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
|

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.