Connect with us

Улс төр

ТББХ: “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Нийтэлсэн

-

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2024.04.15/ хуралдаанаар “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Засгийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг  Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд үүнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Улсын Их Хурал батлахаар заасан гурван журмын төсөл багтжээ. Улсын Их Хурал батлахаар заасан дээрх журмуудаас “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам”-ыг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр баталсан юм.

Төрийн байгуулалтын байнгын хорооноос төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдоор ахлуулан байгуулсан бөгөөд Ажлын хэсэг 2024 оны 4 дүгээр сарын 02, 4 дүгээр сарын 03-ны өдрүүдэд хуралдан “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам”-ын төсөлтэй холбогдуулан 22 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэсэн хэмээн тус ажлын ахлагч Г.Ганболд танилцууллаа.

Ажлын хэсгийн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол дараах хүрээг хамарчээ. Үүнд:

1.Тогтоолын төслийн 2 дахь заалт буюу дагаж мөрдөх хугацааг хасаж, тогтоол ердийн журмаар хүчин төгөлдөр болох;

2.Тогтоолын хавсралтын нэр томьёоны тодорхойлолт хэсэгт “нэгжийг шилжүүлэх” гэсэн нэр томьёог нэмж тусган, нэгжийн өөрчлөлтийн төслийн баримт бичигт тухайн өөрчлөлтөд хамрагдаж байгаа нэгжийн одоогийн болон өөрчлөлтийн дараах нөхцөл байдлыг тусгасан байхаар тодруулах;

3.Тогтоолын хавсралтын “Нийтлэг үндэслэл” хэсэгт энэ журмаар зохицуулах харилцаатай холбогдох заалтуудыг нэгтгэн томьёолж, төслийн хавсралтын бусад заалт, дэд заалтыг нийцүүлэн өөрчлөх;

4.Нэгжийн өөрчлөлтийн талаарх төсөл боловсруулахад иргэдэд зориулсан төрийн болон орон нутгийн ажил, үйлчилгээний чанар, хүртээмж өмнөх түвшнээс дээшилсэн байх;

5.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журмын хавсралтаар батлах төслийн баримт бичигт тусгагдах үндсэн мэдээлэл, иргэдээс санал авах саналын хуудасны загварт өөрчлөлт оруулж, журмын холбогдох заалтад нэмж тусгах;

6.Нэгжийн өөрчлөлтийн төслийг боловсруулах ажлын хэсэгт тухайн нэгжийн төлөөлөл  оролцох агуулгыг тодруулж, өөрчлөлтөд хамрагдах нэгжийн Засаг даргын Тамгын газрын төлөөллийг оролцуулах;

7.Сум, дүүргийн хувьд 3 сар, аймгийн хувьд 6 сарын хугацаанд багтаан иргэдэд мэдээлэх, танилцуулах, оролцогч талуудын уулзалт, хэлэлцүүлэг, нөлөөллийн шинжилгээ хийх, иргэдээс санал авах, дүнг нэгтгэн мэдээлэх ажлыг зохион байгуулахаар төсөлд тусгасан бөгөөд тус 3 сар, 6 сарын хугацааг  ажлын хэсэг нэгжийн өөрчлөлтийн төслийн баримт бичгийг боловсруулан хүлээлгэн өгсөнөөс хойш тооцохоор тодруулах;

8.Аймгийн өөрчлөх асуудлаар санал хураалт явуулах өдөр, цагийг Засгийн газар, сум, дүүргийг  өөрчлөх асуудлаар санал хураалт явуулах өдөр, цагийг аймаг, нийсэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал товлон зарлах, саналыг нууцаар авах;

9.Өөрчлөлтөд нэг, эсхүл хоёр ба түүнээс олон нэгж хамрагдах тохиолдолд тухайн өөрчлөлтөд хамрагдаж байгаа нэгжүүдийн санал хураалтад оролцсон нийт иргэдийн олонх дэмжсэн саналыг хүчинтэйд тооцох хүрээнд зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэсэн байна.

Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд Ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Дараа нь Хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлсэн талаарх Төрийн албан зөвлөлийн 2023 оны тайланг хэлэлцэв.

Тайланг Төрийн албаны зөвлөлийн дарга Х.Цэдэвсүрэн танилцуулсан.

Өдгөө 4239 төрийн байгууллагад 226.496 албан хаагч ажиллаж байгаа бөгөөд 2022 оны тоотой харьцуулбал төрийн албан хаагчдын тоо 0.6 хувиар өсчээ. Төрийн улс төрийн, төрийн үйлчилгээний, төрийн тусгай албан тушаалд ажиллах албан хаагчдын тоо тодорхой хувь хэмжээгээрч өсч, төрийн захиргааны албан хаагчдын тоо 1.8 хувиар буурсан байна. Нийт төрийн албан хаагчдын 7.3 хувь нь удирдах, 78.9 хувь нь гүйцэтгэх, 13.6 хувь нь туслах ажилтнууд байгаа бөгөөд  2022 онтой харьцуулахад туслах ажилтны тоо эрс одоо буусан үзүүлэлттэй байгаа аж.  2022 онд төрийн албан хаагчийн дундаж нас 40.1 сар байсан бол 2023 оны тоо бүртгэлээр 38.6 болжээ. Төрийн албан хаагчдын 60 гаруй хувь нь магистр, бакалаврын түвшний албан хаагчид эзэлж байгаа аж.

Төрийн албаны зөвлөлөөс 2023 онд төрийн албаны сонгон шалгаруулалттай холбоотой таван журмыг нэгтгэн нэг болгосон байна. 2022 онд Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт орсноор ерөнхий шалгалтыг жилд дөрвөн удаа авдаг болсон хэмээн Төрийн албаны зөвлөлийн дарга мэдээлэв. Ингэснээр иргэдийн төрийн албанд орох идэвх сонирхлыг нь нэмэгдүүлэх, шалгалт хоорондын хугацааны уян хатан зохицуулалтыг хангах, төрийн байгууллагуудад үүсээд байгаа сул орон тоог нөхөхөд нэлээн ийм ахиц гаргасан гэж дүгнэж байгаа аж. 2023 онд нийт 4 удаагийн нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтад 12.683 хүн орж 41 хувь нь тэнцсэн ч 38.3 хувь нь төрийн байгууллагад ажилд орсон байна. Тиймээс цаашид нөөцөд байгаа иргэдийг төрийн албанд орох боломжийг нь нээж өгөх арга хэмжээг авах нь зүйтэй байна хэмээлээ. 2023 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төрийн албанд ажиллах нөхцөл боломжийг нь нээх зорилгоор хөнгөрүүлснээр нийт 14 хөгжлийн бэрхшээлтэй иргэн тэнцжээ.

2023 онд төрийн байгууллагуудаас Төрийн албаны зөвлөлд хандаж 10.372 сул ажлын байрны захиалгыг ирүүлсэн байна. Түүний дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулж,  4326 албан тушаалд тэнцсэн хамгийн өндөр оноотой иргэдийг нэр дэвшүүлжээ. Мөн онд төрийн үйлчилгээний байгууллагуудын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтын зохион байгуулж,  431 албан тушаалын орон тооны нөхөлтийг хийжээ.

2023 онд Төрийн албаны зөвлөл төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус, иргэдийн өргөдөл гомдлын дагуу 267 байгууллагын 4935 төрийн жинхэнэ албан хаагчийг хамруулсан шалгалтыг зохион байгуулжээ. Төрийн албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдсан эсэхэд шалгалт хийн 476 хууль зөрчсөн томилгоотой холбоотой тодорхой шийдвэрийг гаргуулжээ. Хяналт шалгалт хийж байх явцад томилох эрх бүхий этгээд 185 зөрчлийг шуурхай арилгажээ.

Төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар халсан 201 шүүхийн шийдвэрийг албан ёсны бүртгэлд хамруулж, 135 одоо албан тушаалтанд хамаарах 1.8 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй хохирлыг бүртгэлдээ оруулж, хохирлыг буруутай албан тушаалтнаар нь төлүүлэх ажлыг хийжээ. Шалгалтын явцад 10 албан тушаалтан 103 сая төгрөгийг улсын төсөвт тушааж, зөрчлөө арилгасан байна. 2023 онд нийт 253.6 сая төгрөгийг буруутай этгээдээр нь улсын төсөвт буцааж төлүүлэх арга хэмжээг авсан бөгөөд үлдсэнийг нь үе шаттай бас төлүүлэх ажлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран зохион байгуулж байна гэсэн мэдээлэл өгсөн.

Тэрбээр төрийн албаны чадахуйн зөрчмын хэрэгжилт, мэргэшсэн албан хаагчдыг бэлтгэх ажлуудыг хэрхэн хэрэгжүүлж буй талаар,  өргөдөл гомдлын шийдвэрлэлт, төрийн албаны цахим мэдээллийн сангийн баяжуулалт болон бусад хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналаа танилцуулсан юм.

Тухайлбал, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтэд хууль тогтоомжид заасны дагуу үнэлгээ хийн тогтвортой мөрдөх, төрийн албаны хуулийг хэрэгжүүлэх зорилгоор УИХ-аас баталсан журам, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байна хэмээсэн. Мөн төрийн албан хаагчийн сонгон шалгаруулах үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлж, хувь хүний мэдлэг, ур чадвар, зан үйлд суурилсан “Ур чадварын хүрээ”-г тодорхойлох, төрийн албаны шалгалтын сорил, даалгавар, ярилцлагын санг боловсруулж байнгын баяжилт хийж байх бие даасан “Ур чадварын үнэлгээний төв”-тэй болох шаардлага тулгарч байгааг харгалзан Ур чадварын үнэлгээний төв байгуулах нь зүйтэй байна гэлээ.

Төрийн албаны зөвлөлийн тайланд УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газраас хяналт шалгалт хийсэн бөгөөд гаргасан зөвлөмжийг тус газрын дарга Г.Ганболд танилцуулсан юм.

Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Н.Энхболд нар төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулсан ч 6056 сул орон тоо нөхөгдөөгүй нь ямар шалтгаантай вэ хэмээн лавласан. Иргэд төрийн албыг сонирхохгүй байна уу, цалин хангамжтай холбоотой юу, эсвэл шалгуур өндөр байна уу хэмээн тодруулсан.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс, Төрийн албаны сул орон тоог нөхөх шалгалт зохион байгуулаад хүмүүс тэнцлээ ч тухайн албан тушаалд тавигдаж байгаа шаардлагыг хангахгүй тохиолдлууд их байна. Үүнийг хангуулахын тулд төрийн үйлчилгээг төрийн захиргаатай адилтгах, улс төрийн албан тушаалд ажиллаж байгаа, ажиллаж байсан хүмүүсийг төрийн захиргааны албан тушаалд дүйцүүлэхтэй холбоотой хэд хэдэн шийдвэрийг 2023 онд гаргасан. Эдгээр нь нэлээн ахиц дэвшил үзүүлсэн. Мөн сонгон шалгаруулалтын үйл явц тодорхой хэмжээнд хүчингүй болох тохиолдол гарч ирдэг. Сул орон тоо нөхөгдөхгүй байгаагийн гурав дахь гол шалтгаан нь шалгалтанд тэнцээд шалгуур хангасан хүнийг томилохгүй уддагтай холбоотой гэсэн хариултыг өглөө.

Төрийн албаны зөвлөмжийг хэлэлцсэнтэй холбогдуулан Байнгын хорооноос санал, зөвлөмжийг холбогдох байгууллагуудад албан бичгээр хүргүүлэхээр тогтон Байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсгол болов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг өнөөдөр /2025.05.07/ зохион байгуулав.

Сонсгол 09 цаг 16 минутад, гишүүдийн 52.0 хувийн ирцтэй эхэлсэн. Төсвийн байнгын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 8 дугаар тогтоолоор нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр явуулахаар товлож, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямыг сонсгол даргалагчаар сонгон, сонсголыг зохион байгуулахаар болсон билээ.

Ингээд нэр дэвшигчийн сонсголыг Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням даргалж, сонсголын дэг болон Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулсан.

Нэр дэвшигч Сандаг овогтой Магнайсүрэн нь 1975 онд Говь-Алтай аймгийн Жаргалан суманд төрсөн./дэлгэрэнгүй мэдээллийг эндээс/ Тэрбээр Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг баклавр, магистрын зэрэгтэй тус тус төгссөн. 1997-1999 онд “Улаанбаатар Эрдэм” дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, 1999-2000 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Улсын Их Хурлын гишүүний туслах, 2000-2005 Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөх, 2005-2006 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, 2006-2007 онд Хүнс, хөдөө аж ахуйн сайдын зөвлөх, 2007-2008 онд Сангийн яаманд газрын дарга, 2008-2013 онд  Улсын Их Хурлын Тамгын газрын Нарийн бичгийн дарга, 2015 онд Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2015-2023 онд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2023-2024 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажилласан байна.

Нэр дэвшигчтэй холбогдуулан иргэд болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, “Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллагын захирал Т.Амарзаяа иргэний нийгмийн байгууллагуудаас аудит хийлгэх хүсэлт гаргасан нөхцөлд хэрхэн хамтарч ажиллах, төрийн аудитын байгууллагын хараат бус байдлыг хангахад ямар байр суурь баримтлахыг лавласан. Нэр дэвшигч хариултдаа, аудитын сэдвийг сонгохдоо иргэдийн ашиг сонирхлыг хөндсөн, хариу хүлээсэн сэдвийг нэн тэргүүнд тавих, хоёрдугаарт иргэдийн саналыг харгалзан үзэж, аудитын сэдвээ сонгож Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлж, батлуулдаг. Энэ хүрээнд асуудлыг авч үзнэ гэв. Мөн аудитын хараат бус байх үндсэн зарчим нь хангагдаж байж мөн чанар нь шийдэгддэг. 2000 онд Төрийн аудитын тухай хуулийг Улсын Их Хурлаас батлахдаа энэхүү хараат бус байх асуудлыг нэлээдгүй өндөр түвшинд сайн хуульчилсан. Ер нь хараат бус байдлын талаарх хууль эрх зүйн орчин нь бүрдсэн гэж үздэг хэмээв.

Дараа нь “Үнэн хатамж” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Ж.Сайнзаяа аудитын сэдэвт иргэдийн саналыг чухалчлан үзнэ гэсэн нь сайшаалтай байгааг тэмдэглээд, жил бүр төсвийн төсөлд өгдөг аудитын зөвлөмжийг үр дүнтэй болгоход цаашид ямар  арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар тодруулсан. Нэр дэвшигч С.Магнайсүрэн хариултдаа, 2024 онд адуитын байгууллагаас 9629 зөвлөмж хүргүүлсэн  бөгөөд биелэлт нь 75.2 хувьтай байгаа нь шийдвэрийн хэрэгжилтэд анхаарах шаардлагатай байгаа нь харагдаж байна гэж байлаа.

Сонсгол гишүүдийн асуулт, саналаар үргэлжилсэн. Нэр дэвшигчээс Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа, Т.Аубакир, Р.Батболд, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Д.Батбаяр, Б.Заяабал, Ж.Баясгалан, З.Мэндсайхан, Г.Ганбаатар, Д.Батлут нар асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа, үйл ажиллагааныхаа чиглэлд улс төрөөс хараат бус байдлыг хэрхэн хангаж ажиллах, төрд итгэх иргэдийн итгэлийг сэргээхийн тулд аудитын байгууллага нээлттэй байхад баримтлах  зарчмын талаар, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир аудитын байгууллага санхүү, гүйцэтгэлийнхээ хяналттай зэрэгцүүлээд нийцлийн аудит хийхэд анхаарах шаардлагатай талаар байр суурийг нь сонирхож байлаа.

Нэр дэвшигч хариултдаа, Аудитын хараат бус байдал нь үйл ажиллагааных нь үндсэн гол амин судас байдаг.  Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр аудитын байгууллагын суурь үндсийг тусгасан нь чухал алхам болсон. Үүнээс үндэслээд 2000 онд Төрийн аудитын тухай хуулийг шинэчлэн найруулсан. Иймд уг хууль нь аудитын хараат бус байдлын эрх зүйн орчныг хангахад чиглэснийг дурдаад өнөөдрийн нөхцөлд төрийн аудитын байгууллага хараат бусаар ажиллах эрх зүйн орчин бүрдсэн. Хууль зүйн хувьд хараат бус ажиллах бүх нөхцөл, бололцоо хангагдсан тул улс төрийн нам болоод бусад субъектээс үл хамаарч, хараат бусаар ажиллах боломжтой гэв.

Мөн иргэнийхээ зүгээс ч, УИХ-аас томилогдвол энэ чиглэлийн үүрэг хүлээсэн албан хаагчийн хувьд ч аудитын ил тод, нээлттэй байдал чухал асуудал гэдгийг тодотгоод цаашдаа аливаа зөрчил, хохирлыг төлүүлэхээсээ илүүтэй эрсдэлийг бага түвшинд байлгахад онцгойлон анхаарч ажиллана гэж байлаа. Мөн тэрбээр, Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу санхүү, гүйцэтгэл, нийцэл гэсэн гурван аудитыг хийдэг. Нийгэм, эдийн засаг хөгжиж, төсөв тэлж байгаа энэ цаг үед аудитын гүйцэтгэх чиг үүрэг өсөж байна. Өнөөдөр санхүү, гүйцэтгэлийн аудитыг нийцэлтэйгээ хамт хийх асуудлыг хуулиар зохицуулсан хүрээнд явуулж байгаа. Нийцлийн аудитад онцгойлон анхаарч, хэрэгжилтийг нь хангах нь чухал гэдэгтэй санал нэг байна гэлээ.

Гишүүд Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд төрд олон жил ажилласан туршлагатай, улс төрөөс хараат бус бие даан ажиллах чадвартай хүнийг нэр дэвшүүлснийг дэмжиж байгаагаа илэрхийлээд цаашид Үндэсний аудитын газар нь хяналтын байгууллагын хувьд төрийн болон төрийн өмчит байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч, санхүүгийн мэргэжилтнүүдийн ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх асуудалд ул суурьтай хандахгүй бол зөрчил, хохирлын асуудал багасгахгүй гэдгийг анхааруулж байв. Мөн төрийн аудитын байгууллагаас үр ашиггүй гэдэг дүгнэлтийг гаргасан байхад үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр буй төрийн өмчит компаниудын асуудлыг цэгцлэх, хариуцлага тооцдог болох, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллахад санаачилгатай ажиллахыг хүсэж байлаа. Түүнчлэн санхүүгийн аудитын хүрээнд өгсөн хязгаарлалттай дүгнэлтийн дагуу холбогдох зөвлөмжийг хэрэгжүүлээд явдаг болсон. Харин гүйцэтгэл, нийцлийн аудитыг чамбайруулж, энэ хүрээнд өгсөн зөвлөмжийг биелүүлэхэд хариуцлагагүй ханддаг байдлыг зогсоох, төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр ашигтай байдалд онцгойлон анхаарах, улмаар хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай бол Төсвийн байнгын хороотой нягт хамтран ажиллахыг хүсэж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн, сонсгол даргалагч Г.Дамдинням Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай 133 дугаар зүйлийн 133.1-т “Нэр дэвшигчийн сонсгол явуулснаас хойш ажлын 2 өдрийн дотор сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайлан гаргана. Тайланд сонсголын дүнд үндэслэн гаргасан нэр дэвшигч тухайн албан тушаалд тавих шаардлага хангасан эсэх дүгнэлт, түүний үндэслэлийг тусгаж, холбогдох бусад мэдээллийг хавсаргана” гэснийг  онцлон дурдаад үүгээр Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өндөрлөснийг мэдэгдлээ.

Нэр дэвшигчтэй холбоотой сонсголын тайланг гаргахаар хуралдаан хаалттайгаар үргэлжиллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.  

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 7-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл 2025 оны тавдугаар сарын 6-ны өдөр шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдсан.  Тус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд дарга Л.Энх-Амгалан Засгийн газрын гишүүдэд өнөөдөр танилцуулж, танилцуулгатай холбогдуулан:

-Хүүхдийн төлөө сангийн зарцуулалт, менежментийг сайжруулж, хөрөнгийг  арвижуулах саналаа бэлтгэж дараагийн хуралдаанаар шийдвэрлүүлэх,

-Монгол Улсын Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлаарх цогц бодлогыг тодорхойлох, бүс, орон нутгийн онцлогт тохирсон дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан барьж, байгуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх,

-Хүүхэд өөрсдөө оролцдог оролцооны байгууллагуудын зөв оролцоо, хамтын ажиллагааны механизмыг зөв тодорхойлж, хамтран ажиллах,

-Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, түүнийг таслан зогсоох, авч хэрэгжүүлэх саналыг дараагийн хуралдаанд танилцуулах,

-Гэр бүлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулж, танилцуулах,

-Хүүхдийн эрхийг хангах, хүүхэд хамгааллын үйлчилгээг шуурхай үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн орон нутгийн байгууллагуудыг автомашинаар хангах ажлыг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2025, 2026 онд бүрэн шийдвэрлэх,

-Хүүхдийг эхийн хэвлийд байхаас нь эрүүл мэндэд нь анхаарах, жирэмсний хяналт, цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлж, цэцэрлэг, сургуулийн орчны эрүүл ахуй, аюулгүй байдалд анхаарах, одоо хэрэгжүүлж буй ажлаа эрчимжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Цөмийн энергийн тухай хуульд заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас тогтоол гаргалаа.

Монгол Улсын Үндсэн хуульд “Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” гэж заасны дагуу ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа, түүний үр дагавар, нөлөөллийн талаар бодит мэдээллийг иргэд, олон нийтэд хүртээмжтэй, ойлгомжтой хүргэх, ураны төслийн үр нөлөө, ач холбогдлыг үнэн зөвөөр таниулж ойлгуулах ажлын хүрээнд дараах шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тогтлоо.

Тус тогтоолоор, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт өнөөг хүртэл хийгдсэн ураны геологи, хайгуулын ажлын үр дүн болон уран олборлолтын техник, технологийн орчин үеийн шийдэл, аюулгүй ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх арга хэмжээ авна.

Мөн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт байрлах Зөөвч-Овоо, Дулаан-Уулын ураны ордыг олборлох, боловсруулахтай холбоотой хүн, мал, амьтан, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх цацрагийн нөлөөллийн талаар олон улсын болон үндэсний мэргэжлийн судалгааны байгууллага, эрдэмтэн, судлаачдын хийсэн судалгааны ажлын үр дүнд тулгуурлан холбогдох мэдээллийг бэлтгэн олон нийтэд хүргэхийг тогтоолоор үүрэгжүүллээ.

Зөөвч-Овоо, Дулаан-Уулын ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар нийгэм, эдийн засаг, орон нутагт үзүүлэх үр нөлөө, ач холбогдлын талаар тодорхой мэдээлэл бэлтгэн олон нийтэд хүргэх, ураны төслийн үйл ажиллагаанд ил тод, хариуцлагатай байдлыг хангуулах, олон нийтийн хяналтын механизмыг бүрдүүлэх зорилгоор орон нутгийн иргэдийн төлөөлөл болон төрийн бус байгууллага, мэргэжлийн хараат бус судлаач, шинжээчдээс бүрдсэн орон тооны бус Иргэдийн хяналтын зөвлөл байгуулах асуудлыг судалж шийдвэрлэхээр боллоо.

Цацраг идэвхт ашигт малтмалын цөмийн болон цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулах асуудлыг судалж танилцуулна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Эдийн засаг42 минут өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Улс төр52 минут өмнө

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсгол болов

Улс төр59 минут өмнө

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

Улс төр1 цаг өмнө

Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана

Нийгэм1 цаг өмнө

Зургаадугаар сарын 01-ээс эхлэн хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно

Нийгэм1 цаг өмнө

Хүүхдийн бэлгэнд сахрын агууламж өндөртэй бүтээгдэхүүн бэлэглэхгүй байхыг уриалав

Нийгэм1 цаг өмнө

Хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна

Нийгэм2 цаг өмнө

ТЦА: Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна

Эдийн засаг2 цаг өмнө

Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Нийгэм3 цаг өмнө

“Математикийн 1000 бодлого” нээлттэй нийтлэгдлээ

Нийгэм4 цаг өмнө

АТГ: Төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлав

Нийгэм4 цаг өмнө

Алба хаагчид өдөр бүр ногоон бүс, зуслангийн чиглэлд аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

Нийгэм4 цаг өмнө

Солонготын даваа цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна

Нийгэм5 цаг өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас “Гранд плаза”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, асфальт бетоноор хучна

Нийгэм5 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1410 болжээ

Улс төр6 цаг өмнө

Засгийн газар хуралдаж байна

Улс төр6 цаг өмнө

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

Улс төр6 цаг өмнө

Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагаа, түгээлтийн сүлжээний ашиглалтын талаарх мэдээллийг сонслоо

Улс төр7 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүд

Эдийн засаг1 өдөр өмнө

Монгол Улсын гадаад валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрчээ

Нийгэм1 өдөр өмнө

Эзэнгүй нохой, муур барих ажлыг бүсчилсэн байдлаар зохион байгуулан ажиллаж байна

Нийгэм1 өдөр өмнө

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1278 ТҮЦ-ийг нүүлгээд байна

Нийгэм1 өдөр өмнө

Шадивлан зуслангийн авто замаас Петровис ШТС хүртэлх авто замыг хаана

Улс төр1 өдөр өмнө

Монгол, Ираны Гадаад харилцааны яам хоорондын II зөвлөлдөх уулзалт болов

Эдийн засаг1 өдөр өмнө

Тавдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь

Улс төр1 өдөр өмнө

ТББХ: Төрийн албаны зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв

Нийгэм1 өдөр өмнө

“Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгаалал” төсөл2 хэрэгжүүлж байна

Нийгэм1 өдөр өмнө

“Чингис хаан” онгоцны буудал руу явах автобусны үнэ тариф

Нийгэм1 өдөр өмнө

“Хамрын таславч тэгшлэх, хамрын амьсгал сэргээх” мэс ажилбарыг амжилттай хийжээ

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 885 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад3 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр3 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм8 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм11 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг12 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим