Эдийн засаг
Тэнгэрлиг медиа групп, Багануур, Дархан нэхий зэрэг компаниудын хувьцааны ханш өндөр өсөлттэй байв
2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 283,416,054 төгрөгийн үнийн дүн бүхий 885,892 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 9 компанийн хувьцааны ханш өсөж, 27 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR +13.30%), Багануур ХК (BAN +2.22%), Дархан нэхий ХК (NEH +1.11%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Таван толгой ХК (TTL -13.95%), Тахь-ко ХК (TAH -13.56%), Монгол шилтгээн ХК (MSH -12.14%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар:
-Хөрөнгө оруулалтын 2 сангийн 6,958 ширхэг нэгж эрхийг 2,688,573 төгрөгөөр
-Хөрөнгөөр баталгаажсан 1,982 ширхэг үнэт цаасыг 99,060,360 төгрөгөөр
-Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 516 ширхэг бондыг 51,372,900 төгрөгөөр
-Багцын арилжаагаар 80,000 ширхэг үнэт цаасыг 448,000,000 төгрөгөөр тус тус арилжааллаа.
ТOP-20 индекс 3.26 хувиар буурч, 37,152.27 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,687,300,272,497 төгрөг боллоо.
Өнөөдөр нийт 884,537,887 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.