Connect with us

Нийгэм

Б.Амгаланбаатар: Банкны зээлийн хүүг бууруулах чиглэлд анхаарах бодит шаардлага байна

Нийтэлсэн

-

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХНХ-ын сайд С.Чинзориг нар МҮЭ-ийн холбооны төлөөлөлтэй уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлсэн юм.

Тэрбээр “Өнөөдрийн уулзалтад ирсэн МҮЭХ-ны удирдлага болон орон нутгаас ирсэн төлөөлөгч та нарт энэ өдрийн мэнд хүргэе. Мөн сар шинийн мэнд хүргэе. Өнгөрөгч 2017 оноос хойш манай зээлжих зэрэглэл 2 дахин нэмэгдсэн. Энэ бол улсын эдийн засгийн тогтвортой байгаагийн илэрхийллээс гадна аж ахуйн нэгжүүд гаднаас зээл авах боломжийг бүрдүүлж байгаа. Засгийн газар өнгөрсөн 2018 онд гадаадаас өр, зээл авсангүй, өндөр хүүтэй бонд аваагүй. Арилжааны банкнуудаас өндөр хүүтэй зээл аваагүй. өрийн албан хаагчдын дундаж цалин 916 мянган төгрөгт хүрч, 2016 оноос 27.5 хувиар өслөө. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг байхаар тогтоолоо. Ингэснээр 100 мянган хүний цалин 33.3 хувиар өслөө. Түүнчлэн Засгийн газар өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг 65 хүргэхээр төлөвлөсөн нь Монгол хүний дундаж наслалтаас өндөр байгаа тухай МҮЭХ-ны шүүмжлэлийг хүлээн авч, иргэн өөрөө хүсвэл эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэвэрт гарч болохоор холбогдох хуульд өөрчлөлт оруулсан. Засгийн газар нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албаны сахилга, хариуцлагыг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилт тавин ажиллаж байгаа. ОУВС-ын төлөөлөгчид манай улсад хэрэгжиж байгаа хөтөлбөрийнхөө үйл явцад хяналт тавьж, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцах ажлын хэсэг ажлаад буцлаа. Тэд манай улсад хэрэгжиж байгаа хөтөлбөрийн үр дүн өндөр гарсан. Өөрсдийнхөө дотоод боломжоо ашиглаж ажилласан. Дээр нь аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа дээшилснээр МҮЭ-ийн холбооноос тавьж байгаа хүсэлт тодорхой хэмжээгээр биелэх боломж бүрдсэн. Цаашдаа бид цалин, тэтгэврийг үе шаттайгаар нэмэх чиглэлд Засгийн газар анхаарч ажиллана” гэсэн юм.

МҮЭХ-ны удирдлагууд болон тус холбооны салбар холбоодын дарга нар нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, иргэдийн амжиргааг дэмжих чиглэлээр санал, хүсэлтээ дурдсан юм.

Тухайлбал, МЭҮХ-ын Ерөнхийлөгч Б.Амгаланбаатар: Засгийн газар МҮЭХ-ны саналыг сонсож, хэлэлцээрийн хүрээнд өнгөрсөн онд тодорхой үр дүн гаргасан гэдгийг онцолж хэлмээр байна.Өнгөрсөн онд гурван талт хэлэлцээрийн хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж чадлаа. 2019, 2020 он хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 75 хувь хүртэл нэмэх ажлыг зохион байгуулна. Мөн хэлэлцээрийн хүрээнд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлсэн. УИХ-ын хаврын чуулганаар Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр тусгасан. Энэ хуулийн төслийн 5 зүйлд МҮЭХ, АОЭХ санал зөрөлдөөнтэй байгаа.Тиймээс энэ хүрээнд 3 талын ажлын хэсэг ажиллаж байна. Ойлголцолд хүрэхэд Ерөнхий сайдын хувьд анхаарч ажиллахыг хүсч байна. Түүнчлэн банкны зээлийн хүүг бууруулах чиглэлд анхаарах бодит шаардлага байна. Иргэдийн хөдөлмөр эрхлэгчдийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах чиглэлээр хамтарч ажиллах, тодорхой асуудлуудыг тохиролцох санал, байр суурьтай байна хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих, банкны зээлийн хүүг бууруулахад анхаарч ажиллахыг хүсээд шударга ёсыг тогтоох, төрийн албаны сахилга хариуцлагыг дээшлүүлэх Засгийн газрын бодлогыг дэмжин ажиллана.

-Увс аймгийн ҮЭХ-ны дарга Ц.Лумжав: Иновацийн өрсөлдөөнийг орон нутагт уралдаан зарлан явуулах цэвэр механизм хэрэгтэй байна. Аливаа улс орон бодлого төлөвлөлтэй байдаг. Тиймээс эрдэмтдийн судалгаанд тулгуурлан улс орныг эрчимтэй хөгжүүлэх ажлыг судлах хэрэгтэй байна. Эрүүл мэнд, боловсрол, хувийн хэвшлийнхнийг урамшуулах талаар төр анхааралдаа авмаар байгаа юм. Өмч хувьчлалаар аймгийн багш, эмч нар хоосон хоцорсон. Тиймээс газар хувьчлалыг эрчимтэй явуулмаар байна.Хязгаар нутгийн иргэдэд барьцаагүй, хүүгүй зээл олгож, төвлөрлийг сааруулах боломж байгааг анхааралдаа авч ажиллана уу гэсэн саналыг гаргаж байна. Засгийн газраас жил бүр ажлын байр олноор бий болгосон шилдэг аймаг, сум, аж ахуйн нэгжүүдийг шалгаруулах болзолт уралдаан зарладаг баймаар байна. Ингэснээр орон нутагт ажилгүйдэл ядуурал буурч, иргэдийн амжиргаа дээшилнэ.

Эрүүл мэндийн ҮЭХ-ны дарга Б.Мягмар: Өнөөдрийн хуралдаан ач холбогдол өндөртэй болно гэж итгэж байна. Ерөнхий сайд, МҮЭХ-ын ерөнхийлөгч, орон нутгийн үйлдвэрчний эвлэлийн хорооны сонгууль ажилтнуудад цугларсан байна. Боловсролын салбарын багш, ажилчид тэмцэлж хийж байж цалингаа нэмэгдүүлсэн. Мөн төрийн албан хаагчдийн цалин нэмэгдсэн нь авууштай. Гэхдээ МҮЭХ-оо орон нутгийн үйлдвэрчний эвлэлийн хороодын сонгууль гишүүд рүү хандсан ажил, тэдний үйл ажиллагаа идэвхжүүлэх ажил хийх шаардлагатай байна.

-Дархан-Уул аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Нацагдорж: –Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын удирдах зөвлөлд үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг оруулж, ажилтан, албан хаагчдынхаа эрх ашгийг хамгаалах боломжийг бүрдүүлэх санал гаргаж байна” гэсэн юм.

-“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Төгсбаяр “Тус компанийн хувьцааны 10 хувийг компанийн ажилтнуудад давуу эрхтэйгээр олгох санал гаргалаа. Ажилтан, албан хаагч нь тухайн компанийнхаа хувьцааг эзэмшсэнээр хөдөлмөрийн бүтээмж өсөх боломж бүрдэнэ гэдгийг дурдаад, энэ нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын дунд сайн жишиг болно” гэлээ.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.

Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.

 

Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.

Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.

Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Энтертайнмент5 цаг өмнө

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийгэм6 цаг өмнө

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийгэм6 цаг өмнө

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийгэм8 цаг өмнө

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийгэм8 цаг өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад9 цаг өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент9 цаг өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм10 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент10 цаг өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм10 цаг өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр10 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм10 цаг өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм3 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр3 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм3 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм3 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр3 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр4 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр4 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм4 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм4 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр4 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм4 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг4 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим