Дэлхий дахинд
Санта Клаус дэлхий даяар 7.6 тэрбум бэлэг тараажээ

Санта Клаус Зул сарын баярыг тохиолдуулан дэлхийг тойрох аялалдаа гарч, дэлхий даяар нийт 7.6 тэрбум хүүхэд, насанд хүрэгсдэд бэлэг тараалаа гэж Хойд Америкийн сансрын командлал /NORAD/ мэдээлжээ.
NORAD уламжлал болсон 67 дахь арга хэмжээнд оролцсон хүн бүрт талархал илэрхийлсэн байна. Санта энэ онд нийт долоон тэрбум 623 сая 693263 бэлэг тараажээ. Санта Клаус Хойд туйл дахь өргөөнөөсөө арванхоёрдугаар сарын 24-нд есөн буга хөлөглөн гарчээ. Шидэт өвөөгийн чарганы урт 75 таяган чихэр буюу 150 цаастай чихэр, өргөн нь 40 таяган чихэр буюу 80 цаастай чихэр байдаг. Чарганы өндөр мөн чихрээр хэмжигддэг ба 55 таяган буюу 110 цаасан чихэр байсан бол хөөрөх үедээ чарганы жин 75 мянган резинэн чихэртэй тэнцдэг. Чарганы дээд хурд нь одны гэрлийн хурдыг давсан.
Сантагийн аяллыг бодит цагаар www.noradsanta.org сайтаар ажиглах боломжтой байв.
“NORAD Сантаг ажиглаж байна” төсөл 1955 онд эхэлсэн түүхтэй. Тухайн үед Колорадо муж дахь нэгэн их дэлгүүр Санта Клаустай утсаар ярих сурталчилгаа гаргахдаа утасныхаа дугаарыг андуурч, тус командлалын шууд утсыг бичсэн байжээ. Сантагийн оронд хүүхдүүдийн хүсэлтийг NORAD командлалын шуурхай оператор авах болсон байна. Түүнээс хойш Колорадо дахь Нисэх хүчний бааз Санта Клаусын дэлхийг тойрох аяллыг ажиглах төв болов. Зул сарын баярын шидэт өвөөгийн аяллыг ажиглахын тулд NORAD хиймэл дагуул, радар, сөнөөгч онгоц болон тусгай “Санта камер” ашигладаг байна. Радарууд сүргийн манлай Рудолф бугын тод гэрэлтдэг улаан хамраар баримжаа авдаг аж.

Дэлхий дахинд
БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

Дэлхий дахинд
Сөүл хотод авто зам цөмөрч мотоциклтой иргэн унажээ

Өчигдөр буюу даваа гарагт Сөүл хотод авто зам цөмөрч, мотоциклтой иргэн унасан байна. Одоогоор тус иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Орон нутгийн цагаар өчигдөр орой 6 цагийн үед Гандун дүүрэг дэх бага сургуулийн ойролцоох авто зам цөмөрч, бараг 20 метрийн өргөнтэй нүх үүссэн байна.
Тус нүх зургаан эгнээтэй замын дөрвийг нь хамарч байгаа бөгөөд нэмж томрох эрсдэлтэй байгаа аж. Улмаар Сөүл хотын захирагч яаралтай арга хэмжээ авахыг үүрэгджээ.
Одоогоор зам цөмөрсөн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Гэхдээ албаныхны урьдчилсан байдлаар үзэж буйгаар зам цөмөрсөн шалтгаан нь замын доорх ус дамжуулах хоолой хагарснаас үүдсэн байж болзошгүй гэв.
Осол гарсан замын доор метроны есдүгээр шугамын өргөтгөлийн ажил мөн хийгдэж байжээ.
Дэлхий дахинд
Өмнөд Солонгос даяар 30 шахам ой хээрийн түймэр гарав

Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэгт өнгөрсөн амралтын өдрүүдээр 30 шахам ой хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, 29 байршил гарсан гал түймрийн улмаас дор хаяж дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн шархдаад байна. Мөн 19 км2 талбай шатсан бөгөөд галт тэрэг, зарим авто замын хөдөлгөөнд саад учирчээ.
Бямба гаригийн орой засгийн газар зарим бүс нутагт гамшгийн онц байдал зарлажээ. Харин Ням гаригийн өглөө ихэнх түймрийг унтрааж, зургаан газар л үлдсэн байна.
Гал унтраахад 1600 орчим гал сөнөөгч, 35 нисдэг тэрэг, олон арван галын машин дайчилжээ.
29 түймэр янз бүрийн шалтгаанаар гарсан бөгөөд тэдгээрээс дурдвал, Санчеон хотын түймэр л гэхэд тариачны зүлэг хадагч шатсанаас болжээ. Мөн Бусанаас холгүй орших Гимхэ хотод хог шатаах зуухнаас үүдэлтэй гал гарсан байна. Цаг агаар хуурай, салхитай байгаа тул гал түймэр амархан тархаж байгааг албаныхан анхааруулж байна. Гурав, дөрөв, тавдугаар сард Өмнөд Солонгос хамгийн хуурай цаг агаартай байдаг. Мөн гал түймэр гарсан зарим газар нь уулархаг бүс нутаг байгаа тул аврагчид хүрч очиход хүндрэлтэй байгаа аж.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Сан Мок галыг түргэн унтраахын тулд боломжит бүх техник хэрэгсэл, хүн хүчийг дайчлахыг тушаажээ.
-
Нийгэм4 цаг өмнө
Төв аймаг бүх сумандаа киоск машинтай анхны аймаг болжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Хөдөлгөөнт “ХУРДАН” цэг нийслэлийн алслагдсан бүсэд ажиллана
-
Нийгэм57 минут өмнө
ЦЕГ: 513 хэргийг прокурорын байгууллагад хүргүүлжээ
-
Улс төр47 минут өмнө
Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн хуралд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж оролцлоо
-
Нийгэм3 цаг өмнө
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
-
Нийгэм3 цаг өмнө
Хүүхэд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Дүнхуан соёл Улаанбаатарт” үзэсгэлэнг нээв
-
Нийгэм2 цаг өмнө
О.Энхбаатар: Өвөр гүнтийн замыг шинэчлэхээр 3 удаа тендер зарласан боловч ААН-үүд оролцоогүй