Эдийн засаг
Төсвийн зардлын 94.3%-ийг УРСГАЛ ЗАРДАЛ эзлэв
Улсын нэгдсэн төсөв өнгөрсөн сард 132.3 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.
Тодруулбал, 2019 оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр төсвийн орлого, тусламжийн нийт хэмжээ 690.6 тэрбум төгрөг байсан бол зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 558.2 тэрбум төгрөг байжээ.
Төсвийн тэнцвэржүүлсэн орлого өмнө оны нэгдүгээр сарын үзүүлэлтээс 160.2 тэрбум төгрөг буюу 30.2% өссөнийг дагаад зарлага ч өссөнийг доорх зургаас харж болно. Төсвийн зарлага, цэвэр зээлийн хэмжээ мөн өнгөрсөн оны нэгдүгээр сарынхаас 34.1% буюу 142 тэрбум төгрөгөөр өсжээ.
Төсвийн орлого өсөхөд татварын орлогын өсөлт нөлөөлөв. Тодруулбал, улсын нэгдсэн төсвийн орлогын
- 73.8%-ийг татварын орлого
- 7.6%-ийг татварын бус орлого
- 18.6%-ийг ирээдүйн өв сангийн орлого эзэлж байна.
Татварын нийт орлого 2018 оны нэгдүгээр сарынхтай харьцуулахад 157.7 тэрбум буюу 33.7%-аар өсөж, 626.3 тэрбум төгрөгт хүрчээ. Үүнийг задалж харвал:
- Хөрөнгийн албан татвар 3.2 (69.3%) тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч
- Бусад татвар, төлбөр хураамжийн орлого 47.6 (76.2%) тэрбум төгрөг
- Нэмэгдсэн өртгийн албан татвар 42.6 (54.1%) тэрбум төгрөг
- Онцгой албан татвар 26.9 (43.1%) тэрбум төгрөг
- Нийгмийн даатгалын орлого 24.5 (24.2%) тэрбум төгрөг
- Гадаад үйл ажиллагааны орлого 17.5 (43.3%) тэрбум төгрөг
- Орлогын албан татвар 0.7 (0.6%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.
Харин төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 558.2 тэрбум төгрөг бол 34.1% нэмэгдэхэд хүүгийн зардал 41.8 (94.3%) тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч урсгал зардал 112.3 (27.1%) тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 23.9 (4.6 дахин) тэрбум төгрөгөөр өссөнтэй холбоотой аж.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.