Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК анх удаа эрчим хүчний нүүрс биржээр арилжааллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний ээлжит цахим арилжааг өнөөдөр /2023.03.24/ амжилттай зохион байгуулж 15 багц 96,000 тонн эрчим хүчний нүүрсийг анх удаа биржээр арилжааллаа.
Цахим арилжаанд нийт 4 аж ахуйн нэгж оролцож нэг тонн эрчим хүчний нүүрсийг 68.30 ам.доллароос дуудаж 73.30 ам.доллароор арилжлаа. Өмнө нь түүхий коксжих нүүрсийг биржээр арилжаалж байсан бол энэ удаад эрчим хүчний нүүрсийг биржээр амжилттай борлууллаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2020 онд эрчим хүчний нүүрсийг уурхайн ам нөхцөлөөр тонн тутмыг 9.5 ам.доллароор борлуулж байсан бол өнөөдөр хил нөхцөлөөр 73.30 ам.доллароор амжилттай борлууллаа.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.