Эдийн засаг
Энэ долоо хоногт валютын нөөцөөс банкуудад нийлүүлээгүй
Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 8.0 сая ам.доллар худалдах, 6.0 сая ам.доллар худалдан авах саналыг тус тус ирүүлжээ. Харин Монголбанк саналыг биелүүлээгүй аж.
Энэ долоо хоногийн мягмар гарагийн дуудлага худалдаагаар банкууд 26.0 сая ам.доллар худалдах, 9.0 сая ам.доллар худалдан авах, 24.0 сая юанийг худалдах санал тус тус ирүүлснийг мөн Монголбанк биелүүлээгүй.
Сануулахад, Хэрэглэгчийн итгэлийн индекс судалгааны шинэ тайлангаас харахад, ам.долларын ханш өснө гэсэн хүлээлттэй иргэдийн эзлэх хувь буурсан байгаа юм.
Судалгаанд оролцсон хэрэглэгчдийн 43.6 хувь нь ам.долларын ханш ирэх зургаан сарын хугацаанд өснө гэсэн хүлээлттэй байна. Энэ нь өмнөх улирлаас 3.1 пунктээр буурсан дүн юм. Ам.долларын хүлээгдэж буй дундаж ханш өмнөх улирлаас 1 хувиар өссөн. Ханшийн талаарх тодорхой бус байдал өнгөрсөн улирлаас буурчээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.