Нийгэм
Гар дээрээ хэдэн удаа суниаж байгаагаар зүрх судасны өвчлөлийн эрсдлийг тооцоолж болно
Дасгал хөдөлгөөн хийх нь зүрх судасны өвчлөлийг бууруулах чухал арга гэдгийг хүн бүр мэднэ.
Тэгвэл Харвардын их сургуулийн судлаачид өвчний эрсдлийн түвшинг дасгал гүйцэтгэх чадвараар хэмжиж тодорхойлох аргыг ажиглалтаар олж тогтоожээ.
Тэдний судалгааны тайлан өнгөрсөн Баасан гарагт “The Journal of the American Medical Association” сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Судлаачид АНУ-ын Индианагийн 1,104 гал сөнөөгчийн 10 жилийн турш эрүүл мэндийн үзлэгт хэрхэн хамрагдсан үр дүнг судалгаандаа ашигласан юм. Гал сөнөөгчдийн эрүүл мэндийг эмч нар тогтмол шалгахдаа гар дээр суниах сорил авдаг байжээ.
Нэг минутын хугацаанд гар дээрээ хэдэн удаа суниаж чадаж байгааг нь тоолдог байсан гэсэн үг. Гал сөнөөгчдийн зарим нь хангалттай олон удаа суниадаг бол зарим нь цаг дуусахаас өмнө ядарч зогсдог байжээ.
Энэ ажиглалтаас дүгнэвэл нэг минутын хугацаанд 10-аас бага удаа суниадаг хүмүүсээс 40 ба түүнээс дээш удаа суниадаг хүмүүсийн зүрх судасны өвчлөлийн түвшин 96 хувиар бага байсан гэнэ.
“Тусгай багаж төхөөрөмж шаардахгүй, ямар ч зардалгүй, хоёрхон минутын дотор гүйцэтгэж болох, эмч өвчтөн хоёуланд нь ойлгомжтой эрүүл мэндийн үзлэг бол гар дээр суниах юм” гэж судалгааны тайланд бичжээ. Мэдээж энэ аргаар хүний зүрхний эрүүл мэндийг бүрэн тодорхойлох боломжгүй.
Гэхдээ үүнийг хүн эмчид очилгүйгээр биеийн эрүүл мэндээ тогтмол хянаж болох хамгийн энгийн арга гэж Харвардын судлаачид дүгнэжээ.
Эх сурвалж: Quartz
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр14 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент16 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм17 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм16 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент15 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм17 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд15 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ