Эдийн засаг
“Энержи Ресурс” ХХК-ийн экспортод гаргах нүүрсний цахим арилжаа явагдлаа
Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа /2023-03-22/ явагдаж, “Энержи Ресурс” ХХК-ийн экспортод гаргах 5 багц буюу нийт 32,000 тонн баяжуулсан коксжих нүүрсийг дуудлага арилжаагаар арилжлаа. Энэхүү арилжаанд 4 компани оролцсон бөгөөд дуудах үнэ 1250 юанаас 13.6 хувь өсөж 1420 юань хүрлээ.
Дараагийн дуудлага арилжаа 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 11:00 цагаас зохион байгуулагдах бөгөөд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн экспортод гаргах 96,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсийг арилжина.
Арилжааны хуваарийг энд дарж үзнэ үү.
Арилжигдсан нүүрсний мэдээлэл | |
Цахим арилжаа зохион байгуулагдсан огноо | 2023.03.22 |
Цахим арилжаанд оролцсон худалдан авах санал гаргагчдын тоо | 4 |
Нүүрс худалдагч этгээдийн нэр | “Энержи Ресурс” ХХК |
Нүүрс худалдагч этгээдийн албан ёсны хаяг | 16 давхар, Сэнтрал Тауэр, 1-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, 14200, Монгол улс |
Захиалгын бүртгэлийн дугаар | ER-23004 |
Дуудах доод үнэ, валютын төрөл | 1250 юань /тонн |
Хэлцэл хийгдсэн үнэ | 1420 юань /тонн |
Гэрээний нийт үнийн дүн | 45,440,000 юань |
Хэлцлийн дугаар | 2023.03.22-01 |
Үнийн өсөлтийн хувь | 13.60% |
Арилжсан нүүрсний багцын тоо хэмжээ /тонн/ | 5 багц буюу 32000 тонн |
Арилжсан нүүрсний төрөл, ангилал | Баяжуулсан коксжих нүүрс |
Арилжсан нүүрсний чанарын үзүүлэлт | Үнслэг (хуурай,%) ≤ 11% |
Дэгдэмхий бодис (үнсгүй хуурай,%) ≤ 28% | |
Хүхэр (хуурай, %) ≤ 0.85% | |
Нийт чийглэг (хүлээн авах үеийн төлөв,%) ≤ 9% | |
G индекс ≥ 75 | |
Худалдан авагчийн оршин байгаа улс | БНХАУ |
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.