Эдийн засаг
Хоёр дахь банк дампуурсны дараа АНУ-ын эрх баригчид SVB банкийг аврахаар боллоо

Ням гарагт гаргасан хамтарсан мэдэгдэлдээ АНУ-ын сангийн яам, Холбооны Нөөцийн Банк, Холбооны Хадгаламжийн Даатгалын Корпорац (ХХДК) төлбөрийн чадваргүй болсон Silicon Valley Bank (SVB)-ийг “бүрэн аврах” болсноо зарлалаа.
Өөрөөр хэлбэл SVB банкны даатгалтай, даатгалгүй бүх харилцагчийн мөнгийг Даваа гарагаас эхлэн олгохоор болжээ.
“Холбооны Нөөцийн Банк, Холбооны Хадгаламжийн Даатгалын Корпорацын удирдах зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу, АНУ-ын ерөнхийлөгчтэй зөвлөлдсөний үндсэн дээр Калифорнийн Санта-Кларад төвтэй SVB банкны бүх харилцагчийн мөнгийг ХХДК бүрэн хариуцах шийдвэрийг сангийн сайд Жанет Йеллен гаргалаа” гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна.
Мэдэгдэлд цааш нь “Хадгаламж эзэмшигчид гуравдугаар сарын 13-ны Даваа гарагаас эхлэн дансандаа бүрэн хандах боломжтой болно. SVB банкны алдагдлыг татвар төлөгчдийн мөнгөөр төлөхгүй” гэжээ.
ХХДК өнгөрсөн Баасан гарагт SVB банкны удирдлагыг гартаа авсан юм. Тус байгууллага $250,000 хүртэл хэмжээтэй даатгалтай хадгаламжид баталгаа гаргах журамтай. Харин бусад харилцагчийн мөнгийг банкны хөрөнгийг зарсны дараа олгохоо Баасан гарагт мэдэгдэж байсан юм.
Гэвч Ням гарагт Нью-Йорк хотын Signature Bank мөн дампуурч, удирдлагыг нь ХХДК гартаа авснаар SVB банкны бүх харилцагчийн мөнгийг эрх баригчид хариуцахаар болсон байна.
Signature Bank банканд мөн адил арга хэмжээ авахаар болжээ.
Хэрвээ холбооны засгийн газар дампуурсан банканд бүрэн баталгаа гаргахгүй бол Цахиурын хөндийн олон стартап компани мөнгөгүй болж, ойрын үед цалингаа ч тавих боломжгүй болох байв.
“Холбооны Нөөцийн Банк, ХХДК, сангийн яам SVB болон Signature Bank банкнууд дараалан хаалгаа барьсны дараа банкны системийг бүхэлд нь хамарсан хямрал үүсэхээс урьдчилан сэргийлж байна” гэж Bankrate байгууллагын санхүүгийн ахлах шинжээч Грэг Макбрайд эрх баригчдын үйлдлийг тайлбарлажээ.
Бямба гарагт SVB банкийг худалдаж авах сонирхолтой этгээдүүдийн саналыг ХХДК хүлээж авч эхэлсэн тухай Блүүмбэрг агентлаг мэдээлсэн байна. Санал хүлээж авах хугацаа Ням гарагийн орой дуусах ажээ.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.
-
Нийгэм8 цаг өмнө
Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ
-
Улс төр7 цаг өмнө
Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа
-
Нийгэм11 цаг өмнө
Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна
-
Улс төр11 цаг өмнө
“Бонд Форум-2025” ёслол боллоо
-
Нийгэм8 цаг өмнө
Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна
-
Нийгэм13 цаг өмнө
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав
-
Нийгэм13 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ
-
Улс төр8 цаг өмнө
“Бонд форум-2025” өндөрлөлөө