Бусад
ЖДҮЧИД жижиг асуудал болчихсон уу?

Олон зуун жижиг дунд үйлдвэрлэгчийн боломжийг хулгайлж, албан тушаалаа урвуулан ашиглаж ЖДҮ авсан гишүүдийн дуулиан М.Энхболдыг огцролт, сар шинийн баярт дарагджээ. Уг нь У.Хүрэлсүх эхлээд жаран тэрбумынхныг дараа нь ЖДҮчидтэй хариуцлага тооцох тухай ярьж байсан ч харамсалтай нь, “манай талын хулгайч” бүр жижиг асуудал болоод хар массынхаа тархийг угаачихсан гэлтэй.
ЖДҮХС-гаас тэрбум тэрбумаар нь өөрийнхөө хамаарал бүхий болон эхнэр хүүхэд, аав ээжийнхаа компанид олон зуун сая, тэрбум зээл аваад өгчихсөн албан тушаалтнууд өнөөдөр ард түмний өмнөөс тохуурхаж, доромжилсон шигээ Засгийн газрын ордон алхаж явна. Анх энэ дуулиан дэгдэнгүүт ичээндээ орсон зарим нь албан тушаал хүртэж, зарим нь аль хэдийнээ “жижиг асуудал” болгочихсон ярьж явах. Тиймээс ам нээх болгондоо шударга ёс ярих болсон Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав ЖДҮчидээ хамгаалах уу, аль эсвэл хариуцлага тооцох уу гэдгийг нь харъя, одоо. Ингээд хэн хэн ЖДҮ авсныг эргэн сануулъя. Энэ бол мартаж үл болох баримт бөгөөд хаяж үл болох хариуцлагын тухай асуудал юм.
ЖДҮХС-ГААС ЗЭЭЛ АВСАН УИХ-ЫН ГИШҮҮД
1. ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг өөрийн эхнэрийн “Тээвэр ачлал” компанид 1.4 тэрбум төгрөг,
2. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өөрийн эзэмшлийн “Дорнод гурил” компанид 950 сая төгрөг,
3. Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар өөрийн эзэмшлийн “Эпота Анарваан” компанид 1.2 тэрбум төгрөг,
4. УИХ-ын гишүүн Г.Солтан “Монгол шаазан” компанид 950 сая төгрөг,
5. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Газар буудай” 950 сая төгрөг,
6. УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хүүгийн “Рэд Стар Клуб” ХХК 800 сая төгрөг,
7. УИХ-ын гишүүд Б.Ундармаа “Доктор МЭИК” ХХК 700 сая төгрөг,
8. УИХ-ын гишүүн О.Батнасангийн дүү О.Ганбаатар 950 сая төгрөг,
9. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн хамаарал бүхий этгээд буюу ээж Довдон овогтой Дэнсмаагийнх нь “Спа цогцолбор” ХХК тус сангаас 700 сая төгрөг,
10. УИХ-ын гишүүн Л.Энхболд өөрийн охин Э.Мандухайн нэр дээр үүсгэн байгуулсан “Мийт экспорт интернэшнл” ХХК-д 2016 онд ЖДҮХС-аас 1,3 тэрбум төгрөг,
11. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Б.Наранхүүнарын дүү Б.Одончимэгийн үүсгэн байгуулсан “Сингапурхэльткейр сентр ХХК” 2018 оны 8 сард 800 сая төгрөг,
12. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр өөрөө 80 хувийг нь эзэмшдэг “Мондем” ХХК-аараа ЖДҮХС-гаас 2018 оны 10-р сард 300 сая төгрөгийн зээлийг тус тус авсан.
ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУД:
1. Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн “Хүннү” ХХК 450 сая төгрөг,
2. Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын “Цэн стайл” ХХК 750 сая төгрөг,
3. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалангийн 30 хувийг эзэмшдэг “Тайшир Өргөө” ХХК, “Агро Технологи Шижирт” ХХК 1.3 тэрбум төгрөг,
4. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорын “Хос Эрхэс” ХХК 500 сая төгрөг,
5. ТЕГ-ын дарга асан Б.Хурцын “Гранд степп” ХХК 1.5 тэрбум төгрөг,
6. Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар “Цаст согоот” ХХК 800 сая төгрөг,
7. УБЦТС ТӨХК-ийн Захирлуудын зөвлөлийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Д.Баярсайханы “Баяр плант ХААБ” ХХК,” Капиталфактори”, “Эм Эм Жи капитал” (тус бүр 100% эзэмшдэг гэж ХОМ-тээ мэдүүлсэн) гурван компани 2018 онд ЖДҮХС-гаас нийтдээ 3.3 тэрбум төгрөг,
8. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт Улсын байцаагч (2015-07-09-нд тус албанд томилогдсон) Ш.Хонгорзулын “Хосбогд Агро” компани ЖДҮХС-гаас 2018 онд 630 сая төгрөг,
9. “Барилгын хөгжлийн төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Гүйцэтгэх захирал (эл албанд 2016-09-29-нд томилогдсон) Ц.Амарсанаагийн “Их Улс” компани ЖДҮХС-гаас 2017 онд 680 сая төгрөг,
10. НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэгийн хамаарал бүхий “Бат ган агро” ХХК ЖДҮХС-аас 2017 онд 500 сая төгрөгийн зээлийг тус тус авсан.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.