Нийгэм
Төлбөр авах цэгүүдийн ажилтнуудыг цахим ур чадварт үе шаттай бэлтгэнэ
Зам, тээврийн хөгжлийн яамнаас олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөр авах цэг /ТАЦ/-ийн үйл ажиллагааг бүрэн цахимжуулж, иргэдийг чирэгдэлгүй, түргэн шуурхай нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн.
Улсын хэмжээнд нийт 28 төлбөр авах цэгийг үе шаттайгаар цахимжуулахаар төлөвлөснөөс, өнөөдрийн байдлаар хот тойрсон зургааг бүрэн цахимжуулсан.
ТАЦ-ийг цахимжуулснаар ажилчдын орон тоо цомхотгохгүйгээр, цахим ур чадварт сургаж, олон улсын жишгийн дагуу төлбөр авах цэгийг 56 болгон нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Үүнтэй холбоотойгоор Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ нь Мэдээлэл, технологийн үндэсний парктай хамтран мэргэжлийн сургалтад албан хаагчдаа үе шаттай хамруулж байгаа.
Дээрх сургалтад эхний ээлжид 35 ахлах ажилтан оролцож, мэдээллийн технологи, интернэт сүлжээний анхан шатны мэдлэг, холболт, суурилуулах, ТАЦ-ийн чиг хандлага, олон улсын сайн туршлага, хөдөлмөрийн аюулгүй байдал болон дүрэм журмын танилцуулга, цахим төлбөрийн шийдлийн талаар мэдлэг авлаа гэж Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Нийгэм4 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм4 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент3 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм4 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм4 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр2 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Дэлхий дахинд2 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ