Нийгэм
Эко клубын багш, сурагчид хан-уул дүүргийн хог ангилан ялгалт болон засаг даргын тамгын газрын үйл ажиллагаатай танилцлаа

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулагдсан “Хог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулж, ангилан ялгаж хэвшье” аяны хүрээнд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэнтэй хамтран Эко клубын багш, сурагчдад хог ангилан ялгах үйл ажиллагаа болон хог дахин боловсруулах үйлдвэртэй танилцах аялалыг зохион байгууллаа.
Энэхүү аялалд Эко клубын 28 багш, сурагчид хамрагдсан бөгөөд Хан-Уул дүүргийн хог хаягдлыг ангилан ялгах ажлын явц, хог хаягдлыг дахин боловсруулах “Мог Пластик” ХХК, “Сайн цаас” ХХК-ийн бодит нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.
Мөн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтнүүд “Эко клуб”-ын багш, сурагчдыг хүлээн авч дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа, хог хаягдал, түүний ангилан ялгалтаар танилцуулга хийж, чөлөөт ярилцлагыг өрнүүллээ.
Түүнчлэн тус аялалд Япон улсын Китакюшу их сургуулийн (The University of Kitakyushu)багш, профессор Хироюки Миякэ оюутнуудын хамт оролцож хог хаягдлыг ангилан ялгах талаар мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгсөн бөгөөд нөлөөллийн маш үр дүнтэй арга хэмжээ болсныг онцоллоо.
Тус клубын сурагчид өндөр сэтгэгдэлтэйгээр буцсан бөгөөд сургуулийнхаа хүрээнд хэрэгжүүлэх олон шинэлэг санааг олж авч, өөрсдийнхөө хүрээлэлд сурталчлан таниулахаа амлаад аялалынхаа төгсгөлд “Эх орныхоо ирээдүйн төлөө хогоо ангилж хэвшицгээе” уриа хэлснээр нэг өдрийн аялал өндөрлөлөө.
ШИНЭ МЭДЭЭ
НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ТЭРГҮҮНИЙ АРХИВЧДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Нийслэл хотын 379 жилийн ой, Нийслэлд архивын салбар үүсч хөгжсний 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Нийслэл, дүүргийн Тэргүүний архивчдын нэгдсэн зөвлөгөөн” 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр боллоо.
“1М2 ЭКО” АЯНЫ ТАЙЛАНТ, ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Албан бус-Насан туршийн боловсролын төв нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Эко дүүрэг-ногоон хөгжил” зорилт, “Тохижилт, үйлчилгээг сайжруулах жил”, “НЭГ ХЭЛТЭС-НЭГ АЖИЛ” ажлын хүрээнд ХУД-ийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,“АДРА” ОУБайгууллага, 5, 6 хороодтой хамтран “1М2 ЭКО АЯН”-ыг 03 дугаар сарын 19-нөөс 10 дугаар сарын 15-ны хооронд зохион байгуулан ажиллалаа.
ЭКО КЛУБЫН БАГШ, СУРАГЧИД ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХОГ АНГИЛАН ЯЛГАЛТ БОЛОН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулагдсан “Хог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулж, ангилан ялгаж хэвшье” аяны хүрээнд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэнтэй хамтран Эко клубын багш, сурагчдад хог ангилан ялгах үйл ажиллагаа болон хог дахин боловсруулах үйлдвэртэй танилцах аялалыг зохион байгууллаа.
ЭРЭЛТТЭЙ МЭДЭЭ
АБНТБТ-ӨӨС ЗӨВЛӨГӨӨ: АЖЛЫН ЯРИЛЦЛАГАНД ХЭРХЭН БЭЛТГЭХ ВЭ?
Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01-р сарын 30-ны А/46 тоот захирамжийн дагуу “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадмын цасны баярын үйл ажиллагаа өнгөрөгч бямба гарагт буюу 2017 оны 02 дугаар…
ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГИЙН ҮНЭ ХАНШ
Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01-р сарын 30-ны А/46 тоот захирамжийн дагуу “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадмын цасны баярын үйл ажиллагаа өнгөрөгч бямба гарагт буюу 2017 оны 02 дугаар…
ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГИЙН ҮНЭ ХАНШ
Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01-р сарын 30-ны А/46 тоот захирамжийн дагуу “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадмын цасны баярын үйл ажиллагаа өнгөрөгч бямба гарагт буюу 2017 оны 02 дугаар…
ХЭРЭГЛЭГЧИЙН ХАНДАЛТ

Нийгэм
“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай, Хэнтий аймагт оршин суух 10 иргэн нэг суманд амьдрах ойр дотно, танилынхаа мессенжер хаягаас ирүүлсэн “Мөнгө зээлээч” гэсэн зурваст хууртаж, бусад руу нэг иргэн дунджаар хамгийн багадаа 300,000 төгрөг шилжүүлсэн буюу нийт 6,740,000 төгрөгийг залилагч этгээдийн өгсөн дансны дугаар руу шилжүүлж, залилуулсан гэх иргэдийн гомдол мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иргэд өөрсдийн танилдаа мөнгө зээллээ гэж бодож, үл таних хүмүүсийн данс руу мөнгө шилжүүлдэг гэтэл түүний танилын фейсбүүк хаягт үл таних этгээд хууль бусаар нэвтэрч, бусдаас мөнгө зээлэх нэрийдлээр иргэдийн эд хөрөнгийг нь залилж байгаа гэдгийг иргэд огтхон ч анзаарч, бодоогүй байдаг.
Мөн шалгалтын ажиллагаагаар Залилагч нар иргэдээс 3-4 төрлийн бусдын нэр дээрх бүртгэлтэй дансыг ашиглан мөнгө шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогддог.
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 4 сард бүртгэгдсэн гэмт хэргийн 23.5 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Үүнээс 3745 буюу 85.8 хувь нь залилах гэмт хэрэг эзэлж байна. Мөн 4 сарын байдлаар бусдын цахим хаягийг ашиглан мөнгө авч залилсан 385 гэмт хэрэг бүртгэгдээд байна.
Манай улсын цахим хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам өсөж, гэмт хэрэг үйлдэхээр санаархаж байгаа этгээдүүд цахим орчинд “Бараа үйлчилгээ захиалах”, “Хямд үнээр байр түрээсэлнэ”, “Гадаад улсын их дээд сургуулийн тэтгэлэгт хамруулна”, “Гадаадын их дээд сургуульд зуучилна”, “Виз гаргаж өгнө”, “Шуурхай зээл гаргана”, “Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөж аваарай” зэрэг худлаа амлалттай зар мэдээллийг байршуулж, иргэдийн эд хөрөнгийг тэдний сонирхол дээр тулгуурлаж, хуурч мэхлэн авч байна.
Иймд иргэд та бүхэн аливаа хэлбэрээр үйлдэгдэж байгаа Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нийгэм
ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутагт ажиллах, эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулах, мэдлэг чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч, сувилагч нартай хамтран осол гэмтэлд өртсөн иргэдэд яаралтай тусламж үзүүлж, мэс засал эмчилгээ хийсэн байна.
Тухайлбал, ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Мэс засал мэдээгүйжүүлгийн тасгийн сувилагч Б.Алтанцоож, жолооч Д.Мөнхдалай тэргүүтэй алсын дуудлагын баг Өмнөговь аймгийн Сэврэй суманд ажиллаж, цээжний хөндийн битүү гэмтэлтэй иргэнд тусламж үйлчилгээ үзүүлжээ.
Тус баг бүрэлдэхүүнд Сэврэй сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Д.Алтансүх, ерөнхий эмч Ө.Отгончулуун, Эрчимт эмчилгээний тасгийн эмч Ш.Нэргүймаа, хавсарсан гэмтлийн эмч У.Мөнх-Ертөнц, доод мөчдийн гэмтлийн эмч Д.Гансүх, сувилагч З.Мөнхжаргал, ээлжийн сувилагч А.Мөнхжаргал, лаборант А.Чаминчулуун, тогооч Ө.Хорлоо, үйлчлэгч Б.Пүрэвсүрэн болон эмнэлгийн ажилтан, албан хаагчид хамтран ажилласан аж.
Мөн алсын дуудлагын баг буцах замдаа Дундговь аймагт ажилласан бөгөөд Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Гэмтэл согог заслын тасгийн толгойн мэс заслын эмч Б.Пүрэвдорж, мэдээгүйжүүлгийн эмч М.Энхтуул, мэс заслын сувилагч Д.Отгонбаяр, мэдээгүйжүүлгийн сувилагч Ц.Мөнхсүрэн нарын хамт цээжний хөндийн битүү гэмтэлтэй өвчтөнд олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс засал эмчилгээ хийжээ.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 8-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 1487, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 253, гэрээр 223, эдгэрсэн 1011, Хавьтал 11819 байгаа аж.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.