Нийгэм
KFC-ийн сүүдэр буюу өттэй тахианы мах

Дэлхий даяар олон мянган салбартай KFC сүлжээний хоолонд монгол иргэд хордож, эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаа билээ. Эрүүл ахуй, чанарын шаардлага хангаагүй, хүний эрүүл мэнд амь насыг эрсдэлд оруулсан бүтээгдэхүүнээр үйлчилсэн тохиолдол зөвхөн манай улсад л тохиолдсон явдал биш аж. Дэлхийн олон оронд KFC-ийн тахианы мах хүний биед сөргөөр нөлөөлж буйг батлах олон баримт бүртгэгдэж, олон нийтийн сүлжээгээр зураг, бичлэгтэйгээ тархсан юм. Эдгээр аймшигтай баримтуудын нэг нь өттэй тахианы мах аж. Өндөр хэмд шарсан ч гэлээ дотор нь амьд өт язганаж байгаа нь KFC-ийн үнэн төрх юм.
2012 оны аравдугаар сар
Энэтхэгийн Шинэ Дели хотын Керала дүүрэгт байрлах KFC-ийн салбараар үйлчлүүлсэн гэр бүл захиалж авсан шарсан тахианы мах нь өттэй байгаа тухай гомдол гаргасан тухай мэдээлэл news18.com хэмээх мэдээллийн сайтаар цацагдав. Хэрэглэгчийн гаргасан гомдлын дагуу Энэтхэгийн Хүнсний аюулгүй байдлын газар KFC-ийн тус салбарт шалгалт хийжээ. Шалгалтын дүнд бүтээгдэхүүний хадгалах хугацаа хэтэрсэн, мөн ариун цэврийн шаардлага хангаагүй орчинд тахианы махаа хадгалсан, тус салбар бүхэлдээ ариун цэврийн шаардлага хангаагүй бохир байсан нь илэрчээ. “Өттэй” шарсан тахиагаар үйлчилсэн тохиолдол Мумбай, Тамил Наду гээд маш олон хотод бүртгэгдсэн байна.
2014 оны зургадугаар сар
Шри Ланкын Негомбо хотын KFC-ийн салбараар үйлчлүүлсэн эмэгтэйн идэж байсан тахианы шарсан мөч нь мөн л өттэй байсныг гэрэл зургаар баримтжуулжээ. Шажигнасан бүрмэлтэй +170-250 хэмд шарж болгодог тахианы мөчний гол хэсэгт амьд өт байгаа нь шри ланкачууд төдийгүй дэлхий нийтийн жигшлийг төрүүлэв. Өттэй тахианы махаар үйлчилсэн KFC-ийнхний талаар орон нутгийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах төвд мэдэгдэхийг ажилтнуудаас нь шаардсан ч худал үгсээр аргацаан, өттэй тахианы махаа хураан авч, уучлал хүсээд тооцоо хийхгүй байж болно гэдгээр бүх алдаагаа цайруулахыг хүсчээ. Өтсөн махаар үйлчилсэн тохиолдол Шри Ланкад өмнө нь ч гэсэн гарч байсан аж. Тухайлбал Веллаватта дүүрэг дэх FKC-ийн салбар мөн л өтсөн тахианы шарсан махаар үйлчилсэн байна.
2018 оны гуравдугаар сар
Австралийн Өмнөд Уэлсийн оршин суугч Мартин Бэйтс KFC-ийн шарсан тахианы мах захиалан авчээ. Харамсалтай нь түүний захиалсан амтат шарсан тахианы мах нь дотор хэсэгтээ битүү өттэй байжээ. Амтархан идсэн тахианы махан дотор нь өт язганаж байхыг харсан Мартин Бэйтсийн дотор нь эвгүйрхэж, бөөлжиж эхэлсэн байна. “Энэ бол аймшигтай зүйл. Би өттэй мах идсэн гэдгээ мэдээд араас нь бүтэн сав Листерин гэдэг ам зайлагч уусан. Гэсэн ч өнөөх өтнүүд миний дотор байгаа юм шиг сэтгэгдэл төрсөөр байна” гэж Мартин Бэйтс Gold Coast Bulletin-ийн сэтгүүлчид ярьжээ. Мартин Бэйтс өттэй тахианы махны зургийг нь авч KFC-ийнхэнд хүргүүлсэн бөгөөд хариуд нь 20 ам.долларын бүтээгдэхүүн авах эрхийн бичиг авсан аж. “Өттэй махаар үйлчилчихээд уучлал гуйж алдаагаа засахын оронд ахиад үйлчлүүлэх эрхийн бичиг өгсөн нь намайг төдийгүй бүх хэрэглэгчдээ гомдоож буй зохисгүй үйлдэл гэдгээ KFC-ийнхэн ойлгохгүй байна. Тэднийхээр ахин хэзээ ч үйлчлүүлэхгүй, эрүүл мэнддээ санаа тавьдаг хүн бүрийг KFC-ээр үйлчлүүлэхгүй байгаасай гэж хүсч байна” гэж Мартин Бэйтс хэлжээ. Мартин Бэйтс-т тохиолдсон зүйл хэвлэлд нийтлэгдснийг уншсан нэрээ нууцалсан иргэдийн нэг нь Брисбан дахь KFC-ийн салбараас авсан бургер нь ч мөн өттэй байсан гэдгийг сэтгэгдэл хэсэгт үлдээсэн байна.
2014 оны аравдугаар сар
БНХАУ-ын Гуанжоу хотын Гуандонг дүүргийн оршин суугч Лью Цай гэх эмэгтэй ч мөн KFC-ийн өттэй бүтээгдэхүүнийг “амталсан” хохирогч болжээ. Тэрээр гэрийнхээ ойролцоох KFC-ийн салбараас тахианы шарсан далавч 10-ийг захиалсан байна. “Энэ бол KFC-ээр хамгийн сүүлчийн удаа үйлчлүүлсэн тохиолдол минь байх болно. Идэж буй хоолонд чинь өт язганаж байгааг харах, түүнийгээ өөрсдийгөө хамгийн шилдэг нь гэж сурталчилдаг газраас мөнгөөрөө худалдаж авах ямар муухай гэдгийг илэрхийлэх үг ч олдохгүй байна” гэж Лью Цай бичжээ. Тэрээр өөрийн захиалж авсан өттэй тахианы далавчныхаа бичлэгийг хийн сошиал сүлжээнд байршуулсан юм. KFC түргэн хоолны сүлжээнийхэн өтсөн бүтээгдэхүүнээр хэрэглэгчдээ дайлсан анхны тохиолдол биш. Лью Цайд тохиолдсонтой адил зүйл 3 сарын өмнө Шанхай дахь KFC-ийн салбарт мөн гарч байсан бөгөөд KFC-ийнхэн олигтой хүлцэл ч өчөөгүй байна.
2017 оны арваннэгдүгээр сарын 11
Австралийн Сидней хотын иргэн Элена Севилла хүүгийнхээ 18 насны төрсөн өдрийн үдэшлэгт KFC-ийн шарсан тахиа захиалан авчээ. Үдэшлэгт ирсэн зочдыг дайлахаар тахианы шарсан далавч, мөч нийлсэн 100 гаруй бүтээгдэхүүн авсан аж. “Хүүгийн минь төрсөн өдрийн үдэшлэг гайхалтай сайхан болж байлаа. KFC-ийн тахианы шарсан далавчны сайхан амттайг зочид магтаад, хүүгийн найзууд шарсан тахианаас нь амтархан идээд л. Би ч гэсэн шарсан тахианы махнаас идэж эхэлсэн. Гэхдээ миний хазсан тахианы махан дээр нэг зүйл хөдлөх шиг болсон юм. Лавлан хартал, Бурхан минь өт байсан, бүр амьд шүү” гэж Элена Севилла хэлжээ.
Элена Севилла тэр даруй захиалга өгсөн KFC-ийнхээ салбарт шарсан тахианы мах нь өттэй байгаа тухай мэдэгдсэн ч тэд түүний гомдлыг авч хэлэлцэх нь бүү хэл үгүйсгэж, өөрсдийг нь гүтгэж байна гэж хэлжээ.

Нийгэм
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.
Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.
Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
Нийгэм
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.
Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм8 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Энтертайнмент5 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Энтертайнмент10 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Улс төр10 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм10 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм8 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм10 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм10 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ