Connect with us

Улс төр

Б.Баярсайхан: Засаг солигдсон ч төрийн алба нь тогтвортой байвал төслүүд хэрэгжээд явна

Нийтэлсэн

-

Монголд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх,  улс төрийн тогтворгүй байдалд хөрөнгө оруулалтын орчныг хамгаалахад чиглэсэн  зорилтууд, “Улсын хөрөнгө оруулалт хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхантай MMJ-ийн сэтгүүлч  Э.Оджаргал ярилцлаа. 

-Өнөөдөр Монгол Улсад хөгжлийн бодлого зорилт бүхий цөөнгүй баримт бичиг байдаг. Төрийн бодлогын энэ олон баримт бичигт “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр” хэрхэн уялдаж, хэрэгжиж байгаагаас яриагаа эхэлье. Үндэсний хөгжлийн газраас “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг 2017 онд батлуулах ёстой байсан. Гэтэл тухайн үед Монгол Улсад ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр гурван жилийн хугацаатай хэрэгжих шийдвэртэй давхацсан.

-Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахын тулд төсвийн хөрөнгө оруулалтыг танах гэх мэт ОУВС-гаас тавьсан шаардлагын дагуу Засгийн газарт хүргүүлээд байсан “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг дахин боловсруулах хэрэгтэй болсон юм. Сангийн яамтай дахин Ажлын хэсэг байгуулж “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр-ийг шинээр нягталж боловсруулах явцад засаг солигдсон. Үүний дараа шинэ Ерөнхий сайд “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д нийцүүлэх үүрэг өгсөн.

Үүний дагуу “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ын  I үе шатны зорилт болоод Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг уялдуулан Засгийн газар 2020 он хүртэл мөрдөж ажиллах бодлогын баримт бичиг гаргах хэрэгтэй болсон юм. Ингээд “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” гарч, үүний суурь баримт бичиг   “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн оны тавдугаар сард баталсан.  Урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод тохируулан “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр” гаргасан нь Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш анхны тохиолдол болж байгаа юм.

-Тодорхой хугацаатай, төлөвлөгөөтэй  “мөрөөдлийн” жагсаалт цөөнгүй. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх тал дээр яаж анхаарч байгаа вэ?

-“Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг  амжилттай хэрэгжүүлэхэд төслүүдийн ТЭЗҮ хийгдсэн, санхүүжилтийн эх үүсвэрүүд тодорхой  байх ёстой. Санхүүжилтийн эх үүсвэрийг төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл тусламж, төр-хувийн хэвшлийн түншлэл, гадаадын шууд хөрөнгө оруулалт буюу хувийн хэвшилд бүрэн даалгах гэсэн дөрвөн үндсэн чиглэлд тодорхой хуваарилсан. Улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл тусламжаар хэрэгжих асуудлыг Сангийн яам болоод холбогдох бусад яамдууд хариуцаад явж байна. Төр-хувийн хэвшлийн түншлэл, гадаадын шууд хөрөнгө оруулалт санхүүжилтийг хариуцаж байгаа нь Үндэсний хөгжлийн газар юм.

Нөгөөтэйгүүр, төрийн бодлогоор төлөвлөгөөтэй ажлуудаа хэрэгжүүлэх, эргээд хэрэгжилтээ хянах,  дүн шинжилгээ хийх тогтолцоо чухал нь үнэн. Тиймээс “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн санхүүжилт болоод хуваарийн дагуу төслүүд хэрэгжиж байгаа эсэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт мэдээлэх чиг үүрэг Үндэсний хөгжлийн газарт бий. Хоёрдугаар сарын 15-нд багтаан яамдуудаас тайлан авч, хөтөлбөрийн хүрээнд 2018 онд хэрэгжсэн ажлуудыг хянаж, дүн шинжилгээ хийх юм.

-Батлагдсанаасаа хойш хөтөлбөрт төслүүдийг нэмж, хасах өөрчлөлт орсон уу?

Жил бүрийн тавдугаар сарын 15-нд “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-т тодотгол хийх юм. Жилийн хугацаанд төслүүдийн хэрэгжилт явц, нэмж хасах, өөрчлөлт оруулах асуудлаар холбогдох яамдуудаас санал авч, тэдгээрийн ирүүлсэн тайлангуудын дүн шинжилгээнээс хамаарч тодотгол хийнэ гэсэн үг. Одоогоор яамдуудаас тайлангуудыг авч байна.

-Уул уурхайн төслүүд, тэр дундаа Тавантолгойн дэд бүтцийн багц төслийн ахиц ямар байгаа вэ?

-“Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-т багтсан төслүүдээс томоохон нь Тавантолгойн дэд бүтцийн багц төсөл юм. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30%-ийг дотоод, гадаадын хөрөнгийн бирж дээр арилжаалж, босгосон хөрөнгөөр дэд бүтцийн төслүүдээ хэрэгжүүлэн уул уурхайгаас бу­сад салбараа дэмжих бодлого УУХҮЯ-наас барьж байгаа. Бирж дээр хөрөнгө босгохын тулд Тавантолгой төслийн үнэ цэн өндөр байх ёстой.

Одоо Гашуунсухайт боом­т чиглэсэн ганц авто замаар олон машин зөрөлдөж чадахгүй нөхцөл байдалтай байна. Тавантолгой ордын сайн чанарын коксжих нүүрсний экспортын олон гарцыг нээж эдийн засгийн эргэлтэд оруулснаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн орлого, ашигт ажиллагаа сайжирна. Төсвийн хөрөнгө оруулалт таналттай энэ цаг үед  Тавантолгойн дэд бүтцийн багц төслийг төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол, шийдвэрүүд гарсан.

Экспортын шинэ гарцуудыг нээх зорилгоор юуны түрүүнд Гашуунсухайт боомтоор ӨМӨЗО-ны Баяннуур аймаг,  Цагаандэл-  Уул боомтоор Альшан аймаг, Ханги боомтоор Бугат хоттой тус тус холбогдох чиг­лэ­лийн авто замуудыг Тавантолгой ордоос барих юм. Үндэсний хөгжлийн газар төр-хувийн хэвшлийн түнш­лэл, гадаадын шууд хөрөнгө оруулалт, Концессыг хэрэгжүүлж байгаагийн хувьд дээрх төслүү­дэд шалгаруулалтыг зарлаж, явуулсан.

Хоёр төсөлд гэрээ байгуулах, нэгэнтэй нь яриа хэлэлцээр хийх чиглэлийг 2018 оны аравдугаар сард Засгийн газраас өгсөн. Тавантолгой-Цагаандэл Уул чиглэлийн 270 км авто замыг барих төслийн гэрээ хийгдэж бэлтгэл ажилдаа орсон. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хос авто замын тухайд, гадаадын хөрөнгө оруулагч тал санхүүжилт, хөрөнгө оруулалтын бүх асуудлаа шийдээд, нэг тэрбум төгрөгийн дэнчин тавьж гэрээгээ хийх л асуудал үлдсэн. Ойрын хугацаанд гэрээ хийгдэнэ.

Тавантолгой-Ханги чиглэлийн авто замын төслийг Засгийн газрын хуралдаанаар танилцуулж гэрээ хийхээр ажиллаж байна. Энэ төсөлд Хятадын томоохон хөрөнгө оруулагч орж ирсэн. Тиймээс Тавантолгойн багц төслийн гурван авто замын бүтээн байгуулалтын ажлуудыг гуравдугаар сард эхлүүлэхээр зохион байгуулан ажиллаж байна.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг төр-хувийн хэвшлийн түншлэлээр зохицуулах чиглэл Үндэсний хөгжлийн газарт ирээгүй байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл анхлан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн учир үлдэгдэл санхүүжилтийг мөн адил   шийдээд явахаас өөр аргагүй. Гэтэл ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтыг танасан байгаа. Тэгэхээр Тавантолгой дээр хөрөнгө мөнгө босгож байж төмөр замын ажлыг дуусгах юм уу, хэрхэх талаар салбар яамдууд хоорондоо хэлэлцэж байгаа байх.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тухай Засгийн газрын шийдвэр, тогтоол гарсан. Тогтоолын дагуу 51-ээс доошгүй хувийг “Монголын төмөр зам” эзэмшиж байгаа, 49%-д нь хөрөнгө   босгох зарчимтай. Хөрөнгө оруулах тал дээр “Монголын төмөр зам” компани ажиллах ёстой. Хөрөнгө оруулагч талтай түншлэл болсны дараагаар Үндэсний хөгжлийн газар Концессын  гэрээний хэлэлцээрт орно.

Одоогийн байдлаар түншлэл болох талтай яриа хэлэлцээр, тохиролцоо зэрэг цаг хугацаа шаардсан ажлууд хийгдэж буй гэж ойлгож байна. Энэ төсөлд өмнө нь хийгдсэн ажил болох трассын асуудал бас бий. Урьд нь Тавантолгой-Сайншанд чиглэлд төмөр замын трасс яригдаж байсан бол одоо Зүүнбаян чиглэл  болж өөрчлөгдсөн.

-Хөтөлбөрт багтсан төслүүдээс Гацууртын алтны ордын тусгай зөвшөөрлийг шинэ хөрөнгө оруулагч худалдан авлаа. Эртний өв соёлтой хамааралтай гэсэн шалтгаанаар уг төслийг хэрэгжүүлэхийг орон нутгийн иргэд эсэргүүцэж байгаа. Тэгэхээр төслийг хэрэгжүүлэх боломж, нөхцөлийг Та хэрхэн харж байна вэ?

-Гацууртын   ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг өмнөх засгийн үед УУХҮ-ийн сайдаар ахлуулсан Ажлын хэсэг хариуцаж байсан. Хөрөнгө оруулалтын гэрээг Үндэсний хөгжлийн газар хариуцаж байгаа учир энэ Ажлын хэсэгт би ажилласан. Канадын “Сентерра Гоулд” компанитай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар яригдаж, талууд тохиролцож чадахгүй явсаар засаг солигдон дараа  нь хувьцаа эзэмшигчид ч өөрчлөгдлөө.

Тэгэхээр Засгийн газар болон УУХҮЯ-наас Гацуурт төслийг хэрэгжүүлэх талаар бодлого, чиглэл, тодорхой төлөвлөгөө гарсны дараа Үндэсний хөгжлийн газар Хөрөнгө оруулалтын гэрээний  хэлэлцээрт орно. Хувьцаа эзэмшигч нь солигдсон асуудлын тухайд ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж харсан үүднээс л хөрөнгө оруулахаар орж ирсэн байх.

-Тэгвэл Цагаансуваргын төсөлтэй холбоотой зарим улстөрч мэдэгдэл хийж төрд авах асуудлыг хөндөж байна. Энэ нь төслийн хэрэгжилтэд нөлөөлөх эрсдэлтэй болов уу?

-Нэгэнт хувийн хэвшил хөрөнгө оруулалт хийгээд хэрэгжүүлж байгаа төсөл учир цааш үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Цагаан суваргатай адил төстэй ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх зохион байгуулалт хэрэгтэй. Яг ингэж хэрэгжиж байгаа нэг төсөл бол Дарханы төмөрлөгийн үйлдвэр шүү дээ.

Дэд бүтцийг нь барьж байгуулан ордыг ашиглан эдийн засгийн эргэлтэд оруулахдаа улсад татвар төлж, орлоготой ашигтай, ажлын байр бий болгохоор төр-хувийн хэвшлийн түншлэлээр Концессын  гэрээ байгуулсан. Ийм хэлбэрээр томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой гэж хардаг.

-Улс төрийн тогтворгүй байдал, зарим талаараа төслүүд дэх төрийн оролцоо нь Монгол Улсад  хөрөнгө оруулалтын орчинд сөргөөр нөлөөлж байна. Хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэхэд, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах тал дээр Үндэсний хөгжлийн газраас хэрхэн анхаарч, ямар ажлууд  хийж байна вэ?

-Монгол Улсын эдийн засаг сэргэж, гадаадын шууд хөрөнгө оруулалт харьцангуй нэмэгдэж, ДНБ-ий өсөлт 7-6 хувьд тогтсон энэ байдал цааш үргэлжлээд явбал их хэрэгтэй байгаа юм л даа. Гэвч улс төрийн өнөөгийн тогтворгүй байдал гадаадын хөрөнгө оруулалтын орчныг онц харагдуулахгүй байгаа нь үнэн.

Улс төрийн албан тушаалтнуудын энэ бужигнаанаас томоохон төслүүд хамаарахгүйгээр явах хэрэгтэй.  Энэ дунд гол асуудал нь төрийн албаны тогтвортой байдал юм. Улс төрийн намууд бужигнаж, засаг солигдсон ч төрийн алба нь тогтвортой байвал төслүүд үргэлжлүүлэн хэрэгжээд явна. Улс төрийн албан тушаалтан болоод төрийн алба гэсэн зааг бий. Энэ заагийг маш сайн ялгаж өгөх Төрийн албан хаагчийн тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тэгэхээр энэ хуулиа чанд сахиж ажиллах хэрэгтэй юм.

Жишээ нь, 2020 онд УИХ-ын сонгуулийн дараа засаг өөрчлөгдсөн ч төрийн албаны том аппарат нь хэвийн ажиллаад явж байх ёстой. Нэгэнтээ бодлого нь байгаа учир тэр дагуу ажил явагдах учиртай. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад ч төр засгийн өөрчлөлт, хөдөлгөөн байдаг л асуудал. Монголд улс төрийн бужигнааныг дагаад төрийн албан хаагчид халагдаж солигддог тогтворгүй байдал гадаадын хөрөнгө оруулагчдыг бухимдуулдаг.

Үндэсний хөгжлийн газраас гадаадын хөрөнгө оруулалтыг татах, орчныг тогтвортой болгох тал дээр сүүлийн хоёр жил тодорхой хэд хэдэн ажлыг хэрэгжүүлж байгаа. Монгол Улсын “Гадаадын хөрөнгө оруулалтын бодлогын мэдэгдэл” (Investment policy statement)  баримт бичгийг боловсруулж байна. Үүнийгээ Засгийн газрын хуралдаанаар батлуулна. Гадаадын хөрөнгө оруулалтын богино, дунд болон урт хугацааны бодлого, хийх өөрчлөлт, аль салбарт хөрөнгө оруулалт татах стратеги зэргийг олон улсад нээлттэй зарлах юм.

Аль ч төр засгийн үед энэхүү бодлогын дагуу ажиллана гэдгээ тодорхойлж буй хэрэг. Оны эхний хагаст багтаан “Гадаадын хөрөнгө оруулалтын бодлогын мэдэгдэл”-ийг зарлах төлөвлөгөөтэй. Энэ ажлыг Олон улсын санхүүгийн корпорацтай хамтран хийж байна. Монгол Улсын Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд 1-2 удаа томоохон өөрчлөлт орж, үүний уршгаар гадаадын хөрөнгө оруулалт хумигдаж, буурсан үе бий.

Өнөөдөр ч Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтын чиглэлд ямар бодлого барих нь ойлгомжгүй байгаа учир бодлогын мэдэгдэл маягаар олон улсад зарлах нь чухал. Бодлогын мэдэгдэл гаргахын тулд Монгол одоо хаана, ямар нөхцөл байдалтай  байгаагаа мэдэх, тодорхойлох хэрэгтэй. Тиймээс Үндэсний хөгжлийн газраас Олон улсын санхүүгийн корпораци, Дэлхийн банктай хамтран ажиллаж судалгаа хийсэн. Энэхүү судалгааны тайланд гадаадын шууд хөрөнгө оруулалтын орчин, хууль эрх зүйг сайжруулахад шаардлагатай, шинэчлэл хийх зүйлүүдийг тодорхойлсон. Судалгаанаас үүдээд “Гадаадын хөрөнгө оруулалтын бодлогын мэдэгдэл” гаргахаар болсон юм.

Бас нэг томоохон ажил бол “Хөрөнгө оруулагчдын гомдол барагдуулах механизм” гэсэн онлайн систем байгуулж байна. Хөрөнгө оруулагчдын гомдол, маргааныг шийдэхгүй Арбитрын шүүх дээр очих, улс орны нэр хүндийг унагах асуудал гарч байсан. Тэгэхээр жижиг гэлтгүй асуудлуудыг цаг хугацаанд нь шийдвэрлэх механизмыг бий болгох шаардлагатай байна. Үүнийг ажил хэрэг болгож, хөрөнгө оруулагчийн санал гомдлыг онлайнаар хүлээн авч, 2-3 оператор цаг тухайд нь хариуцсан яамдууд руу хуваарилна.

Шийдэгдэхгүй бол араас нь нэхэж шаардана. Том асуудал үүсэхээр шинжтэй бол Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн Ажлын алба буюу Үндэсний хөгжлийн газарт хүргүүлнэ.

Ажлын алба гомдолтой холбоотой асуудлыг хэлэлцэж, Монгол Улсын болоод олон улсын гэрээ, дотоодын хууль журмыг зөрчсөн эсэхийг нягтална. Энэ дагуу тухайн гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл Ажлын алба нь холбогдох хууль бус шийдвэрийг гаргасан төрийн байгууллагад гаргасан шийдвэрээ өөрчлөх арга хэмжээ авах талаар Зөвлөмж хүргүүлнэ. Хэрэв Ажлын албаны Зөвлөмжийг заасан хугацаанд хэрэгжүүлээгүй бол Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлөөр асуудлыг хэлэлцэж, цаашлаад Засгийн газарт өргөн барьж, хөрөнгө оруулагчийн гомдлыг барагдуулж ажиллах механизм, тогтолцоог бий болгохоор ажиллаж байна.

Нөгөөтэйгүүр, гадаадын хөрөнгө оруулагч Монголд ирээд компани байгуулах, төсөл хэрэгжүүлье гэхээр хаана очиж, хэнтэй уулзахаа мэддэггүй. Ойлгомжгүй байдал, хэл нэвтрэлцэхгүй, төрийн    албаны хүнд суртал зэрэг бэрхшээлтэй тулгардаг. Нэг үгээр, манай төрийн үйлчилгээ тааруу. Герман, Лондон, Токио,  Хөх хотод удаа дараагийн форум зохион байгуулж байхад, гадаадын хөрөнгө оруулагч­дад зориулсан нэг цэгийн үйлчилгээ байгуулах санал хүсэлтүүд хөрөнгө оруулагчдаас ирж байсан.

Нэг цэгийн үйлчилгээ байгуулах үүрэг чиглэлийг Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлөөс Үндэсний хөгжлийн газарт өгсөн. Энэ дагуу нэг жилийн өмнөөс ажиллаж эхэлсэн. Гэхдээ энэ ажлыг хэрэгжүүлэхэд төсөв өгөөгүй. Тиймээс Үндэсний хөгжлийн газар төсөв, хөрөнгө босгох шаардлагатай болж, донор байгууллагуудтай уулзсан.

Тэдгээрээс Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-тэй хамтран хэрэгжүүлэхээр болсон юм. Хөрөнгө оруулагчдын нэг цэгийн үйлчилгээг туршилтаар нэгдүгээр сарын 2-ноос эхлүүлж үйл ажиллагааг нь тогтворжуулж байна. Энэ сарын 24-нд албан ёсоор нээлтээ хийнэ.  Хөрөнгө оруулагчдын нэг цэгийн үйлчилгээнд Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Нийгмийн даатгалын Ерөнхий газар, Татварын Ерөнхий газар гэсэн төрийн агентлагуудаас гадна Үндэсний хөгжлийн газар  Хөрөнгө оруулалтын гэрээ, тогтворжуулалтын гэрчилгээ, хөрөнгө оруулалтын зөвлөгөө зэрэг асуудал хариуцаж ажиллах юм.

-Хөрөнгө оруулалт татах, дэмжих, нэг цэгийн үйлчилгээ нэвтрүүлсэн улс орнуудын туршлагаас сонирхуулахгүй юу?

-Гадаадын хөрөнгө оруулалт татах чиглэлээр дэлхийд хамгийн шилдэг нь Өмнөд Солонгосын КОТРА хэмээх  гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллага юм. Тус улс нь 1998 онд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж улсын төсвийн хөрөнгө оруулалт   танагдан, ажилгүйдлийн түвшин нэмэгдэж, эдийн засгийн хувьд хүнд байдалд орж байсан. Энэ үед гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэн КОТРА байгуулагдсан түүхтэй. Уг байгууллага нь тогтвортой ажиллаж, томоохон хөрөнгө оруулалтуудыг улсдаа татаж чадсанюм. Монголын төлөөлөгчид туршлага судлахаар КОТРА-ийн үйл ажиллагаатай танилцаж байсан. КОТРА нь их нүсэр бүтэц, зохион байгуулалттай юм билээ.

Ерөнхий сайд Япон улсад хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Нийгмийн даатгалын Ерөнхий газар, Татварын Ерөнхий газар, Үндэсний хөгжлийн газар зэрэг таван агентлагийн төлөөлөгчид багтаж, тус улсын хөрөнгө оруулагчийн нэг цэгийн үйлчилгээтэй танилцаж, туршлага судалсан.

Үйлчилгээний цомхон зохион байгуулалт нь манай улсад их тохирч байсан л даа. Япон руу өргөн бүрэлдэхүүнтэй явсан учир нь Монгол одоогоор тус улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан ганц улс. Энэ хүрээнд Японы өндөр технологийг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах, хоёр улсын жижиг дунд үйлдвэрлэгчдийг холбох бодлогоор Монголд хөрөнгө оруулагчдад зориулсан нэг цэгийн үйлчилгээ байгуулж буйгаа мөн Токиод зарласан юм.

Японы хувьд өндөр технологи, хөрөнгө оруулах боломж байна. Монголд эрдэс баялаг, түүхий эд нь бий. Энэ дунд Орос, Хятадаас гадна Индонези, Энэтхэг зэрэг дэлхийн том зах зээлүүд нь байна.

Ийм давуу талууд байгаа учир Үндэсний хөгжлийн газар, Японы жижиг дунд үйлдвэрлэлийн газартай хамтран ажиллахаар болсон бөгөөд хоёр улсын жижиг дунд үйлдвэрлэгчдийг холбох бизнес форумыг энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна. Монголын талаас бэлтгэл ажлууд нэлээд бий. Эхний ээлжинд, дотоодын компаниуд Японоос шаардлагатай хөрөнгө оруулалт татах, өндөр технологи нэвтрүүлэх, боловсон хүчнээ мэргэшүүлэх гээд хэрэгцээт  мэдээллээ маш тодорхой болгох хэрэгтэй.

Компаниудын урьдчилсан мэдээллийг Японы тал руу илгээж, тэр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг Монголд ирүүлэхээр зорьж байгаа. Японы 48 муж бүр өөр өөрийн үйлдвэрлэлийн онцлогтой. Тэдгээр үйлдвэрлэлд  тохирсон технологийн их, дээд сургуулиуд нь боловсон хүчнийг бэлтгэж байдаг. Аж үйлдвэрлэлийн энэ бүх уялдаа холбоо, арга хэлбэрээс монголчуудад суралцах зүйл их.

-Монголд үйлдвэрлэл эрхлэгчид цөөнгүй ч мэдээлэл, судалгаа хомс байдаг?

-Үндэсний хөгжлийн газар Аж үйлдвэрийн нэгдсэн мэдээллийн системийг хийж байна. Монгол Улсад ойролцоогоор 6,000 гаруй үйлдвэр байна. Үүнийг 21 аймаг, 9 дүүргээр бүртгэх ажлыг 2018 оны гуравдугаар сараас эхлүүлсэн. Хаанаа ямар үйлдвэрлэл явагдаж байгаа, тухайн бүтээгдэхүүн нь олон улсын стандарт шаардлагыг хангаж байна уу, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ ямар зах зээлд гаргахаар зорьж буйг тодорхой болгох ажил юм. Ингэснээр Аж үйлдвэрийн нэгдсэн систем нь гадаад хөрөнгө оруулагчдыг тодорхой мэдээллээр хангах, хоорондоо холбоо тогтоох, хамтын ажиллагаа үүсэх бас нэг боломж бүрдэнэ.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Улс төр

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

Гавьяат эдийн засагч цолоор:
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын ахмад ажилтан Цэвээний Гэлэгжамц,
Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор:
  • ХХААХҮЯ-ны ахмад ажилтан Дамдиндоржийн Батмөнх,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
  • “Улаанбаатар хивс” ХК-ийн ТУЗ-ийн дарга Цоодолын Зоригт,
Гавьяат механикжуулагч цолоор:
  • Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Хүдэр Хурниад” ХХК-ийн зөвлөх механикжуулагч Юмжилийн Жигмэддорж,
Гавьяат мал зүйч цолоор:
  • “Монголын махны холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Нанцагийн Батсуурь,
Гавьяат агрономич цолоор:
  • “Элит үр” ХХК-ийн агрономич Сүрэнжавын Нямжав,
Малын гавьяат эмч цолоор:
  • “Биокомбинат” компанийн Үйлдвэрлэл, технологийн албаны дарга Баянгийн Дуламсүрэн,
Худалдааны гавьяат ажилтан цолоор:
  • “Ви интернэйшнл” ХХК-ийн ерөнхий захирал Дэнсмаагийн Батболд,
Сүхбаатарын одонгоор:
  • Сэлэнгэ аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга асан, “Түмэн бут” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гавьяат механикжуулагч Хандмаагийн Даваахүү,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • “Говь” ХК-ийн ахмад ажилтан Түвдэнгийн Санжмятав,
  • Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ахмад ажилтан, агрономич Лхамжавын Гантулга,
  • ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Даваасүрэнгийн Довчинсүрэн,
  • ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Баясгалангийн Батшагай,
  • Жижиг, дунд үйлдвэрийн газрын хэлтсийн дарга Алтангэрэлийн Гэрэлзаяа,
  • ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн багш Лхамын Даваа,
  • ХХААХҮЯ-ны ахлах шинжээч Хөхөөгийн Алтангэрэл,
Алтан гадас одонгоор:
  • “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн ахлах мэргэжилтэн Ядамцоогийн Отгонбаатар,
  • “Доолт жавхлант” ХХК-ийн захирал Багадаваагийн Доржсүрэн,
  • ХХААХҮЯ-ны шинжээч Чойжоогийн Долгорсүрэн,
  • “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн Булган салбарын захирал Бодьгэрэлийн Ариунбаатар,
  • ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн Нямготовын Цэгмэд,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
  • “Хөдөө аж ахуйн бирж” компанийн ахлах мэргэжилтэн Соёл-Эрдэнийн Алимаа,
  • “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн Дархан салбарын захирал Тлеуханы Айгуль,
  • Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга Наваансамдангийн Наранбаяр,
  • ХХААХҮЯ-ны мэргэжилтэн Шагдарын Цэнд-Аюуш,
  • Жижиг, дунд үйлдвэрийн газрын Хоршоог хөгжүүлэх сангийн мэргэжилтэн Цэрэндоржийн Батгэрэл нарыг шагналаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 04 дүгээр сарын 17-ны үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Үндсэн хуулийн холбогдох хэсэг заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны гуравдугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсан тухай тэрбээр дурдаад, тус хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй.” гэж, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг … албан тушаал …-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “… Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. …” гэснийг тус тус зөрчсөн байна.” гэж Үндсэн хуулийн цэц дүгнэснийг сануулав.

Улсын Их Хурал дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулсныг тэрбээр ахалж ажилласан байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар, О.Номинчимэг, Г.Уянгахишиг, Ө.Шижир нар орсон бөгөөд хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болгох, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсгийг нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор уулзалт зохион байгуулах нь аливаа этгээдэд нээлттэй байхаар өөрчлөх хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан ээлжит сонгуулийн жил эхэлснээр хойш санал авах өдрийг дуустал, нөхөн болон ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор эд зүйл тараахыг хориглосон зохицуулалтад ажлын хэвлэмэл тайлан хамаарахаар байна гэж үзэж 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болгохоор төсөлд тусгасан байна. Харин хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан эд зүйл тараах гэдэгт хийсэн ажлын цахим тайлан хамаарахгүй гэж ажлын хэсэг үзжээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар 41.9 дэх хэсгийг хүчингүй болгохоос өөр хувилбар ярилцсан эсэх, төсөлд аливаа этгээд гэсэн өөрчлөлт оруулж байгаа нь өмнөх зохицуулалтаас өргөжүүлж сонгуулийн жил эхэлснээс нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэх хүртэл зохион байгуулсан уулзалтыг агуулга, хэлбэрийн хувьд хянаж чадахгүй байх эрсдэл үүсэх, эсэх талаар асуулт асууж, хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа ажлын хэсгээс боловсруулсан төсөлд аливаа этгээд хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор уулзалт хийх зохицуулалтыг нээлттэй байхаар тусгасан нь зүйтэй талаар санал хэлжээ. Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Ж.Алдаржавхлан, Ж.Баярмаа, С.Зулпхар, Ц.Мөнхбат, А.Ганбаатар, Ж.Золжаргал асуулт асуув. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа Улсын Их Хурлын гишүүний сонгогч, иргэдтэйгээ уулзсан уулзалтыг сонгуулийн үйл ажиллагаанд хамааруулахгүй гэсэн анхны үзэл баримтлалаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд тусгагдсан. Гэтэл аливаа этгээд гэж томьёолон нээлттэй болгосноор сонгуулийн сурталчилгааны 18 хоногийг үгүйсгэж байна гэж үзэж байгаагаа илэрхийлээд, хуулийн төсөлд туссан аливаа этгээд, уулзалт зэрэг нь юун тухай өгүүлж буйг тодруулан асуув. Түүний асуултад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир хариулахдаа Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын гишүүдэд давуу байдал бий болгосон байна гэж үзсэн тул уг боломжийг хэн бүхэнд нээлттэй болгох нь зүйтэй гэж үзсэн гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан гишүүдийг эргэх холбоотой байхыг сонгогчид шаарддаг гэдгийг онцлоод, хэн бүхэнд хийсэн ажлаа тайлагнахад нээлттэй болчихвол сурталчилгааны 18 хоногийг байхгүй болгох хэрэгтэй гэв. Тэрбээр орон нутгийн сонгуулийн зохицуулалттай ижилсүүлж чандлах шаардлагатай гэсэнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хуулийн төслийг Үндсэн хуулийн цэцийн гуравдугаар дүгнэлтийн хүрээнд боловсруулсан гэсэн тайлбар өглөө.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа сонгуулийн жил Улсын Их Хурлын гишүүд тайлан тавих нь үнэндээ ичгэвтэр зүйл байдаг гээд, аливаа этгээдэд уулзалт хийх эрх олгож байгаа нь дэвшил болж буйг сайшаасан бол Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар гишүүний бүрэн эрх Үндсэн хуульд заасны дагуу төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болдгийг сануулж, хэрэв сонгуулийн жил эхэлснээс хойш иргэд, сонгогчдодоо тайлангаа тавьж чадахгүй бол энэ бүрэн эрхийн хугацаа гурван жил, зургаан сар болчихно гэж тооцож байгаагаа онцлов. Хуулийн төсөлд дурдсан “аливаа этгээд”-д Улсын Их Хурлын гишүүд орно гэдгийг ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир тодотгоод, хийсэн ажлаа тайлагнаж болохоос бус би нэр дэвшинэ, намайг сонгоорой гэж өөрийгөө сурталчилж болохгүй гэсэн тайлбар өглөө. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат хэвлэмэл материалуудыг эд зүйл гэж үзэн сонгогчдод тараахыг хориглож байгаа нь зөв гэж үзэж байгаагаа илэрхийлээд, сонгуулийн жил эхлэхээс өмнө тайлангаа хэвлүүлж, тарааж болох, эсэхийг тодруулан асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатар сонгууль бол иргэдийн сонгох, сонгогдох эрхээ эдлэх тэгш боломж байх учиртайг дурдаад, “аливаа этгээд”-д Улсын Их Хурлын гишүүн орвол тэдэнд заавал давуу байдал үүсэх учир энэ заалтыг бүхэлд нь хүчингүй болгох ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, сонгуулийн сурталчилгааны явцад хориглох зүйлс болон тэдгээрийн хугацааны талаар асууж хариулт авав.

Хэлэлцэж буй асуудлаар асуулт, хариулт явагдсаны дараа Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн О.Номинчимэг ардчилал, парламентат ёсоо бэхжүүлэхийн тулд шударга, ил тод, нээлттэй сонгуулийг явуулах нь хамгийн чухал гээд үүний тулд сонгуулийн хууль тогтоомжийг шинэчлэх шаардлагатайн дотор ялангуяа зардлыг бууруулах чиглэлээр дорвитой өөрчлөлт хийх хэрэгтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан хэвлэмэл материал тараах нь шударга сонгуульд харш зүйл гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлж, иргэдийн сонгогдох эрхэд эд мөнгөний босго, зардлын дарамт ихээхэн тээг болдгийг ярьж, эрх мэдэлтэй, албан тушаалтай хүмүүс бэлэг тарааж, тууз хайчилж сонгогчдыг татах ажлыг байнга хийдэг тул зөвхөн сонгуулийн жил гэлгүй бусад жилүүдэд ч эд зүйл тараахыг хориглох нь зүйтэй гэв. Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир ч мөн сонгуулийн тухай хууль тогтоомжийг бүхэлд нь шинэчлэн сайжруулах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа онцолж, ялангуяа намын санхүүжилт, хандив тусламж, тэдгээрийн зарцуулалтыг ил тод, нээлттэй болгох ёстойг өнгөрсөн 2-3 сонгуулийн үеийн мөнгөний урсгалын жишээ баримтуудаар нотлон өгүүлсэн юм.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүд үг хэлж дууссан учир санал хураалтыг чуулганы маргаашийн хуралдаанаар явуулахаар тогтлоо.

Дараа нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ. Хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийн мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм. Тэрбээр тус хуулийн төслийн ажлын хэсгийг мөнхүү ахалж ажиллажээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны хоёрдугаар дүгнэлтийг мөнхүү Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн учир Хууль зүйн байнгын хороо хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллуулсан байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Б.Заяабал, М.Нарантуяа-Нара, Л.Соронзонболд нар ажиллаж, хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг болон 47.7 дахь хэсгийг хөндөж, шүүгчийн тэтгэвэрт гарах насны дээд хязгаарыг Төрийн албаны тухай хуульд заасан насны хязгаартай нийцүүлэх хүрээнд “60” гэснийг “65” болгох, тэтгэвэр тогтоохтой холбоотой бусад харилцааг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохицуулахаар тусгасныг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “…шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэснийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн тул Цэцийн дүгнэлтийн хүрээ, хязгаарт багтаан хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй талаар асуулт асууж, хариулт авч, байр сууриа илэрхийлжээ. Тэдний саналыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зүйтэй гэж үзсэн тул дээрх заалтыг хасаж, хуулийн төсөл боловсруулсан тухайгаа Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир танилцууллаа.

Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг мөнхүү хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин үг хэлэв. Тэрбээр Шүүхийн тухай хуулийн дээрх заалт шүүгчийн тэтгэвэрт гарах насны дээд хязгаар хүртэл буюу 60 нас хүрэх хүртэл томилох зарчмыг алдагдуулсан гэж Үндсэн хуулийн цэц дүгнэснийг тайлбарлаж, хуулийн төслийг энэ хүрээнд боловсруулсныг дурдав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Сронзонболд ажлын хэсэг насны хязгаарыг “65” гэж төсөлд тусгаад байсныг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн хүрээнд хамаарахгүй гэж Байнгын хороо үзэж хассаныг тайлбарлан, аливаа иргэдийн тэтгэвэрт гарах нас, цалин тэтгэврийн асуудлыг ийм байдлаар шийдээд байх нь зохимжгүйг Улсын Их Хурал цаашид анхаарах шаардлагатай гэж үзэж байгаагаа тэмдэглэлээ.

Харин Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа дээр дурдсан заалтыг хассанаар цаана нь үлдэж буй зохицуулалт хуулийн өмнө хүн бүр тэгш байх зарчмыг зөрчсөн байна гээд, шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас байх ба 55 насанд хүрсэн, эс бол шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулиар тогтоосон тэтгэврийн наснаас таван жилийн өмнө тэтгэвэрт гарах боломжийг шүүгчдэд олгож байгааг тайлбарлалаа. Шүүгчийн тухай хуулийн 40.1-д энэ заалт мөн адил байгаа нь хуулийн зөрчил үүсгэж байна гэж тэрбээр анхааруулаад, тэдэнд давуу байдал үүсгэсэн энэхүү хуулийн зөрчлийг арилгах үүднээс Байнгын хороон дээр унасан ажлын хэсгийн саналыг дэмжиж шийдвэрлэх нь зүйтэй гэв. Түүний асуултад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир хариулахдаа, ерөнхий хууль болон салбарын хуулиуд хоорондоо зөрчилдөх явдал маш их байна. Иймд энэ удаа асуудлыг гагцхүү Цэцийн дүгнэлтийн хүрээнд шийдвэрлээд, цааш цаашдаа хууль хоорондын зөрчлүүдийг арилгах асуудлыг иж бүрнээр авч үзэх ёстой гэж үзсэн гэсэн юм. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ш.Бямбасүрэн шүүхийн хараат бус байдлыг хангах, шүүхийг шинэчлэхийн аль нь илүү чухал вэ гэдэг дээр ажлын хэсэг ямар байр суурьтай байгааг асууж, хариулт авав.

Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан үг хэлэх Улсын Их Хурлын гишүүн байгаагүй тул санал хураалтыг мөнхүү чуулганы маргаашийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 2025 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Монголын хөрөнгийн биржээр дамжин амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн арилжаагаар Өрийн удирдлагын тухай хуулийн 12.1.3-т заасан “Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжих” зориулалтын дагуу 6 сарын хугацаатай, 5 тэрбум төгрөгийн үнэт цаас, 2 жилийн хугацаатай, 5 тэрбум төгрөгийн үнэт цаасыг тус тус Монголын хөрөнгийн биржийн Засгийн газрын үнэт цаасны анхдагч арилжааны системээр дамжуулан арилжааллаа.

Өнөөдрийн арилжаанд хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчид болох банк, даатгал, үнэт цаасны компаниудаас гадна гадаад, дотоодын иргэд оролцсон бөгөөд зарласан нийт дүнгээс 4.4 дахин их буюу 43.7 тэрбум төгрөгийн санал ирж, 6 сарын хугацаатай үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 9.466 хувь, 2 жилийн хугацаатай жигнэсэн дундаж хүү 10.477 хувьтай арилжаалагдлаа.

Цаашид дотоод үнэт цаасны зах зээлийн хөгжлийг дэмжих, хөрөнгийн зах зээлд төгрөгийн бондын өгөөжийн муруйг тогтоох зорилгоор Засгийн газрын дотоод үнэт цаасны хуваарийн дагуу 2025 оны 2 дугаар улиралд 2 долоо хоног тутамд богино болон дунд хугацаатай тус бүр 5 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах ба нийт 60 тэрбум төгрөгийн үнэт цаасыг арилжаална.

Засгийн газраас энэ төрлийн үнэт цаасыг тогтмол бага хэмжээгээр арилжаална. Засгийн газрын үнэт цаасанд хөрөнгө оруулах нь хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн эрсдэлгүй, хөрвөх чадвар өндөртэй санхүүгийн хэрэгсэл бөгөөд үнэт цаасны хүүгийн орлого нь орлогын албан татвараас чөлөөлөгддөг бөгөөд аж ахуйн нэгжүүдийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу гүйцэтгэлийн болон урьдчилгаа төлбөрийн баталгааг Засгийн газрын дотоод үнэт цаасаар гаргах боломжтой зэрэг олон талын ач холбогдолтой. Засгийн газрын дотоод үнэт цаасны 2025.04.16-ны анхдагч зах зээлийн арилжааны үр дүнг ЭНДЭЭС үзнэ үү.

Эх сурвалж: Монгол Улсын Сангийн яам 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм6 цаг өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр6 цаг өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм7 цаг өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм7 цаг өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм7 цаг өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм8 цаг өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр8 цаг өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм9 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр1 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр1 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр1 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм1 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм1 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм1 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр1 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм1 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг1 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм1 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр1 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм1 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм1 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм1 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм2 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр2 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр2 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм2 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр2 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм7 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим