Эдийн засаг
“Хасбанк” ХК 2023 эхний хагас жилийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваариллаа
“ХасБанк” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №SR-2024-02 тоот тогтоолоор компанийн 2023 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас 15,527,325,000.00 /аравны таван тэрбум таван зуун хорин долоон сая гурван зуун хорин таван мянга/ төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон олгохоор шийдвэрлэсэн байна.
Уг шийдвэрийн дагуу ХасБанкны 2023 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нийт 15.5 тэрбум төгрөг буюу нэгж хувьцаанд 14.75 төгрөгийн ногдол ашгийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” дэх хувьцаа эзэмшигчдийн нэрийн дансанд байршуулсан.
Мөн эчнээ санал хураалтаар ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийг тодорхойлох бүртгэлийн өдрийг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөр тогтоосон бөгөөд хувьцаа эзэмшигчид өөрийн үйлчлүүлдэг брокер, диллерийн компанид хандаж, ногдол ашгийн талаарх мэдээлэл авах боломжтой.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.