Энтертайнмент
Цахим орчинд монгол бичгээр бичих боломжтой боллоо

Цахим орчинд монгол бичгээр бичихэд кодчиллын стандартууд, фонтын ялгаатай байдал зэрэг маш олон шалтгааны улмаас бичих боломж хомс, хүндрэлтэй байдаг байжээ.Үүнтэй холбогдуулан “Болорсофт” ХХК-ийн зүгээс сүүлийн таван жилийн хугацаанд компьютер дээр, тэр дундаа Windows үйлдлийн системийн орчинд “Юникод” стандартын дагуу монгол бичгийн гар болон таван төрлийн фонтыг гаргаж, хэрэглэгчид ашиглахад бэлэн болсон талаар өнөөдөр танилцууллаа.
МУИС-ийн дэд профессор Э.Мөнх-Учрал
“Монгол бичгээр бичиж, харилцах иргэдийн тоо өдөр ирэх тусам буурсаар байгааг бид харж байна. Монгол бичиг устаж, үгүй болбол монгол хэл, соёл оршин тогтнох үгүйн асуудал болно гэсэн үг.
Бид монгол бичгийн тухайд зөвхөн Монгол Улсын хүрээнд авч үзэх ёсгүй юм. Бидний урд хөрш болох БНХАУ-ын Өвөр Монголчууд ч гэсэн энэ бичгийн томоохон хэрэглэгчид юм. Өвөр Монголчуудын хувьд монгол бичгээр цахим орчинд харилцах боломж нь улам хязгаарлагдмал болсоор байгаа бөгөөд Хятад хэлээр харилцах нь илүү хялбар болоод байгаа юм. Тийм учраас энэхүү монгол бичгийн гарыг олон улсад нэвтрүүлснээрээ тус бичгийн төрлийг хадгалах нэг томоохон алхам болох юм.
Бидний хувьд сүүлийн тав гаруй жилийн хугацаанд олон улсын “Юникод” стандарт буюу цахим орчинд буй олон улсын хэлийг боловсруулж, солилцоход чиглэсэн нэгдсэн стандартад энэхүү монгол бичгийн фонтыг дэвшүүлэхээр, ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан бид олон улсын хурал, зөвлөгөөнд оролцож, туршлага солилцсоны үр дүнд ийнхүү хэрэглэгчид ашиглахад бэлэн болоод байгаа” хэмээлээ.
Монгол бичгээр бичих нь кирилл фонтоор бичихээс ялгаатай байдаг. Тийм учраас энэхүү авиа зүйн, тунгаамал загварт тулгуурласан монгол бичгийн гар болон фонтод монгол бичгээр бичихэд хамгийн чухал байдаг, үгийн эх үүсвэрийг тодорхойлдог Х, Г үсгийн орох дарааллыг сонгоход илүү хялбар болгож, өмнө байсан олон хувилбар сонгогчийг нэг болгосноор ашиглахад илүү хялбар болсон талаар зохион бүтээгчид онцолж байлаа.
Түүнчлэн тус монгол бичгийн гар нь олон улсын “Юникод” стандартад орох эсэх нь хэрэглэгчдийн таталт, санал хүсэлт, сэтгэл ханамж зэргээс шалтгаалан шийдвэрлэгдэх юм байна.

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана

-
Нийгэм7 цаг өмнө
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ
-
Нийгэм10 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм8 цаг өмнө
Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа
-
Нийгэм8 цаг өмнө
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна
-
Нийгэм9 цаг өмнө
АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав
-
Нийгэм8 цаг өмнө
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ
-
Улс төр9 цаг өмнө
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв
-
Улс төр7 цаг өмнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа