Нийгэм
“Голомт” банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзориг гадны орон руу зугатсан уу

“Голомт” банкны ТУЗ-ийн дарга Д.Баясгаланг нэгдүгээр сарын 22-ны өдөр АТГ-аас дуудаж байцаалт аваад, улмаар прокурорын зөвшөөрлөөр цагдан хорьсон ч мөн сарын 25-ны өдөр үндэслэлгүйгээр хорьсон гэх Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрээр сулласан.
Д.Баясгаланг шалгах хуулийн байгууллагын ажиллагаа үргэлжилж буй бөгөөд хилийн хориг тавиад байгаа юм.
Түүнийг Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавын дүүгийн данс руу “Голомт” банкаар дамжуулан, дөрвөн сая ам.доллар шилжүүлсэн гэх хэргээр ийнхүү шалгаж байгаа юм.
Түүнтэй хамт авлига авсан гэх Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг мөн шалгаж байгаа билээ.
Дээрх хэрэгтэй холбогдуулан “Голомт” банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзориг хуулийнхнаас зугатааж гадагшаа гараад Монголд ирэхгүй байгаа гэх мэдээлэл сүүлийн үед цахим орчинд гараад байна.
Бид энэ талаар холбогдох албаны эх сурвалжаас тодруулахад, “Голомт” банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзориг эх орноосоо зугатааж гадны оронд бүгээгүй. Өнгөрсөн намраас эхлэн гадаадад сурч байгаа. Гадаадад сурах процесс Д.Дорлигжавын хэрэг гарахаас өмнөх процесс. Монголд ирж, очин байдаг. Хамгийн сүүлд шинэ жилийн баярын өмнө ирсэн гэх мэдээллийг өглөө.
Тэрбээр Монголд ирэх хугацаандаа банкны үйл ажиллагаандаа оролцож байгаад буцдаг аж. Одоо “Голомт” банкийг орлогч захирлууд нь ээлжлэн удирдаж байгаа аж.
Харин хуулийн байгууллагаас түүнийг Хууль зүйн сайд Д.Дорлигжавын хэрэгт холбогдуулан шалгах үндэслэлтэй байгаа юм.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.