Эдийн засаг
Экспорт өмнөх сараас 8.2 хувиар өслөө
Манай улс энэ оны эхний хоёр сард нийт 118 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.4 тэрбум ам.доллар болжээ.
Үүнээс экспорт 2.2 тэрбум ам.доллар, импорт 1.2 тэрбум ам.доллар байгаа аж.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.2 тэрбум ам.доллароор буюу 55.2%-аар, экспорт 1.1 тэрбум ам.доллар буюу 90.1%, импорт 160.5 сая ам.доллароор буюу 15.5%-аар тус тус өссөн гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.
Харин хоёрдугаар сард экспорт өмнөх сараас 88.1 (8.2%) сая ам.доллароор өссөн бол импорт 177.8 (25.8%) сая ам.доллароор буурчээ.
Гадаад худалдааны тэнцэл 2023 оны эхний хоёр сард нэг тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 902.8 сая ам.доллароор буюу 7.3 дахин өссөн үзүүлэлт болсон аж.
Харин хоёрдугаар сард 655.6 сая ам. долларын ашигтай гарч, өмнөх сараас 265.9 сая ам.доллароор буюу 68.2%-аар өсжээ.
Экспорт 2023 оны эхний хоёр сард өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум ам.доллароор өсөхөд:
-Нүүрс 955 сая ам.доллароор,
-Цайрын хүдэр, баяжмал 42.2 сая ам. доллароор,
-Төмрийн хүдэр, баяжмал 39.5 сая ам.доллароор,
-Жоншны хүдэр, баяжмал 22.4 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
-Нүүрсний экспортын биет хэмжээ өнгөрсөн хоёрдугаар сард 4.3 сая тонн болж, өмнөх сараас 767.6 мянган тонноор, үнийн дүн 703.1 сая ам.доллар болж, 137.7 сая ам.доллароор өссөн байна.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.