Эдийн засаг
Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын ээлжит чуулга уулзалт боллоо
Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын энэ оны эхний чуулга уулзалт Францын Парис хотноо хоёрдугаар сарын 21-23-ны өдрүүдэд боллоо. Тус чуулга уулзалтад 200 гаруй орны төлөөлөгч, олон улсын байгууллагын ажиглагчид оролцож, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр холбогдох шийдвэрүүдийг гаргасан юм.
Мөн энэ үеэр ФАТФ-ын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр өндөржүүлсэн хяналтад орсон орны жагсаалт буюу “саарал” жагсаалтад Кени, Намиби улсыг оруулсан бол Барбадос, Гибралтар, Уганда, Арабын Нэгдсэн Эмират улсыг өөрсдийн мөнгө угаах болон болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд үнэлэхүйц ахиц гаргаж, стратегийн дутагдлыг арилгах арга хэмжээг үр дүнтэйгээр хэрэгжүүлсэн гэж үзээд “саарал” жагсаалтаас хасахаар шийдвэрлэсэн байна.
Харин мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй орны жагсаалт буюу “хар” жагсаалтад өөрчлөлт оруулаагүй байна. Ингэснээр ФАТФ-ын “хар” ба “саарал” жагсаалтад орсон улсуудын шинэчлэгдсэн жагсаалт дараах байдалтай байна. Үүнд:
Түүнчлэн тус чуулга уулзалтаар ФАТФ-ын ирэх хоёр жилийн стратегийн зорилтууд болон тус байгууллагын ээлжит ерөнхийлөгчийг томилох асуудлыг шийдвэрлэсэн юм. ФАТФ-ын зөвлөмж, стандарттай холбоотойгоор эцсийн өмчлөгч, төлбөр, тооцооны системийн ил тод байдал, виртуал хөрөнгийн үйлчилгээ болоод ашгийн бус байгууллагыг урвуулан ашиглахаас сэргийлэхтэй холбогдох зөвлөмжүүдийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулж, холбогдох шийдвэрүүдийг эцэслэн баталсан байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Бусад14 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм19 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Улс төр22 цаг өмнө
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
-
Улс төр21 цаг өмнө
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
-
Нийгэм20 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Дэлхий дахинд20 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм20 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
-
Нийгэм22 цаг өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна