Дэлхий дахинд
Италийн тариаланчид бараа бүтээгдэхүүнд нь мафийн брэнд ашиглах явдалтай тэмцэж эхэлжээ

Италийн газар тариалан эрхлэгчдийн хамгийн том холбоо болох Колдиретти тус улсаас гаралтай хүнс, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнд мафитай холбоотой брэнд хэрэглэх явдлын эсрэг тэмцэж эхэлжээ.
Саяхан тус байгууллага дэлхийн олон оронд явуулсан мөрдлөг шалгалтынхаа үр дүнг харуулсан үзэсгэлэнг Сицилийн Палермо хотод зохион байгуулсан байна.
Мөрдлөгийн үр дүнд Италиас гадна оршдог бараг 300 орчим ресторан мафитай холбоотой нэрээр нэрлэгдсэн байгааг тогтоожээ.
Тухайлбал Испанид Эль Падрино (Загалмайлсан эцэг), Финландад Дон Корлеоне, Германд Бургер Мафиа, АНУ-д Фалафел мафиа, Индонезид Наси Горен мафиа нэртэй ресторанууд байдгийг олж тогтоосон байна.
Шотландад “Cosa Nostra Shot” нэртэй, автомат бууны хэлбэр бүхий лонхтой виски үйлдвэрлэдгийг олж мэдээд гайхсанаа Колдиретти байгууллагын салбарын менежэр Алессандро Аполито ярьжээ.
Мафитай холбоотой брэндүүд Италийн бараа бүтээгдэхүүний төдийгүй улс орны нэр хүндэд сөргөөр нөлөөлж, мафийнхны гарт амиа алдсан жирийн иргэдийг гутаан доромжилсон хэрэг гэж үзэж байгаагаа тэр бас ярьсан байна.
“Италийг мафи болон гэмт хэрэгтэй холбодог хэвшмэл ойлголт нь улс орны нэр хүндэд асар их хохирол учруулж байна. Хамгийн гол нь энэ бол мафийнхны гарт амиа алдсан гэм зэмгүй олон зуун хүн, зовж шаналж буй хохирогчдыг доромжилсон хэрэг юм. Ялангуяа Палермо хотынхныг ийм утгагүй маркетинг маш их залхааж байна. Шударгаар амьдардаг, хуулийг дээдэлдэг сая сая Сициличүүд үүний золиос болж байна” гэж Аполито ярьжээ.
Дэлхийн улс орнуудаас Испанид хамгийн олон буюу 63 баар ресторан мафийн брэнд хэрэглэсэн байсан бол дараа нь Украин, Бразил, Индонез, Орос, Энэтхэг, Япон, Польш, АНУ улсууд удаалсан байна.
“Зохион байгуулалттай гэмт хэргийн нэрийг маркетингийн зорилгоор ашиглахыг хүлээн зөвшөөрч болохгүй. Энэ нь манай хүнс, хөдөө аж ахуйн салбарт эдийн засгийн хохирол учруулахаас гадна мафийн хохирогчдод сэтгэл санааны хохирол учруулж байна. Бид цаашдаа ийм үзэгдлийг таслан зогсоох талаар Европын хэмжээнд тохиролцоонд хүрэх хэрэгтэй” гэж Колдиретти байгууллагын ерөнхийлөгч Этторе Прандини ярьжээ.

Дэлхий дахинд
БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

Дэлхий дахинд
Сөүл хотод авто зам цөмөрч мотоциклтой иргэн унажээ

Өчигдөр буюу даваа гарагт Сөүл хотод авто зам цөмөрч, мотоциклтой иргэн унасан байна. Одоогоор тус иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Орон нутгийн цагаар өчигдөр орой 6 цагийн үед Гандун дүүрэг дэх бага сургуулийн ойролцоох авто зам цөмөрч, бараг 20 метрийн өргөнтэй нүх үүссэн байна.
Тус нүх зургаан эгнээтэй замын дөрвийг нь хамарч байгаа бөгөөд нэмж томрох эрсдэлтэй байгаа аж. Улмаар Сөүл хотын захирагч яаралтай арга хэмжээ авахыг үүрэгджээ.
Одоогоор зам цөмөрсөн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Гэхдээ албаныхны урьдчилсан байдлаар үзэж буйгаар зам цөмөрсөн шалтгаан нь замын доорх ус дамжуулах хоолой хагарснаас үүдсэн байж болзошгүй гэв.
Осол гарсан замын доор метроны есдүгээр шугамын өргөтгөлийн ажил мөн хийгдэж байжээ.
Дэлхий дахинд
Өмнөд Солонгос даяар 30 шахам ой хээрийн түймэр гарав

Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэгт өнгөрсөн амралтын өдрүүдээр 30 шахам ой хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, 29 байршил гарсан гал түймрийн улмаас дор хаяж дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн шархдаад байна. Мөн 19 км2 талбай шатсан бөгөөд галт тэрэг, зарим авто замын хөдөлгөөнд саад учирчээ.
Бямба гаригийн орой засгийн газар зарим бүс нутагт гамшгийн онц байдал зарлажээ. Харин Ням гаригийн өглөө ихэнх түймрийг унтрааж, зургаан газар л үлдсэн байна.
Гал унтраахад 1600 орчим гал сөнөөгч, 35 нисдэг тэрэг, олон арван галын машин дайчилжээ.
29 түймэр янз бүрийн шалтгаанаар гарсан бөгөөд тэдгээрээс дурдвал, Санчеон хотын түймэр л гэхэд тариачны зүлэг хадагч шатсанаас болжээ. Мөн Бусанаас холгүй орших Гимхэ хотод хог шатаах зуухнаас үүдэлтэй гал гарсан байна. Цаг агаар хуурай, салхитай байгаа тул гал түймэр амархан тархаж байгааг албаныхан анхааруулж байна. Гурав, дөрөв, тавдугаар сард Өмнөд Солонгос хамгийн хуурай цаг агаартай байдаг. Мөн гал түймэр гарсан зарим газар нь уулархаг бүс нутаг байгаа тул аврагчид хүрч очиход хүндрэлтэй байгаа аж.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Сан Мок галыг түргэн унтраахын тулд боломжит бүх техник хэрэгсэл, хүн хүчийг дайчлахыг тушаажээ.
-
Нийгэм4 цаг өмнө
Төв аймаг бүх сумандаа киоск машинтай анхны аймаг болжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Хөдөлгөөнт “ХУРДАН” цэг нийслэлийн алслагдсан бүсэд ажиллана
-
Нийгэм1 цаг өмнө
ЦЕГ: 513 хэргийг прокурорын байгууллагад хүргүүлжээ
-
Улс төр57 минут өмнө
Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн хуралд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж оролцлоо
-
Нийгэм3 цаг өмнө
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
-
Нийгэм3 цаг өмнө
Хүүхэд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна
-
Энтертайнмент4 цаг өмнө
“Дүнхуан соёл Улаанбаатарт” үзэсгэлэнг нээв
-
Нийгэм2 цаг өмнө
О.Энхбаатар: Өвөр гүнтийн замыг шинэчлэхээр 3 удаа тендер зарласан боловч ААН-үүд оролцоогүй