Улс төр
Хянан шалгах түр хорооны даргыг сонгов
Улсын Их Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулагдсан Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооны өнөөдрийн (2024.04.15) хуралдаан гишүүдийн 60 хувийн ирцтэйгээр 16 цаг 44 минутад эхэллээ. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг даргалав.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн “Түр хорооны бүрэлдэхүүн” хэмээх 34 дүгээр зүйлийн 34.4-т “Улсын Их Хурлын гишүүний өмнөх, эсхүл одоогийн үйл ажиллагаа нь тусгай шалгах тухайн асуудалтай холбоотой бол уг гишүүнийг түр хорооны бүрэлдэхүүнд оруулахыг хориглоно” хэмээн заасан байдаг бөгөөд энэ дагуу өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүд хянан шалгах түр хорооны шалгалтын сэдэв, хүрээ хязгаарт хамаарах үйл ажиллагаа эрхэлдэг эсэх, ашиг сонирхлын зөрчилтэй эсэхээ мэдүүлээ. Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Ц.Сандаг-Очир, Ц.Цэрэнпунцаг нар ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн тул хуралдаан үргэлжлэв.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн “Түр хорооны бүрэлдэхүүн” хэмээх 34 дүгээр зүйлийн 34.5-д “Түр хорооны даргыг түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгоно…” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцагийг нэр дэвшүүлэх саналаа Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа. Тус саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн санал нэгтэйгээр дэмжснээр холбогдох тогтоол батлагдав.
Улсын Их Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулагдсан Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг ажиллахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцоно
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2024 оны есдүгээр сарын 21-26-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцоно.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ жилийн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийг “Хэнийг ч үл орхигдуулах: одоо болон ирээдүй хойч үеийнхний төлөө хамтдаа энх тайван, тогтвортой хөгжил, хүний эрхэм чанарыг дээшлүүлэх нь” сэдвээр зохион байгуулна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд тус тус оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, төр, засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэлийг танилцуулж үг хэлнэ.
Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон гишүүн зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийж харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд 140 орчим улс орон төр, засгийн тэргүүний түвшинд оролцохоо мэдэгджээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2021 оноос жил бүр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож байна.
Улс төр
Н.Учрал: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй болгосноор Үндэсний баялгийн сангийн хууль бодитоор хэрэгжинэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд ЗГХЭГ-ын дарга Н.Учралд байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд хүртээмжтэй түгээх ажлыг эрчимжүүлэх зорилгоор эхний ээлжинд “Эрдэнэс Тавантолгой ХК-ийг олон нийтэд нээлттэй компани болгох бэлтгэл ажлыг хангах чиглэл өгсөн.
Энэ чиглэлийн дагуу ирэх долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолын төслийг оруулахаар бэлдэж байна.
Сайд Н.Учрал энэ хүрээнд өчигдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, ЗГХЭГ, Сангийн яам, ТӨБЗГ, Хөрөнгийн бирж, Төрийн бүтээмжийн үндэсний хороо болон бусад төрийн байгууллагын төлөөллүүд, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нартай хуралдав.
Тэрбээр хуралдааны үеэр “Төрийн өмчийн компаниудын Засаглалыг сайжруулж, олон нийтэд ил тод болгож ард түмний хяналтад оруулах, улс төрөөс ангид, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн менежменттэй болгох шаардлагатай. Шаардлагатай бол төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулна. Гадаадын мэргэшсэн компанийг оруулж менежментийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ авна. Тэгж чадвал Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж ард түмэн баялагтаа эзэн болно” гэдгийг онцлов гэж Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас мэдээллээ.
Улс төр
Ахмад настны хөгжлийн жишиг төвийг Азийн хөгжлийн банктай хамтран байгуулна
-
Улс төр21 цаг өмнө
Н.Учрал: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй болгосноор Үндэсний баялгийн сангийн хууль бодитоор хэрэгжинэ
-
Нийгэм21 цаг өмнө
Улаанбаатарт 5 байршилд авто зам хааж, шинэчилнэ
-
Нийгэм24 цаг өмнө
Ноос, ноолуурын салбарт залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хэрэгжинэ
-
Нийгэм21 цаг өмнө
Ахмадуудад эрүүл мэндийн үзлэг үнэ төлбөргүй хийнэ
-
Энтертайнмент24 цаг өмнө
Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын ээлжит тулаан аравдугаар сарын 9-нд болно
-
Энтертайнмент21 цаг өмнө
“Музей ба монгол бичиг” өдөрлөг болж байна
-
Нийгэм21 цаг өмнө
Нийтийн тээврийн 8 чиглэлийг түр хугацаанд өөрчилнө
-
Нийгэм21 цаг өмнө
Ерөнхий боловсролын сургуульд мэргэжлийн анги нээгдлээ