Эдийн засаг
Нийт 82 компанийн хувьцаа арилжааллаа

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь 2023 оны 4 дүгээр сарын 10-наас 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжаа, 4 удаагийн нүүрсний цахим арилжаа зохион байгуулж, нийт 163,705,239,667.3 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Нийт 82 компанийн 219,858,487 ширхэг хувьцааг 1,302,281,571 төгрөгөөр арилжааллаа.
Хувьцааны анхдагч зах зээлийн арилжаанд арилжаалагдсан үнэт цаасууд:
№ | Огноо | Симбол | Үнэт цаасны нэр | Хэлцлийн тоо | Нэгжийн үнэ | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | 4/11/2023 | GAZR | ГАЗАР ШИМ ҮЙЛДВЭР | 2,952 | 53 | 198,113,207 | 10499999971 |
ДҮН | 198,113,207 | 10,499,999,971 |
Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй арилжаалагдсан үнэт цаасууд:
№ | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | INV | Инвескор ББСБ | 155,404 | 805,429,370 |
2 | AARD | Ард Санхүүгийн Нэгдэл | 225,808 | 735,826,868 |
3 | BOGD | Богд Банк | 5,599,091 | 502,481,031 |
4 | BODI | Бодь Даатгал ХК | 4,037,466 | 500,586,292 |
5 | GAZR | Газар Шим Үйлдвэр | 7,162,359 | 378,868,428 |
6 | GLMT | Голомт Банк | 185,304 | 184,310,301 |
7 | APU | Апу | 128,588 | 163,577,208 |
8 | SBM | Төрийн Банк | 188,658 | 111,581,083 |
9 | MSE | Монголын Хөрөнгийн Бирж | 660,385 | 102,173,107 |
10 | MBW | Монгол Базальт ХК | 428,981 | 96,904,355 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | INVC | Инвескор Капитал ҮЦК | 683,701 | 1,745,857,248 |
2 | MNET | Ард Секюритиз ХХК | 5,998,196 | 1,693,274,868 |
3 | ZGB | Таван Богд Капитал ХХК | 11,293,043 | 1,168,454,861 |
4 | BDSC | БиДиСек ХК | 986,179 | 757,549,740 |
5 | GLMT | Голомт Капитал ХХК | 5,835,511 | 714,302,729 |
6 | MICC | Эм Ай Си Си ХХК | 5,437,905 | 499,112,048 |
7 | NOVL | Новел Инвестмент ХХК | 7,293,166 | 391,222,289 |
8 | ARD | Өлзий энд КО капитал ХХК | 875,877 | 232,143,613 |
9 | TTOL | Апекс Капитал ҮЦК | 1,070,020 | 193,579,939 |
10 | MIBG | Мандал Капитал Маркетс ҮЦК | 278,491 | 127,005,768 |
2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:
Анхдагч зах зээлийн арилжаа:
Огноо | Үнэт цаасны нэр | Симбол | Хэлцлийн тоо | Нэгжийн үнэ | Тоо ширхэг | Үнийн дүн |
4/11/2023 | Инвескор бонд /Транч 3/ | INVA-BD-10/04/24-C0041-18 | 81 | 100,000 | 100,000 | 10,000,000,000.00 |
ДҮН | 100,000 | 10,000,000,000 |
Хоёрдогч зах зээлийн арилжаа:
№ | Үнэт цаасны нэр | Арилжсан ширхэг | Үнийн дүн | Дээд | Доод |
1 | INVA-BD-10/04/24-C0041-18 | 16,173.00 | 1,617,259,000.00 | 100,000.00 | 99,990.00 |
2 | INVA-BD-22/12/23-C0038-18 | 14.00 | 1,399,440.00 | 99,960.00 | 99,960.00 |
НИЙТ | 16,187 | 1,618,658,440 |
2023 оны 4 дүгээр сарын 10-наас 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 16,187 ширхэг үнэт цаасыг 1,618,658,440 төгрөгөөр арилжаалав.
3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | MFG | Мандал Ирээдүйн Өсөлт | 48,623 | 40,169,606 |
2 | XOC | ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН | 188,876 | 19,107,848 |
НИЙТ | 237,499 | 59,277,454 |
4. ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:
Хоёрдогч зах зээлийн арилжаа:
№ | Үнэт цаасны симбол | Арилжсан ширхэг | Үнийн дүн | Дээд | Доод |
1 | LABS-BD-01/11/24-C0035-17 | 12 | 1,200,000 | 100,000 | 100,000 |
2 | SMPL-BD-23/12/23-C0030-15 | 484 | 48,375,800 | 99,950 | 99,950 |
НИЙТ | 496 | 49,575,800 |
2023 оны 4 дүгээр сарын 10-наас 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрүүдэд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаанд 496 ширхэг үнэт цаасыг 49,575,800 төгрөгөөр арилжаалав.
5. БАГЦЫН АРИЛЖАА:
Д/д | Өдөр | Симбол | Үнэт цаасны нэр | Нэгж үнэ | Арилжсан ширхэг | Үнийн дүн |
1 | 4/11/2023 | AARD | АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ | 3,330 | 150,151 | 500,002,830 |
2 | 4/12/2023 | BOGD | БОГД БАНК | 90 | 5,300,000 | 477,000,000 |
3 | 4/12/2023 | INV | Инвескор ББСБ | 4,800 | 80,667 | 387,201,600 |
4 | 4/14/2023 | BODI | Бодь Даатгал ХК | 124 | 4,033,583 | 500,164,292 |
5 | 4/14/2023 | INV | Инвескор ББСБ | 5,600 | 67,860 | 380,016,000 |
ДҮН | 9,632,261 | 2,244,384,722 |
2023 оны 4 дүгээр сарын 10-наас 2023 оны 4 дүгээр сарын 14-ний хооронд багцын арилжаагаар 9,632,261 ширхэг үнэт цаасыг 2,244,384,722 төгрөгөөр арилжаалав.
6. НҮҮРСНИЙ АРИЛЖАА:
Өдөр | Симбол | Худалдагч | Багцын тоо | Хэмжээ /тонн/ | Хэлцлийн үнэ | Үнийн өсөлт | Үнийн дүн |
4/12/2023 | ER | Энержи ресурс ХХК | 5 | 32,000 | 1250¥ | 0.00% | 40,000,000CNY |
4/14/2023 | ETT | Эрдэнэс Тавантолгой | 5 | 32,000 | 160.4$ | 4.22% | 5,132,800USD |
4/14/2023 | ETT | Эрдэнэс Тавантолгой | 5 | 32,000 | 117$ | 6.85% | 3,744,000USD |
4/14/2023 | ETT | Эрдэнэс Тавантолгой | 25 | 160,000 | 153.9$ | 0.00% | 24,624,000USD |
ДҮН | 256,000 |
2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр:
-“Энержи ресурс” ХХК-ийн нүүрсний арилжаагаар 5 багц буюу 32,000 тонн баяжуулсан коксжих нүүрсийг 40,000,000 юань буюу 20,361,600,000 төгрөгөөр,
2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр:
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 35 багц буюу 224,000 тонн нүүрсийг 33,500,800 ам.доллар буюу 117,208,913,952 төгрөгөөр тус тус арилжаалав.
2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 6,419,846,606,196 төгрөг болсон бол ТОП-20 индекс 35,619.30 нэгж болж, өмнөх долоо хоногоос 1.11 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.
-
Нийгэм7 цаг өмнө
Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ
-
Улс төр6 цаг өмнө
Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа
-
Нийгэм9 цаг өмнө
Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна
-
Улс төр10 цаг өмнө
“Бонд Форум-2025” ёслол боллоо
-
Нийгэм11 цаг өмнө
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав
-
Нийгэм7 цаг өмнө
Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна
-
Нийгэм12 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ
-
Нийгэм12 цаг өмнө
Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ