Эдийн засаг
“Газар шим үйлдвэр” ХК жилийн эцсийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилна
“Газар шим” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №002/007/2024131-002 тоот тогтоолоор компанийн 2023 оны жилийн эцсийн цэвэр ашгаас 80%-ийг буюу 5,607,169,808 /таван тэрбум зургаан зуун долоон сая нэг зуун жаран есөн мянга найман зуун найман/ төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон олгохоор шийдвэрлэсэн байна.
Нэгж хувьцаа тус бүрд 4.68 /дөрвөн төгрөг жаран найман/ мөнгөөр тооцож ногдол ашгийг хуваарилна.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор “ҮЦТХТ” ХХК-иар дамжуулан олгохоо мэдэгдлээ.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.