Connect with us

Нийгэм

Зөвшөөрөлгүй барилга барина гэсэн ойлголт манайхаас өөр оронд байхгүй

Нийтэлсэн

-

Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг авахдаа албан байгууллага болоод хувь хүмүүс юу анхаарч, ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой. Зөвшөөрөл шийдэгдэх хугацаа хэд хоног байдаг, бид юун дээр анхаарах ёстой гэх мэт олон асуултын хариуг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилгын хяналтын инженер Ж.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.

-Ирэх сараас барилгын ажил идэвхжээд ирдэг. Үүнтэй зэрэгцээд барилга барих зөвшөөрөл авах гэсэн албан байгууллага, хувь хүмүүсийн цуваа тасардаггүй. Зөвшөөрөл авахын тулд ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ? 

-Барилгын ажил улирлын чанартай явагддаг. Барилгын ажил эхлэхтэй холбоотойгоор  захиалагч, иргэн, аж ахуйн нэгжүүдээс манайд хүсэлт гаргадаг. Засгийн газрын 2017 оны 68 дугаар тогтоолооор батлагдсан барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүллэх зөвшөөрлийг ажлын 10 хоногт багтаан олгодог. Ингэхдээ Барилгын тухай хулийн 28 дугаар зүйл, Засгийн газрын 68 дугаар тогтоолд заасан бичиг баримтын бүрдлийг бүрдүүлж  ирүүлдэг.

-Зөвшөөрөл олгохдоо юун дээр илүү анхаарч, ач холбогдол өгдөг вэ?

-Барилгын тухай хуульд тусгагдсан онцлог гэвэл тухайн талбайд ажил гүйцэтгэх хариуцлагатай албан тушаалтан болон барилга барьж байгаа бүх ажилтныг ослын даатгалд хамруулдаг болсноороо онцлог. Мөн тухайн гүйцэтгэгчээс болон захиалагчаас баталсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хэрхэн хангах талаар гаргаж ирүүлсэн талбай зохион байгуулалтын зураг, технологийн картыг онцгойлон анхаарч үздэг.

-Ослын даатгалд даатгуулах зардлыг тухайн компани гаргах байх. Нэг хүний даатгалын зардал ойролцоогоор хэдэн төгрөг байх бол? 

-Шинэчлэгдсэн хуулийн 8 дугаар зүйлд ослын даатгалыг хуульчилж өгсөн. Даатгалыг тухайн гүйцэтгэгч компани хариуцаж төлөх зохицуулалттай. Нэг хүний даатгалын хэмжээ тухайн даатгалын компани, гүйцэтгэгч нар ямар хуриуцлагыг даатгуулахаас хамааран харилцан адилгүй байгаа. Зөвшөөрөл олгох явцад ослын даатгалд хамрагдсан гэрээ, баримт зэргийг шалгадаг. Хэрэгжилт харьцангуй сайн байна. Нэг үеэ бодвол даатгалын талаарх ойлголт өөрчлөгдөж эерэг болж байгаа нь анзаарагддаг.

-Хөдөлмөрийн аюулгүй байдал өмнөх жилүүдэд их зөрчигдөж, барилгын талбай дээрх осол гэмтэл ч буурахгүй байсан. Харин сүүлийн үед байдал ямар байна вэ? 

-Шинээр барилга байгууламж эхлэх, их засвар шинэчлэлт, буулгалтын ажил зэрэг барилгын үйл ажиллагаа явуулдаг гурван үндсэн төрөл бий. Буулгалтын төрөл дээр ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулгаад суурин дээр нь шинээр барилга барих ажил хийгддэг. Буулгах ажил дээр стандарт нормын дагуу ажиллах, зураг хариуцсан инженер болоод албан тушаалтны зөвшөөрөл, гудамж талбай нийтийн эзэмшил газруудад  аюул учруулж болохуйц хэсэгт өндөр шаардлага тавьж, зургийг хүлээн авдаг.

Харин шинээр баригдаж байгаа барилга байгууламжийн хувьд талбайн зохион байгуулалт, хэрхэн боловсруулсан, үйлдвэр үйлчилгээ явуулахад хэрэглэгдэх хүнд даацын автомашинуудын орц гарц гээд аюулгүй байдал талд онцгойлж үздэг. Тиймээс энэ талын осол буурч байгаа нь нэг талаар сургалт тогтмол зохион байгуулсны үр дүн. Нөгөө талаар хяналт шалгалт сайжирсан нь үр дүнгээ өгч байна.

-Технологийн картын хэрэгжилтийн талаар?

-Технологийн карт нь дээр үеийнх шиг нарийн хэрэгждэггүй. Компани болгон өөр, өөрийн онцлог шинж чанар, материалын хийц, шинэлэг зүйл турших гэх зэргээр өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг. Гэхдээ энэ нь нэгдсэн гүйцэтгэл чанар талдаа асуудал дагуулах магадлалтай. Бидний хувьд хүнд хийцлэлтэй, өндөрт угсрагдах, хол алслалттай, дам нуруу гэх мэт аюул, эрсдэл дагуулах магадлалтай хийцлэлийг технологийн картын  зургандаа тусгаж оруулахыг шаарддаг.

-Иргэн н.Дорж зөвшөөрөл авахын тулд ямар бичиг баримт бүрдүүлж, юун дээр анхаарах ёстой вэ? 

-Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлд заагдсан доорхи бичиг баримтын бүрдлийг бүрдүүлэх ёстой. Үүнд: 28 дугаар зүйл. Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгох
28.1.Энэ хуулийн 27.1-д заасны дагуу барилгын ажлын зөвшөөрлийг гэрчилгээгээр баталгаажуулна.
28.2.Барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана:
28.2.1.барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэр;
28.2.2.барилга байгууламжийн магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлт;
28.2.3.зураг төсөл зохиогч хуулийн этгээдийн танилцуулга, улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
28.2.4.байгаль орчны хууль тогтоомжийн дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх шаардлагатай барилга байгууламжийн үнэлгээний тайлан;
28.2.5.гэнэтийн ослын болон хариуцлагын даатгалд даатгуулсан бол гэрчилгээг хавсаргах.
28.3.Энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгээс гадна зураг төсөл боловсруулсан болон барилгын ажил гүйцэтгэх хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хавсаргана.
28.4.Барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд барилгын ажлын үе шатад тавих хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөөг хавсаргана.
28.5.Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргасан этгээдийн хүсэлтэд хавсаргасан энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгийг хянан шийдвэрлэж, зөвшөөрөл олгоно.
28.6.Энэ хуулийн 35.1-д заасан байгууллага энэ хуулийн 28.2, 28.3, 28.4-т зааснаас бусад баримт бичиг шаардахыг хориглоно.

-Зөвшөөрлөө гүйцэт аваагүй байж барилгаа эхлүүлсэн аж ахуйн нэгж, хувь хүмүүс байдаг. Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ? 

-Байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн дунд “Зөвшөөрөл авах явц өөрөө их уддаг учир бид цаг хугацаа, зардал чирэгдлээ бодоод барилгаа эхлүүлчихлээ. Торгуулиа төлдөгөөрөө төлөөд цаашаа үргэлжлүүлчихье“ гэсэн ойлголт байдаг. Энэ бол ташаа ойлголт. Зөвшөөрөлгүй барилга барина гэсэн ойлголт манайхаас өөр оронд байхгүй. Уг нь дээр дурдсан бичиг баримтын бүрдлийг гүйцэт бүрдүүлээд өгчихвөл ажлын 10 хоногтоо шийдэгддэг. Ингэж чадаагүйн улмаас хохирол амсах, хэл ам, хэрүүл маргаан дэгдээх, өв хөрөнгөө үхмэл болгох, цаашлаад нураах арга хэмжээг авах магадалтай. Барилга байгууламж бол 5, 10 жилийн настай зүйл биш зуу, зуун жилээр бат бөх чанараа хадгалж, үе дамжин өвлөгдөх үнэ цэнэтэй хөрөнгө учир зураг төсөл, бичиг баримтаа ч тэр, гүйцэтгэлээ ч тэр “Долоо хэмжиж нэг огтолно” гэгчээр хугацаа зарцуулж, чанартай хийх ёстой гэж боддог.

-Зөвшөөрөлгүй барилгыг нураасан тохиолдол байгаа юу? 

-Суурийнхаа зургийг хийсэн болоод хүч түрээд бариад эхэлсэн нэлээн олон барилгыг нэрлэж болох байна. Гэхдээ манайх бие даан шийдвэр гаргаад нураах эрхгүй. Шүүхээр ороод шийдвэр гарч, Засаг даргын захирамжийн дагуу хийгдэх үйл явц л даа. Гэхдээ хариуцлагын тогтолцоог чангатгаад торгуулийн хэмжээг одоо байгаагаас 5, 10 дахин нэмэгдүүлвэл байдал дээрдэх байх гэж харж байна.

-Энэ талын мэдээлэл иргэдэд хомс байдаг юм болов уу? 

-“Хүн болгон математикч байх албагүй” гэдэг шиг хүн болгон барилгын талын мэдлэгтэй байх албагүй. Гэхдээ эрх үүргээ сайн мэдэж, барилгын зөвшөөрөл авах гэж байгаа бол мэргэжийн зөвлөгчөөр дамжиж зөвлөлдсөн байх шаардлагатай. Түүнээс иргэн н.Долгор барилгын талаар ямар ч мэдээлэл мэдэгдэхүүнгүй байж захиалагч гээд зураг бариад ороод ирдэг нь дараа, дараагийн үр дагаварт сайнаар нөлөөлөхгүй. Иймээс зөвлөх үйлчилгээ явуулдаг компаниудтай уялдаатай ажиллах хэрэгтэй.

-Зөвшөөрөл өгчихөөд дараа нь тухайн барилгыг яаж хянадаг вэ? 

-Олгосон зөвшөөрлийн хүрээнд барилга байгууламж баригдаж байгаа эсэхэд тодорхой хэмжээнд хяналт тавьдаг. Барилгын тухай хуулийн 47 дугаар зүйлд хяналт тавих байгууллагын чиг үүргийг тодорхой зааж өгсөн байдаг.

-Эхлэл төгсгөл хоёрын чанар зөрөх үед яадаг вэ? 

-Компаниуд байраа худалдаж, борлуулахын тулд олон арга хэрэглэдэг. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлд маш чухал нэг заалт орсон нь барилгын захиалагч нь “Барилгын үйл ажиллагааны явцад орчны тохижилт, эзлэхүүн төлөвлөлт, инженерийн дэд бүтцийн талаархи зурагт болон бусад сурталчилгаа бодит байдалд нийцсэн байх ба хэрэглэгчийн өмнө тэдгээр мэдээллийн үнэн зөв байдлын хариуцлагыг хүлээх” үүрэгтэй гэж зааж өгсөн. Тиймээс иргэд ногоон байгууламж, тохижилт, гадна зогсоол гэх мэтийг маш сайн судалж, тооцож сонголтоо хийх хэрэгтэй. Гэхдээ нэг үеэ бодвол иргэд илүү их мэдээлэлтэй болсон.

Хэдэн жилийн өмнө 60 ам.метр талбайтай байрнаас 10 ам.метр талбай дутаж байсан тохиолдол гарч байсан. Харин одоо байдал өөр болсон. Иргэд байрныхаа хэмжээг хэмждэг, хяналт тавьдаг болсон. Дан ганц төрийн байгууллага хяналт тавих биш иргэд өөрсдөө хяналтаа тавьж мэдээлэлтэй байж чадвал сөрөг зүйл аяндаа алга болно.
Эх сурвалж: Барилга.мн

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм1 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр1 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм1 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм1 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм1 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр1 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр2 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр2 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр2 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм2 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм2 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр2 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм2 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг2 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр2 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм2 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм2 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм3 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим