Энтертайнмент
АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Зам гүүрийн хот гэгдэх Шанхайд зорчсон нь…

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл болон БНХАУ-ын Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дэмжлэгээр “Хятадад уулзъя-Шинэ зуунтай танилцъя” сэдэвт хамтарсан сурвалжилгыг зохион байгууллаа.
Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын 20 гаруй сэтгүүлч, зураглаачид 10 хоногийн турш Шанхай хот болон Жянсү мужаар аялж, БНХАУ-ын эдийн засгийн сэргэлт, техник технологийн хөгжил, хот төлөвлөлт зэрэг бүтээн байгуулалттай танилцахаар ийнхүү аян замын дөрөө харшуулсан юм.
Бид бие биетэйгээ танилцаж хол ойрын сонин сайхнаа хуваалцаж, шөнийн турш давхисаар өглөөний 8-н цагт Замын-Үүдэд ирлээ.
Биднийг хилээр гарахад манай улсын хилийн зурваст асуудал бараг л гараагүй дээ. Харин Урд хөршийн хилээр нэвтрэхэд эрүүл мэндийн хуудас бөглөж орох бяцхан асуудал үүсэж, багагүй оочир дараалалтай, хилээр нэвтрэх гэж яарч буй монголчууд бужигнаж байсан юм. Ингээд бид ямарч байсан урд хөршийнхөө хилийн дээсээр алхан орцгоосон юм. Бид хилээр нэвтрэх гэж багагүй хугацааг авсан тул цааш автобусандаа сууцгаана, Эрээн хотын авто тээврийн төвөөс ӨМӨЗО-ы Хөххот руу авч явах аяллын баг биднийг угтан авсан билээ. Би болоод Бидний хэсэг нөхөд БНХАУ-д анх удаа ирж байгаа тул юм бүхэн л соньхон байлаа. Ийнхүү бид цааш Хөххотыг зорин хөдөллөө.
Эрээн хотоос холдох тусам хүн амьдарч буй суурин газар баг сум хот юу байдаг юм тэдгээр лүү орох болгонд тэнд маш гоё ногоон модтой, цэцэрлэгжүүлсэн байдалтай байсан нь маш их таалагдаж дотроо битүүхэн атаархаж л явлаа.
Тэд бүр жил гаруйхны хугацаанд уулыг нүхлээд зам тавиад амжсан байгаа юм.
Бид Хятад хүмүүсийг муулахаас илүүтэйгээр хаана ч ургамал ургуулж, арчилж чаддаг ухааныг нь тэднээс сурмаар санагдаж байлаа. Тэд маш хөдөлмөрч байгаа нь хээр талд ч тэр хотын төвд ч тэр хаашаа л харна ногоон байгууламжийг бий болгож чадсанаас нь л шууд харагдаж байсан нь маш сайхан санагдаж байсан юм.

Бид таван цагийн турш давхисаар оройн 18:00 цагийн орчимд Хөххотийн “Цагаан суварга” онгоцны буудалд ирсэн юм.
Биднийг ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны хүмүүс угтан авч, “Хятадад уулзъя-Шинэ зуунтай танилцъя”сурвалжилга, аяллыг албан ёсоор нээж, аялал эхэлснийг мэдэгдэж, хоёр улсын 50 гаруй сэтгүүлч Шанхай хотыг зорьсон юм.

Ингээд бид онгоцондоо суугаад 2 цаг гаруй нисэж, Дэлхийн шилдэг хот болохоор зорьж буй чийглэг, халуун, бүгчим Шанхай угтан авсан юм.
Шанхай хот нь 24 сая хүн амтай, БНХАУ-ын хамгийн том хот бөгөөд дэлхийн хамгийн их хүн ам суурьшсан хот ба 2025 онд дэлхийн шилдэг технологийн хот болохоор зорьж буй юм билээ.

Шанхай хотод хөл тавингуутаа л надад анзаарагдсан анхны зүйл бол тус хотын зам гүүр дэд бүтэц байлаа. Шанхайг гүүрэн замын хот гэж нэрлэж ч болмоор. Энэ олон гүүрэн байгууламж, усны дээгүүр доогуур тавьсан зам, хотыг сүлжих өргөн дардан харгуйнууд бол тус газар дахь хөгжлийн анхны гарц нь байсан бизээ. 24 сая хүн амтай ч түгжирсэн удаа лав үгүй байсан юм.

Хүн төрөлхтнийг 115 наслуулахаар зорьж буй Жанжяний “Бичил хагалгааны” тоног төхөөрөмж
Ийнхүү Шанхай хот дахь бидний аялал эхэлж Жанжяний бичил хагалгааны эмнэлгийн тоног төхөөрөмжийн төв буюу /MicroPort/ компанид зочиллоо. Дэлхийн номер нэг бичил аппаратны үйлдвэр бөгөөд 20 гаруй жилийн түүхтэй тус төв нь Хятадын өндөр зэрэглэлийн эмнэлгийн тоног төхөөрөмж хийдэг гэдгээрээ алдартай компани.
MicroPort алсаас буюу зөвхөн эмчийн заавраар удирдах боломжтой хагалгааны төхөөрөмжүүдийг зохион бүтээсэн бөгөөд өвчтөнг зөөх, эмчийг авч ирэх шаардлагагүйгээр алсын зайнаас хагалгаа хийх боломжийг нээж, техник технологийн өвөрмөц шийдлийг зохион бүтээсэн байгууллага юм.
Тус компани нь 30 гаруй улсын 12 мянган хүн ажиллаж буйгаас ихэнх хувийг нь Хятад ажилчид эзэлдэг байна.
Энд эмчийн ажлыг хөнгөвчлөх үүднээс робот хагалгаа хийж байна. Учир юу вэ гэвэл 5 мянган километрийн цаанаас эмч нь өвчтөндөө элэг тайрах хагалгааг амжилттай хийсэн хэмээсэн нь техник технологийн үсрэнгүй хөгжилд хүрч буйг илтгэнэ.

MicroPort нь зүрх судас, зүрхний хэм алдалтын тоног төхөөрөмж, яс болон зөөлөн эдийг нөхөн сэргээх технологи, тархи, мэдрэлийн системийн эмгэгийг эмчлэх гээд нийтдээ 500 гаруй бүтээгдэхүүн тоног төхөөрөмж үйлдвэрлэж, Ази номхон далай, Европ, АНУ зэрэг дэлхийн 20 мянга гаруй эмнэлэгт нийлүүлдэг бөгөөд одоогийн байдлаар MicroPort нь үйлдвэрлэсэн аппаратаараа өвдөгний үе солих 224 мянган хагалгааг амжилттай хийжээ. Тус байгууллагын хамт олон 6 секунд тутамд нэг өвчтөний амь насыг аврах, буюу хүнийг 115 хүртэл наслуулах зорилго тавин ажиллаж буй нь гайхамшигтай санагдаж байсан юм.
Дэлхийд өндрөөрөө гуравдугаарт орж буй Шанхай Цамхаг
Бидний дараагийн зочилсон газар бол Шанхай хотын хамгийн өндөр барилга буюу Шанхай цамхаг юм.
Шанхай цамхаг нь Пүдүн дүүргийн Лүжязүй санхүүгийн худалдааны бүсэд байрладаг. Шанхай хотын төвд байрлах Шанхай Цамхаг 2015 онд баригдаж дууссан, 127 давхар шилэн цамхаг нь мушгирсан өвөрмөц хэлбэртэй.
Тус цамхаг нь секундэд 20.5 метр буюу 74 км/цаг хурдалдаг дэлхийн хоёр дахь хурдан цахилгаан шаттай бөгөөд нэг давхраас 95 давхар хүртэл ердөө 45 секунд л зарцуулах аж.
Барилгын өндөр нь 632 метр. БНХАУ-ын хамгийн өндөр барилга бөгөөд дэлхийд өндрөөрөө 3-т ордог цамхгаар танилцах боломж олдсон энэ билээ.
Цамхагт гарснаар Шанхай хотыг бүхэлд нь буюу хотын үзэсгэлэнт газруудыг 360 градусаар харах бүрэн боломжтой. Шанхай цамхагт мөн дэлхийн хамгийн өндөр номын дэлгүүр 52 давхарт нь байрладаг юм билээ.
Тус цамхгийн 120 давхарт буй 130 метрийн урттай торгоны замыг дүрсэлсэн хаш чулуугаар урласан ханын зураг байгаа нь сонирхолтой санагдаж байсан юм.
Цахилгаан шат суурилуулах “Үличяо загвар”ыг бий болгосон нь
Бидний дараагийн зочилсон газар бол Үличяо гудамж байсан юм.
Үличяо гудамж нь 67 гаруй мянган хүн амтай, Хаунпү дүүргийн өмнөд хэсэгт байрлах энэ гудамжийг БНХАУ-ын Засгийн газраас машид анхаарч иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх ажлыг 2018 оноос эхлүүлсэн юм билээ. Энэ хүрээндҮличяо гудамжний хуучний угсармал байруудад байрны гадна талд нэмэлтээр лифт суурилуулж эхэлсэн байгаа юм.
Тус гудамжинд ихэвчлэн ахмад настнууд амьдардаг бөгөөд тэдэнд ээлтэй тааламжтай орчин бүрдүүлэх үүднээс тэдгээр иргэдийн саналыг авч цахилгаан шат суурилуулах ажлыг хэрэгжүүлж эхэлсэн юм билээ.

Мөн Үличяо гудамжныхан хогоо ангилан хаях сайн дурын үйлчилгээг бий болгоод эхэлсэн байв. Энэхүү ажлынхаа хүрээнд хог ангилан ялгах сайн дурын үйлчилгээний баг байгуулагдаж, хог хаягдлыг ангилан ялгах аргыг олон нийтэд сурталчлан таниулж эхэлжээ.
Хог хаягдлыг таван төрлөөр ангилж, худалдаалж, дахин боловсруулахаас гадна гал түймрээс сэргийлэх тоног төхөөрөмжөөр тоноглосон 24 цагийн харуул хамгаалалттай газарт ангилан боловсруулдаг талаар бидэнтэй хуваалцаж байсан юм аа.
Мөн тэд байрны эргэн тойрны хог хаягдлаас сэргийлж цэцэгт ургамал тарьж эко орчин, тав тухтай байдлыг бүрдүүлээд амжсан байсан юм.

Бидэнд хятад улсаас суралцах, санаа авах олон зүйл байна. Тэд үнэхээр хийж бүтээж, юмхнаар юм хийж, чадаж байна. Яах аргагүй тэнд шинэ зуун бий болжээ гэж бодсоор бидний аялал цааш үргэлжилж дараагийн зогсоол руугаа явсан юм.
Өдөрт 1500 хүнд хоол хийх хүчин чадалтай роботон тогооч
Бидний дараагийн зочилсон газар бол Шанхайн Ши Шян И Шян АI ресторан байсан юм.

Энэ бол өдөрт 1500 хүнд хоол хийх хүчин чадалтай, хоёроос гурван минутад таны хүссэн хоолыг бэлтгэж өгөх робот нь тогооч юм. Хоолны амт чанар бол ярилтгүй маш гоё амттай.
Ши Шян И Шян АI ресторан 2013 онд байгуулагдсан бөгөөд дөрвөн салбар нээгээд байгаа юм билээ.

Энэхүү робот тогооч бол нэг нь гоймонгоо чанах, нөгөөх нь аягаа бэлдэх, шөлөө хийн гээд хүний оролцоогүй янзын сайхан тасарцан раменийг бидэнд 3 минутын дотор л хийж өгсөн байдаг юм.
Хэрэглэгч гар утас, эсвэл дэлгүүрийн ухаалаг дэлгэц дээр захиалгаа өгч төлбөрөө төлснөөр хоолоо хүргэлтийн үйлчилгээгээр ч байгаа газартаа хүргүүлэн авах бүрэн боломж ч тэнд бий болжээ. Бид роботынхоо хийж өгсөн хоолыг идэж,
Хан овогт хүүгийн аавдаа зориулан бүтээсэн цэцрлэгт хүрээлэн
Ийнхүү бидний аялал Юй Юанийн түүхийн үзмэрийн хамгаалалтын бүс буюу хувь хүний аавдаа зориулсан Хан овогт хүүгийн байгуулсан бүтээл,Мин гүрний үеийн айлын эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэнгээр зочилсон юм.
Юй Юань нь Хятад улсын 400 гаруй жилийн түүхийг хадгалж буй 4А зэрэглэлийн аялал жуулчлалын Жян Нань нутгийн цэцэрлэгт хүрээлэн ажээ.

Тус цэцэрлэгт хүрээлэн нь маш үзэсгэлэнтэй бөгөөд Мин, Чин гүрний үеийн Жян Нань цэцэрлэгт хүрээлэнг архитектурын уран сайхны хэв маягаар харуулж чадсан нь маш гайхалтай байсан юм.
Ийнхүү бидний Шанхай хот дахь аялал энэ хүрээд өндөрлөсөн юм.

Энтертайнмент
“Дүнхуан соёл Улаанбаатарт” үзэсгэлэнг нээв

“Дүнхуан соёлын долоо хоног”-ийн нээлт Чингис хаан Үндэсний музейд өнөөдөр боллоо. Тус долоо хоногийг “Дүнхуан соёл Улаанбаатарт” үзэсгэлэнгээр эхлүүлж буй юм.
БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын яам, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Чингис хаан Үндэсний музей, Монгол, Хятадын соёлын солилцооны төв, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Дүнхуан судлалын хүрээлэн хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэн 6 хэсгээс бүрджээ.
Дүнхуан урлагийн үзэсгэлэнд 18 өндөр нарийвчлал бүхий дижитал хэвлэмэл ханын зургийг дэлгэжээ. Эдгээр бүтээл нь барилга байгууламж, баримал, тэнгэр, бүжиг, хөгжим зэргийг хамарсан бөгөөд өвөрмөц өнгө аясыг шингээсэн Дүнхуаны урлагийн гүнзгий утга, өвөрмөц сайхныг илэрхийлж байна.
“Дүнхуан эрэлхийлэл-Дижитал Дүнхуаны дүрслэх үзэсгэлэн”-гийн онцлох хэсэгт Могао агуйн 285-р агуйг 1:1 өндөр нарийвчлалтай сэргээн бүтээжээ. Үзэгчид VR төхөөрөмж зүүж, ханын зургийн нарийн бүх деталийг 360 градусын өнцгөөс судлах боломжтой. Энэ нь “ханын зургийн дунд алхах” гайхамшигт мэдрэмжийг мэдрүүлнэ.
“Би Дүнхуанд ханын зураг зурж байна” дижитал хэсэг нь үзэгчид сонгодог ханын зургийн шугам зургуудыг сонгон, өөрсдийн хүссэн өнгөөр будаж, дууссаны дараа өөрийнхөө “Дүнхуан ханын зургийг” хэвлэн авч болно. Энэ хэсэг нь соёлын ач холбогдолтой ханын зураг зурах урлагийн мэдлэгийг хөгжилтэй байдлаар дамжуулан үзэгчдэд хүргэх зорилготой юм.
Дүнхуан соёлын аудио-видео үзэсгэлэн болон “Тамганд буй Дүнхуан” бүртгэлийн төхөөрөмж зэрэг интерактив төслүүд мөн өдөр тутмын үед нээлттэй байх бөгөөд үзэгчдэд Дүнхуан соёлыг олон өнцгөөс мэдрэх боломжийг олгож буйгаараа онцлогтой юм.
“Гялалзсан Тан гүрний хэв маяг” ханын зураг сэргээн засварлах хувцасны туршлага. Үзэгчид туслах ажилтнуудын тусламжтай ханын зургийн дүр төрхөөр хувцаслаж, Дүнхуан агуйд шилжих бөгөөд тэдний хөдлөх байдлаар Олон улсын торгоны замын уран сайхны үзүүлбэрийг дахин бүтээж, олон соёлын холимогын гайхамшигт шинж чанарыг мэдрэх боломжтой.
“Дүнхуан өнгийн учрал” эрдэс будгаар зураг зурж турших. Багшийн зааврын дагуу үзэгчид эрдэс будгаар ханын зургийг дүрсэлж, хуучин зураачдын мэргэжлийн ур чадварыг мэдрэх боломжтой.
Үзэсгэлэнгийн үеэр дижитал туршилт, аудио-видео үзэсгэлэн, эрдэм шинжилгээний лекц, гар урлал, харилцан жүжиглэлт зэрэг олон төрөл үйл ажиллагааг олон нийтэд үнэ төлбөргүй зохион байгуулах юм.
“Дүнхуан соёлын 7 хоног”-ийн нээлтэд УИХ-ын Дэд дарга Б.Пүрэвдорж, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань, Дүнхуан судлалын хүрээлэнгийн Дэд захирал Жао Линь-И, Монгол-Хятадын Найрамдлын Нийгэмлэгийн тэргүүн Г.Батсүх болон бусад төлөөлөл оролцож үг хэллээ.
БНХАУ-ын баруун хойд Ганьсү мужийн Дүнхуан нь эртний торгоны замын чухал зангилаа хот юм. Мөн эртний хятадын болон гадаадын олон соёлын солилцооны төв, олон ургальч соёлын уулзвар газар аж.
Ташрамд дурдахад, 2024 онд Монгол, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, “Хятад-Монголын найрамдлын жил”-ийн хүрээнд, “Хятадын соёлын 7 хоног”-ийн үеэр Дүнхуан соёл, урлагийн үзэсгэлэн Монголд анх удаа болж байв.
Энтертайнмент
Монгол Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно

МҮБХ болон “Эвт Монгол” клубээс санаачлан Завхан аймгийн Идэр сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Завхан аймгийн Засаг даргын тамгын газар, Идэр сумын Засаг даргын тамгын газар хамтран түмэн олноо “Хамбын бор”, “Урт гарт” хэмээн алдаршсан Монгол улсын арслан Маамын Лхагвын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 19-ны өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.
Үзэгчдээс супер азтан тодруулж автомашин бэлэглэнэ. Урт гарт хэмээн алдаршсан Монгол улсын арслан Маамын Лхагва нь 1931 оны улсын баяр наадмаар 9 давж үзүүрлэн улсын заан, 1933 онд 10 давж түрүүлэн улсын арслан цол мөн 1939 онд 512 бөхөөс 8 даван үзүүрлэсэн хүчтэн байв.
Тэрбээр 1929-1946 онуудад Улсын баяр наадамд 11 удаа шөвгөрсөн бөгөөд 1039 оны 11 сард хилс хэргээр баригдан хоригдож 1946 онд Улс хувьсгалын 25 жилийн ойн наадмын өмнө суллагдан барилдаж 5 даван шөвгөрч байжээ.
Энтертайнмент
Б.Отгонтуяа БНСУ-ын бөхийг цэвэр яллаа

-
Дэлхий дахинд12 цаг өмнө
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war
-
Эдийн засаг16 цаг өмнө
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ
-
Нийгэм18 цаг өмнө
Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм19 цаг өмнө
Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 18-19-нд болно
-
Улс төр18 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ
-
Улс төр17 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ
-
Нийгэм17 цаг өмнө
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ
-
Нийгэм18 цаг өмнө
Хөнгөн төмөр замын тээвэр төслийг Толгойт-Хүннү хот чиглэлд хэрэгжүүлнэ