Эдийн засаг
2019 оны нэгдүгээр сард ЭКСПОРТ 43.3%-иар өсжээ

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны нэгдүгээр сарын гүйцэтгэлээр 1,111.2 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 41.6 хувиар буюу 326.2 сая ам.доллараар өссөн байна.
Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү буюу Монгол Улсын гадаад худалдаа 103.3 сая ам.доллараар эерэг гарсан байна.
Манай улс өнгөрсөн сард дэлхийн 105 улстай худалдаа хийснээс 42 улсад бараагаа экспортлож, 104 улсаас гарал үүсэлтэй барааг импортложээ.
Экспорт 607.3 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 183.4 сая ам.доллараар буюу 43.3 хувиар өссөн тухай Гаалийн Ерөнхий Газрын нэгдүгээр сарын тайланд дурдсан байна.
Экспортод гарсан өөрчлөлтийг БТКУС-ийн барааны 21 хэсгээр авч үзвэл 12 хэсгийн барааны үнийн дүн өссөн байна.
Үүнд:
- Эрдэс бүтээгдэхүүний экспорт 73.9 сая ам.доллараар,
- сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс хэсэгт багтах барааны экспорт 102.9 сая ам.доллараар,
- нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспорт 6.1 сая ам.доллараар тус тус өссөн нь экспортын өсөлтөд голлон нөлөөлжээ.
Хүснэгт 1, Экспортын гүйцэтгэл, УС-ийн барааны хэсгээр /мян.ам.доллар/
Барааны нэр | Экспорт | Өөрчлөлт | Бүтэц | ||
---|---|---|---|---|---|
2018-1 | 2019-1 | Зөрүү | % | % | |
Амьд мал, амьтад, мал амьтдын гаралтай бүтээгдэхүүн | 9,325 | 9,172 | -154 | -2 | 2 |
Ургамлын гаралтай бүтээгдэхүүн | 4,091 | 1,553 | -2,538 | -62 | 0 |
Мал амьтны болон ургамлын гаралтай тос, өөх | 56 | 118 | 62 | 109 | – |
Хүнсний бэлэн бүтээгдэхүүн | 7,059 | 14,920 | 7,861 | 111 | 3 |
Эрдэс бүтээгдэхүүн | 351,731 | 425,652 | 73,922 | 21 | 70% |
Химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн | 457 | 62 | -394 | -86 | – |
Хуванцар болон түүгээр хийсэн зүйлс; хаймар болон түүгээр хийсэн зүйлс | 19 | 77 | 58 | 314 | – |
Арьс ширэн түүхий эд болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, эдгээрээр хийсэн эдлэл | 3,264 | 1,455 | -1,809 | -55 | 0 |
Мод, модон эдлэл | 2 | 67 | 65 | 2,715 | – |
Цаас болон картон, тэдгээрээр хийсэн зүйлс | 2 | 4 | 2 | 138 | – |
Нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл | 10,327 | 16,430 | 6,103 | 59 | 3 |
Гутал, малгай, төрөл бүрийн бусад зүйл | 274 | 113 | -161 | -59 | – |
Чулуу, гөлтгөнө, шөрмөсөн чулуу, гялтгануур болон тэдгээртэй төстэй материалаар хийсэн бүтээгдэхүүн | 4 | 26 | 22 | 541 | – |
Сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос | 27,169 | 130,056 | 102,887 | 379 | 21% |
Үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн | 8,243 | 5,022 | -3,221 | -39 | 1 |
Машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг | 1,183 | 1,183 | -0 | – | 0 |
Авто, агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд, анги | 258 | 1,122 | 864 | 335 | 0 |
Хараа зүй, гэрэл зураг, хэмжүүр, хяналт, эмнэлгийн багаж хэрэгсэл, цаг, хөгжмийн зэмсэг эдгээрийн эд анги | 274 | 62 | -212 | -77 | – |
Аж үйлдвэрийн төрөл бүрийн бараа | 106 | 161 | 56 | 53 | – |
Урлагийн бүтээл, цуглуулга хийх, зориулалтын зүйлс ба эртний үнэт дурсгалын зүйлс | 1 | 1 | 0 | 44 | – |
ДҮН | 423,843 | 607,255 | 183,412 | 43.3% | 100% |
Нэг. Эрдэс бүтээгдэхүүний экспорт
- Төмрийн хүдэр,
- чулуун нүүрс,
- зэсийн баяжмал,
- цайрын баяжмал,
- жонш,
- молибдений баяжмал,
- боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.4 хувь буюу нийт экспортын 69.0 хувийг эзлэж байна.
Хүснэгт 2, Зарим уул уурхайн бүтээгдэхүүний экспорт
Барааны нэр | Экспорт | ||||||||
2018.01 | 2019.01 | Өөрчлөлт | |||||||
Тоо хэмжээ | Үнийн дүн /мян.$/ | Дундаж үнэ /$/ | Тоо хэмжээ | Үнийн дүн /мян.$/ | Дундаж үнэ /$/ | Тоо хэмжээ | Үнийн дүн /мян.$/ | Дундаж үнэ /$/ | |
Чулуун нүүрс, тн | 1,926,463.7 | 135,845.8 | 70.5 | 2,118,360.5 | 169,254.7 | 79.9 | 191,896.8 | 33,408.9 | 9.4 |
Зэсийн хүдэр, тн | 97,414.8 | 126,852.0 | 1,302.2 | 117,420.9 | 157,283.4 | 1,339.5 | 20,006.1 | 30,431.5 | 37.3 |
Боловсруулаагүй нефть, барр | 555,473.5 | 34,557.4 | 62.2 | 533,755.8 | 27,043.0 | 50.7 | -21,717.7 | -7,514.4 | -11.5 |
Төмрийн хүдэр, тн | 436,664.4 | 17,614.5 | 40.3 | 608,645.0 | 26,047.5 | 42.8 | 171,980.6 | 8,433.0 | 2.5 |
Жонш, тн | 29,070.0 | 9,257.3 | 318.4 | 53,576.8 | 17,747.0 | 331.2 | 24,506.9 | 8,489.7 | 12.8 |
Цайрын хүдэр, баяжмал, тн | 11,181.0 | 19,451.0 | 1,739.6 | 12,047.7 | 17,140.1 | 1,422.7 | 866.7 | -2,310.9 | -317.0 |
Молибдены хүдэр, баяжмал, тн | 458.2 | 2,851.2 | 6,222.3 | 480.0 | 4,221.2 | 8,794.5 | 21.8 | 1,370.1 | 2,572.2 |
Нүүрс:
2019 оны 1-р сард 169.2 сая ам.долларын 2.1 сая тонн чулуун нүүрс экспортод гарсан байна.Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 33.4 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 191.9 мянган тонноор тус тус их байна. 2018 оны мөн үед 1 тонн нүүрсний хилийн дундаж үнэ 70.5 ам.доллар байсан бол энэ онд 79.9 ам.доллар болж өсжээ.
Чулуун нүүрсний 98.6 % -ийг БНХАУ руу гаргасан байна.
Зэс:
2019 оны 1-р сард 117.4 мянган тонн зэсийн баяжмал экспортод гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 20.0 тонноор их байгаа ба хилийн дундаж үнэ 1,302.2 ам.доллараас 1,339.5 ам.доллар болж 37.3 ам.доллараар өссөн байна. 2018 оны 1-р сард зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр 126.8 сая ам.доллар байсан бол тайлант сард 157.3 сая ам.доллар болжээ.
Боловсруулаагүй нүүрс:
Боловсруулаагүй нефтийн экспорт 533.8 мянган баррель буюу 27.0 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 21.7 мянган баррелаар, үнийн дүнгээр 7.5 сая ам.доллараар тус тус бага байна. Нэг баррель нефтийн хилийн дундаж үнэ 62.2 ам.доллар байсан бол тайланд хугацаанд 50.7 ам.доллар болж буурсан байна.
Төмрийн хүдэр:
Төмрийн хүдрийн экспорт 608.6 мянган тонн буюу 26.0 сая ам.долларт хүрсэн байна. 2018 оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад уг бүтээгдэхүүний экспорт 172.0 мянган тонноор, үнийн дүн нь 8.4 сая ам.доллараар тус тус өсжээ. Нэг тонн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 42.8 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.5 ам.доллараар өссөн байна.
Цайрын баяжмал:
2019 оны 1-р сард 12.0 мянган тонн цайрын баяжмалын 1 тонныг дунджаар 1,422.7 ам.доллараар экспортлосон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ 317.0 ам.доллараар буурсан байна. Цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 17.1 сая ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 2.3 сая ам.доллараар бууржээ.
Жонш:
2019 оны 1-р сард 17.7 сая ам.долларын 53.6 мянган тонн жонш экспортлосон нь 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 24.5 мянган тонноор, үнийн дүнгээр 8.5 сая ам.доллараар тус тус өссөн байна. Жоншны экспортын дундаж үнэ 331.2 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.8 ам.доллараар өссөн байна. Жоншийг БНХАУ, ОХУ, БНСУ руу экспортлосон ба 27.3 хувь ОХУ-д, 72.5 хувь БНХАУ-д тус тус ногдож байна.
Молибдены баяжмал:
Үнийн дүнгээр 4.2 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.4 сая ам.доллараар өссөн байна. Тус бүтээгдэхүүний нэг тонны экспортын хилийн дундаж үнэ 6,222.3 ам.доллараас 8,794.5 ам.долларт хүрч, 2,572.2 ам.доллараар өсжээ. 2019 оны 1-р сард 480.0 тонныг экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеэс 21.8 тонноор их байна. Молибдены баяжмалын 84.4 хувийг БНХАУ-руу гаргасан байна.
Бусад барааны экспорт:
2019 оны 1-р сард 3,110.0 кг алт экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2,488.0 кг-аар их байна. Алтны экспортын дундаж үнэ 2018 оны мөн үед 43,665.6 ам.доллар байсан бол энэ онд 41,818.6 ам.доллар болж 1,846.9 ам.доллараар багассан байна. Алтны экспорт үнийн дүнгээр 130.1 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 102.9 сая ам.доллараар өсжээ.
Мөн 2019 оны 1-р сард 3.8 мян.тонн адууны мах, 359.6 тн хонь, ямааны мах, 19.5 тн малын дайвар бүтээгдэхүүн экспортлосон байна.
Экспортын бүтцийг 1-р сарын байдлаар авч үзвэл, нийт экспортын:
- 70.1 хувь эрдэс бүтээгдэхүүнд;
- 21.4 хувь алтны экспортод,
- 2.7 хувь нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспортод тус тус ногдож байна
Эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.