Эдийн засаг
НӨАТ: 5.0 сая төгрөгийн 28, 10 сая төгрөгийн нэг АЗТАН тодорлоо
НӨАТ-ын урамшууллын 2019 оны хоёрдугаар сарын сугалааны тохирол Боловсрол телевизээр 18:45 цагт орон даяар шууд явагдлаа.
Тохиролд 2019 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудыг хамруулав. Энэ хугацаанд нийт 36,129,645 баримт хэвлэгдсэнээс 23,905,820 баримт системд бүртгэгджээ.
НӨАТ-ын урамшуулал олгох хэмжээнд энэ удаагийн тохирлоос эхлэн өөрчлөлт орсон байна.
Харин супер азтан 50,0 сая төгрөгийн хонжвортой ч энэ удаа супер азтан тодорсонгүй. Тиймээс шинэчлэгдсэн журмаар ирэх сарын супер азтан тодорвол 50,0 сая төгрөг дээрээ 10,0 сая төгрөг нэмж авах эрх үүсэх нь ээ.
Энэ удаагийн тохирлоор:
30 мянган төгрөгийн азтан 23,771
100 мянган төгрөгийн азтан 2,415
1.0 сая төгрөгийн азтан 213
5.0 сая төгрөгийн азтан 28
10.0 сая төгрөгийн азтан 1 тус тус тодорлоо.
2019 оны эхний тохирлоор супер шагналын эзэн болсон БГД-ийн иргэн Н.Содномцэрэн эхнэр С.Нямцэрэнгийн хамт нэвтрүүлэгт оролцсон бөгөөд “Сар шинийн өмнө азтан болсондоо маш их баяртай байна. Төр, түмний минь хишиг гэж бодож байна” гэлээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.