Нийгэм
“KFC”-ИЙН ХОХИРОГЧИД: Насан туршдаа гэдэсний халдварт нян тээгч болох магадлалтай гэсэн

-“KFC”-ИЙН ТҮРГЭН ХООЛНООС ХОРДЛОГО АВСАН ХҮҮХДҮҮДЭЭС
ХАМГИЙН БАГА НЬ ОЙ ГАРАНТАЙ-
Зайсан дахь “KFC” сүлжээ хоолны газраар үйлчлүүлсэн 78 иргэн ХӨСҮТ-д хандсанаас 20 хүн хэвтэн эмчлүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Өчигдөр 18:00 цагийн байдлаар эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн тоо 37-д хүрээд байна.
Эдгээр хүмүүс ойр ойрхон цусархаг гүйлгэх, бөөлжих, дотор муухайрах гэсэн эмнэл зүйн шинжтэйгээр ХӨСҮТ-д ханджээ. Бидэнд тус төвд хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдээс “KFC” түргэн хоолны газрын холбогдох албаны хүмүүс ирж уулзахгүй, утсаар залгаад “Уучлаарай” гээд ч хэлчихгүй таг алга боллоо. Эцэст сүүлдээ тэдний бүтээгдэхүүнийг мөнгөөрөө худалдаж авч идсэн бидний буруу болох нь. Тиймээс бид дуу хоолойгоо хүргэмээр байна” гэсэн хүсэлтийг ирүүлсэн юм.
Хохирогчдын өгсөн мэдээллээр тэднээс цусан суулга өвчин үүсгэдэг нян илэрсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Цусан суулгаар үүсгэгдсэн нянгаар халдварласан хүн эмчилгээгээ дутуу хийлгэвэл “Эрүүл нян тээгч” болох эрсдэлтэй байдаг аж. Өөрөөр хэлбэл, өөрөө өвдөхгүй хирнээ бусдыг өвчлүүлээд явдаг. Эдгээр хүмүүс эмнэлгээс гарсан хойноо гурван сарын турш эмчийн хяналтад байж сар бүр шинжилгээ өгөх аж.
Энэ талаар ХӨСҮТ-өөс тодруулахад “Урьдчилсан байдлаар өвчтөнүүдээс шигелл гэдэг нян илрүүлсэн. Энэ нь цусан суулга үүсгэдэг нян юм. Одоогоор шинжилгээний хариу гараагүй байна. Хүнсний бүтээгдэхүүний шинжилгээний хариуг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар ирэх долоо хоногт гаргана” гэх тайлбарыг өгөв.
ХӨСҮТ-ийн Гэдэсний халдварт өвчний тасагт очиход хөл хөдөлгөөн ихтэй хүүхдээ сахиж буй эцэг, эхчүүд хаана, хэнд хандахаа мэдэхгүй байна гэсээр биднийг угтав. Тус эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн биеийн байдал харьцангуй сайжирсан ч тайвшрах болоогүй цаашид гэдэс ходоодонд ямар сөрөг үр дагавар гарахгүй мэдэхгүй айдастай байгаа гэдгээ эцэг, эхчүүд хэлж байв. Харин томчууд нь олон хоног суулгалт өгснөөр биеийнх нь дархлаа муудаж нүдэн дээр нь өвдөг гарах, бүдүүн гэдэс нь шархлан цус алдаж буй талаараа ярьж байсан юм. Мөн өвчтөнүүдийн ихэнх нь нэг гэр бүлийнхэн учраас олон хоног ажлаасаа чөлөө авснаар санхүүгийн хямралд орох эрсдэл үүсчээ. Бид өвчтөнүүдийн төлөөлөл болгож гурван хүний сэтгэгдлийг сонслоо.
-ХОРДЛОГО АВААД ЗУРГАА ХОНОЖ БАЙХАД “ТАВАН БОГД” ГРУППИЙН ХОЛБОГДОХ АЛБАНЫ ХҮМҮҮС НЬ ЯРИАГҮЙ БАЙНА
Баянгол дүүргийн V хорооны иргэн О.Барсболд: Хоёрдугаар сарын 09-ны өдөр Зайсан дахь “KFC”-ийн салбараар 16:30-17:00 цагийн үед миний бие, эхнэр, хоёр дүүтэйгээ хамт үйлчлүүлсэн. Тухайн өдрийн орой эхнэрийн маань бие арзайгаад, дотор муухайраад байхаар нь “Хөдөөнөөс өлсөж ирээд огцом юм идэхээр ингэж байна” гэж бодоод халуун бууруулах эм өгөөд унтуулсан. Маргааш өглөө нь эхнэр маань халуурч, гүйлгэж эхэлсэн. Төд удалгүй надад дээрх шинж тэмдгүүд илэрсэн. Бид “KFC”-ийн түргэн хоолноос хордлого аваад зургаа хонох гэж байхад “Таван богд” группээс нэг ч удаа залгаж уучлалт гуйсангүй. Бид өөрсдөө холбогдож хэлэхэд “Манайд ийм асуудал үүссэн нь үнэн. Халдвартын эмнэлэгт үзүүлсэн нь дээр байх” гэсэн тайлбарыг өгөөд “Мэргэжлийн хяналтын шинжилгээний дүгнэлт гараагүй байгаа учраас өөр тайлбар өгөхгүй боломжгүй” гэсэн. Олон хоног суулгахаар цагаан мах эргэж цус алдаж, дархлаа мууддаг юм байна. Мөн хоёр нүдэн дээр өвдөг гарсан. Шарлага хийлгээрэй гэсэн боловч эмнэлгээс гарах ямар ч боломжгүй одоохондоо үрэвсэл дарах эм гаднаас авч ууж байгаа. Хордлого авсан эхний хоёр хоногтоо хоолны үнэр авч чадахгүй бөөлжиж байсан. Одоо эмчилгээ хийлгээд харьцангуй гайгүй болж байна.
-НАЙМАН НАСТАЙ ОХИН МИНЬ АЛХАХ ТЭНХЭЛГҮЙ БОЛТЛОО
ШИНГЭН АЛДСАН-
“KFC”-ийн түргэн хоолноос хордлого авсан хүүхдүүдээ сахиж буй Д.Зулаа: Хоёрдугаар сарын 10-ны өдөр 17:30-19:00 цагийн хооронд манай хоёр охин хамаатныхаа ах, эгч нартайгаа 4, 9 настай үеэлүүдийнхээ төрсөн өдрийг тэмдэглэхээр Зайсан дахь “KFC”-ийн салбараар үйлчлүүлсэн юмаа. Хамаатны гурван гэр бүлийн есөн хүн хордлого авчихсан эмчлүүлж байна. Энэ сарын 12-ны өдрөөс хоёр хүүхэд маань гүйлгээд бөөлжөөд эхлэхээр сургууль руу нь утасдаж “Өдрийн цайндаа ямар юу идсэн. Манай хүүхдүүдэд хордлогын шинж тэмдэг илрээд байна” гэтэл ангийнхан нь хүүхдүүд зүгээр байсан. Манай хүүхдүүд эмнэлэгт хэвтээд гурав хонож байна. Одоо болтол “KFC”-ээс холбогдож уучлалт гуйгаагүй таг чиг алга болчихлоо. Хүүхдүүд маань хоол ундандаа муу “Идэхгүй л” гээд байна. Хордлогын шинж тэмдэг хурц илэрч байх үед найман настай охин минь гэрээсээ алхаад гарч чадахгүй болтлоо шингэн алдсан. Эмнэлэгт үзүүлэхийн тулд гэрээсээ үүрээд гарсан. Халуун бууруулах эм өгөөд байхад л халуун нь буухгүй 40 хэм хүрсэн. Завсар зайгүй суулгалт өгч 4-5 удаа өмдөндөө бие зассан. Сүүлдээ энэ байдлаасаа охин маань айгаад “Ээжээ би яагаад өмдөндөө баагаад байгаа юм бэ” гэж уйлаад шөнөжингөө юм болсон. Маш олон хүн “KFC”-ийн хоолноос хордлого авч эрүүл мэндээрээ хохирч, хичээл сургууль, ажил төрлөө цалгардуулж байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл “KFC”-г буруугүй мэтээр бичсэн байгааг хараад харамсаж байна.
-“KFC”-Д ТӨРСӨН ӨДӨР ТЭМДЭГЛЭСЭН ЗУРГААН АЙЛЫН ЕСӨН ХҮҮХЭД ХООЛНЫ ХОРДЛОГО АВСАН-
Сонгинохайрхан дүүргийн XII хорооны иргэн Б.Дэлгэрмаа: Хоёрдугаар сарын 09-ны өдөр том жижиг нийлсэн 15 хүн Зайсан дахь “KFC”-ийн салбараас пицца, давхар бургер, шарсан төмс, гэр бүлийн багц гээд ер нь тэнд байдаг бүх л бүтээгдэхүүнээс идсэн л дээ. Тухайн өдрөө томчууд нь гүйлгэж эхэлсэн. Хүүхдүүд нь 11-нээс хичээлээс орж ирээд л бүгд сулбайгаад л гүйлгэж, халуурч эхэлсэн. Манай охин маш өндөр халуурч эм уусан ч халуун нь буухгүй ХӨСҮТ-д цусаар гүйлгэж ирсэн. Засвар зайгүй гүйлгэж, гэдсээ бариад л орилоод байсан. Энэ эмнэлэгт гурав, гэрээрээ 5-6 хүүхэд эмчлүүлж байна. Зарим нь “Интермед” эмнэлэгт эмчлүүлж байхад “KFC”-ээс нэг ч удаа холбоо бариагүй. Зургаан айлын есөн хүүхэд хордлого авсан. Том нь 10 настай хамгийн бага нь ой гарантай.
“Таван богд” групп айлын жаахан хүүхдүүд хордуулж хаячхаад уучлалт гуйхгүй байгаад үнэхээр их гайхаж байна. Биднийг хамгийн анх үзүүлэхээр ирэхэд эмч нар хүүхдүүдийг маань насан туршдаа гэдэсний халдварт нян тээгч болох магадлалтай гэсэн.
Цаашлаад нян нь үржээд байвал ходоодыг нь шархлуулах сөрөг үр дагавартай гэж байна. Эмч “Цаашид гарах сөрөг үр дагавар байгаа шүү. Хордлогын шинж тэмдэг нь гайгүй илэрсэн хүүхдүүддээ авчирч ирж үзүүлээрэй” гэхээр нь өчигдөр том жижиггүй ирж шинжилгээ өглөө. Ирэх долоо хоногийн мягмар гаригаас хариу нь гарна гэсэн. Хүүхдүүд маань цаашид ходоод гэдэсний эмгэгтэй болохыг үгүйсгэхгүй айгаад л байна. Анх манай охиныг эмнэлэгт хэвтэхэд өрөөнүүд нь хүнгүй шахам байсан. Гэтэл өнөөдөр дүүрчихсэн нэг давхарт ирсэн дүүг нь эгчтэй нь хамт хэвтүүлэх гэсэн сул ор алга.
Хүмүүс нэмэгдэж ирээд нэмэлтээр ор тавьж байна. Дэлхийн стандартыг Монгол Улсад нэвтрүүлсэн гэх “Таван богд” группийн “KFC” түргэн хоолны газрыг найдвартай гэж бодоод үйлчлүүлсэн. Гэтэл холбогдох албаны хүмүүс нь өнөөдрийг хүртэл хохирогч бидэнтэй уулзсангүй, утсаар ярьсангүй, уучлалт гуйсангүй. Тиймээс цаашид явдаг газраар нь явж тэмцэнэ.

Нийгэм
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.
Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.
Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
Нийгэм
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.
Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм8 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Энтертайнмент5 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Энтертайнмент10 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Улс төр10 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм10 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм8 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм10 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм10 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ