Эдийн засаг
АТМ машинаас мөнгө авахдаа анхаарах зүйлс

Өнөө цагт хүн бүхэн л кредит карт эзэмшиж, аюулгүй байдлаа эрхэмлэх болжээ. Гэвч кредит картаа ашиглаж, АТМ (Automated teller machine) буюу бэлэн мөнгөний машинаас мөнгө авах нь дансны хувийн нууцлал алдагдах, бэлэн мөнгөний эрсдэлд оруулах аюултай ажээ.
1 Карт уншигчийг шалгах
Бэлэн мөнгөний машины карт уншигч нь цаад банкиндаа картны бүх мэдээллийг илгээж байдаг. Тиймээс та үүнийг нэг шалгахад гэмгүй.
2 Жинхэнэ эсэхийг шалга
Хуурамч карт уншигч нь жинхэнээсээ хамаагүй зузаан, өргөн, болхи хийцтэй байдаг. Тиймээс ийм карт уншигчтай бэлэн мөнгөний машиныг ашиглахгүй байхыг зөвлөе.
3 Картан дээрх чип аюулгүйн баталгаа болж чадахгүй
Хэдийгээр чиптэй карт нь харьцангуй аюулгүй, сайн хамгаалалттай байдаг ч гэлээ бүх бэлэн мөнгөний машин чиптэй картыг уншиж чаддаггүй байна.
4 Жижигхэн камер
Зарим хулгайч нар бэлэн мөнгөний машины товчлуур хэсэгт хэнд ч мэдэгдэхээргүй камер суулгасан байх нь бий. Энэ нь таны нууц кодыг мэдэж авахад хангалттай хэрэгсэл болдог.
5 Товчлуурыг шалгах
Өндөр нууцлалтай бэлэн мөнгөний машины товчлуур хэсэг нимгэн бөгөөд тоонууд нь тод, цэвэрхэн бичигдсэн байдаг. Харин үүнээс харьцангуй зузаан, зарим тоо нь бүдгэрсэн байвал хуурамч байх магадлалтай. Энэ нь таны нууц кодыг алдагдуулах эрсдэлтэй гэсэн үг юм.
6 Кодоо харуулахаас болгоомжил
Таны хажууд болон ард зогсож байгаа хүмүүс хэнд ч мэдэгдэлгүйгээр таны нууц дугаарыг харах боломжтой. Тиймээс биеэрээ юмуу гараараа халхалж байхад гэмгүй.
7 Түүнчлэн…
Бэлэн мөнгөний машины камерт ч гэсэн таны нууц кодоо хийж байгаа нь бичигдэж байгаа. Тиймээс камерт харуулахгүй байх зорилгоор товчлуурын дээд хэсгийг гараараа халхалж, кодоо хийж байгаарай.
8 Банканд гомдол гаргах эрхтэй
Хэрвээ та бэлэн мөнгөний машинд карт эсвэл мөнгөө залгиулсан бол, ажлын 3-5 хоногийн дотор мэдэгдэж, буцаан авах боломжтой. Түүнчлэн карт захиалахдаа хийсэн гэрээгээ эргэн нэг уншаарай. Танд хэрэгтэй бүх зүйлсийг тэнд бичсэн байгаа.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.