Энтертайнмент
Валентинаар хайртдаа өгч болох бэлэгний санаа
Хэчнээн үнэтэй зүйл худалдаж авч өглөө гээд чиний ханцуйгаа шамлаж, гараа гарган, өдөр шөнөгүй сууж хийсэн зүйлийг гүйцнэ гэж үү? Эрчүүд DIY буюу өөрийн гараар хийсэн бэлгэнд чиний бодож байгаагаас ч илүү дуртай байдаг. Бидэнд 10 санаа байна.
эвлүүлдэг жигнэмэг хайртдаа бэлэглээрэй.
үггүй захидал бэлэглээрэй.
хайртай хүмүүсийнхээ зургийн цуглуулгыг нэг жаазанд багтааж өгвөл хамгийн дурсгалтай санагдна.
Тэр бол чиний хорвоогийн сайхныг мэдрэх мэдрэмж. Тиймээс түүнд ч бас мэдрэмж бэлэглэх хэрэгтэй. “Үзэх” гэсэн хайрцагт зураг, “Хүрэх” гэсэн хайрцагт зөөлөн ороолт, “Үнэрлэх” гэсэн хайрцагт үнэртэн юм уу чиний сүрчигний үнэртэй алчуур, “Амтлах” гэсэн хайрцагт дуртай амттаныг нь, “Сонсох” гэсэн хайрцагт дуу хураагуурт бичсэн сэтгэлийн үгээ хийж бэлэглэ. Энийг л суут санаа гэхгүй юм бол өөр юуг.
Байгалийн мод ашиглаж зураг тогтоогч болгоорой.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.