Дэлхий дахинд
Хулсны баавгайтай зургаа татуулах, тэжээхийг хориглов
Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн эрх баригчид хулсны баавгай олноороо байдаг дархан цаазат газрууд болон төвүүдэд ховордсон уг амьтанд ойрхон дөхөж очих боломжийг жуулчдад олгосон арилжааны зорилготой үйл ажиллагаа явуулахыг тухайлбал, зургаа хамт авахуулах, тэжээхийг хоригложээ.
Жуулчид болон алдартай хүмүүс хулсны баавгайд хэт ойрхон дөхөж очиж байгааг Хятадын хулсны баавгайг хамгаалагчид эртнээс эсэргүүцжээ. Учир нь устаж үгүй болохын ирмэгт байгаа уг амьтанд янз бүрийн өвчин халдааж магадгүй гэж тайлбарлаж байгаа аж.
Интернэт хэрэглэгчдийн ярьж буйгаар, Сычуань мужийн том хулсны баавгай үржүүлгийн газрынхан пандатай зургаа авахуулахад 1000 юань авдаг гэж Хятадын хэвлэлүүдэд бичжээ. Харин тус төвийнхэн энэ мэдээллийг няцааж, зөвхөн мал амьтны эмч нар, эрдэмтэд л хулсны баавгайд ойрхон ажилладаг гэжээ.
Ховордсон амьтны төрөлд хамаардаг хулсны баавгай нь Хятадын төрийн онцгой хамгаалалтад байдаг. Үүнээс гадна, Хятадын бэлгэ тэмдэгт тооцогддог бөгөөд Бээжингийн дипломат харилцаанд онцгой байр суурь эзэлдэг байна. Хулсны баавгайг янз бүрийн орнууд руу илгээх нь уламжлал болон тогтсон бөгөөд “пандагийн дипломат харилцаа” гэж нэрлэх нь ч бий.
Эх сурвалж: БЭЭЖИН. /RIA Novosti/
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
-
Нийгэм13 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Бусад8 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Улс төр15 цаг өмнө
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
-
Улс төр15 цаг өмнө
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
-
Нийгэм13 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Дэлхий дахинд13 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм15 цаг өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна
-
Нийгэм13 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ