Дэлхий дахинд
ДЭМБ: Хорт утааны улмаас олон мянган хүүхэд нас барж байна
Хорт утааны улмаас жил тутамд 15-аас доош насны 600 мянга орчим хүүхэд нас барж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхаарууллаа.
Арвантаваас доош насны хүүхдүүдийн 93 хувь нь буюу 1.8 тэрбум хүүхэд, тэр дундаа 5 хүртэлх насны 680 сая хүүхэд бохирдсон агаараар амьсгалж байна гэж ДЭМБ тайландаа дурдсан юм.
Энэ нь аймшигтай үр дагаврыг дагуулж байгаа бөгөөд нэг жишээ дурдахад хорт утаанаас үүсэлтэй амьсгалын замын халдварт өвчний улмаас 2016 онд 600 мянга орчим хүүхэд нас барсан гэж ДЭМБ мэдэгджээ.
Бохирдсон агаар хэдэн сая хүүхдийг хордуулж, тэдний амьдралыг сүйрүүлж байна гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус мэдэгдсэн байна.
Мөн тэрбээр, “Ийм зүйл байж болохгүй. Хүүхэд бүр цэвэр агаараар амьсгалах ёстой. Ингэснээр тэд өсч том болж, чадавхаа бүрэн хэмжээнд олж авах болно” гэж мэдэгдэлдээ дурдав.
Дэлхий дахинд 10 хүн тутмын 9 нь бохир агаараар амьсгалж байгаа бөгөөд үүний улмаас жилд 7 сая хүн хордож нас барж байна гэж ДЭМБ-ын тайланд бичжээ. Үүний зэрэгцээ хорт утааны улмаас нас барж байгаа 10 хүн тутмын нэг нь тав хүртэлх насны хүүхэд байгааг тайланд онцолсон байна.
Эх сурвалж: НҮБ. /france24/
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
-
Нийгэм13 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Бусад8 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Улс төр16 цаг өмнө
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
-
Улс төр15 цаг өмнө
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
-
Нийгэм14 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Дэлхий дахинд13 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм15 цаг өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна
-
Нийгэм14 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ