Нийгэм
Алтан цомын төлөөх барилдаанд Архангай аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа
Нийгэм
Хог хаягдлыг ил задгай шатаахад олон төрлийн хорт, аюултай химийн бодис ялгардаг
Хог хаягдлыг ил задгай шатаахад олон төрлийн хорт, аюултай химийн бодис ялгардаг.
Мөн шаталтаас үүссэн утаа, тортог нь амьсгалын замын эрхтэнд нөлөөлнө.
Ялангуяа хүүхэд, хөгшид, багтраа өвчтэй болон бусад амьсгалын замын өвчтэй, зүрх, уушгины архаг өвчтэй хүмүүст хортой нөлөө үзүүлдэг.
Тиймээс хороолол, хотхоны дундах болон бусад хогийн цэг шатахаас сэргийлэх шаардлагатай гэж ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас мэдээллээ.
Нийгэм
“Шинэ Хархорум” хотын инженер геологийн судалгаа, байр зүйн зураглал хийж байна
“Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын үндэсний хороо хуралдаж “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт, инженер геологийн судалгаа, байр зүйн зураглал, 2024 онд хэрэгжүүлэх зураг төслийн ажлын явцын талаар хэлэлцлээ.
Шинэ хот байгуулахад тухайн газар нутгийн байгаль, цаг уур, газрын гадаргын тогтоц, усны нөөц, газар хөдлөлийн мужлал, хөрс чулуулгийн шинж чанар, төлөв байдлыг зайлшгүй тодорхойлох шаардлагатай.
Тус ажлуудын хүрээнд “Шинэ Хархорум” хотын инженер геологийн нарийвчилсан судалгаа, М1:2000 масштабтай байр зүйн зураг зохиох ажлуудыг эхлүүлж хээрийн судалгааны ажил дууссан бөгөөд суурин боловсруулалтыг хийж байна.
“Шинэ Хархорум” хотын хүн амын унд ахуйн зориулалттай газрын доорх усны эх үүсвэрийн эрэл хайгуулын судалгааны ажлын тендер сонгон шалгаруулалтыг явуулж, гүйцэтгэгчид гэрээ байгуулах зөвлөмжийг хүргүүлсэн. Мөн 2024 онд хэрэгжүүлэх археологийн хайгуул, судалгаа, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, инженерийн дэд бүтцийн эх үүсвэр тодорхойлох ТЭЗҮ боловсруулах зэрэг ажлуудын зургийн даалгаврыг боловсруулан тендер сонгон шалгаруулалтыг явуулахаар бэлтгэж байна.
Шинээр хот байгуулж байгаа олон улсын жишгийн дагуу “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж 54 улсын нийт 428 багаас хүсэлт ирүүлсэн.
Оролцогчдын бүтээлүүдээр 2024 оны долоодугаар сарын 28-ны өдрөөс наймдугаар сарын 1-ний өдрийн хооронд Улаанбаатар хотод үзэсгэлэн гаргаж, олон нийтээс санал авахаар төлөвлөөд байна.
Үндэсний хорооны хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргаж холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.
- Инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах ажлын даалгаврыг эцэслэн батлуулж, төрийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлэх;
- “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад ирүүлсэн бүтээлүүдээр үзэсгэлэн зохион байгуулахад шаардлагатай тооцоо, судалгааг гаргаж, хөрөнгийн эх үүсвэр шийдвэрлүүлэх асуудлыг Засгийн газарт танилцуулах;
- Олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын явцыг цаг тухай бүр танилцуулах;
- 2024 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх зураг төслийн ажлын тендерийг холбогдох хуулийн дагуу шуурхай зохион байгуулах.
- Эхний ээлжийн инженер геологийн судалгаа, байр зүйн зургийн ажлыг эцэслэн дуусгаж, захиалагчийн дүгнэлтийг гаргана гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Сэлбэ, Дунд голын голдирол хааж барьсан хашаа, объектыг албадан буулгаж байна
Хур борооны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа, объект барьж үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн газрыг албадан чөлөөлөх Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.
Үүнтэй холбоотойгоор Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас Сэлбэ, Дунд голын голдирол хааж барьсан хашаа, объектыг албадан буулгах ажлыг гүйцэтгэж байна.
Тухайлбал, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, гурвалжингийн гүүрний зүүн талд байрлах “Эн Өү Ти Эс” ХХК дунд голын голдирол хааж хашаа, барилга барьсан зөрчил, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, гурвалжингийн гүүрний баруун талын “Авто терминал” ХХК дунд голын гольдрол хааж хашаа, барилга барьсан, гүүр хоолой байрлуулж тээврийн хэрэгслийн орц гарц гаргасан зөрчил, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 4 дүгээр цахилгаан станцын урд дунд голын голдирол хаасан авто замын гүүрийг нураах, шороо асгаж газар үүсгэсэн хэсгийг чөлөөлөх ажлыг гүйцэтгэж байна.
Өмнө нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “S Outlet” сэлбэ голын голдиролд газар үүсгэж, үерийн урсац хаасан байсныг буулгаж чөлөөлсөн. Мөн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Соёмботой хөшөө Гандигийн гудамжийг Нарны замтай холбосон түр замын гүүр хоолой, Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Алтай хотхоны зүүн талын голын голдиролд газар үүсгэж, үерийн урсац хаасан “Шунхлай” ШТС-ыг буулгаж чөлөөлөх ажлыг гүйцэтгэсэн.
-
Улс төр22 цаг өмнө
Мюнхэн хотын Амбан захирагч Кристоф Мартин Гёбель илтгэл тавилаа
-
Нийгэм24 цаг өмнө
Боомтуудад 715.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна
-
Нийгэм22 цаг өмнө
Б.Энхбаатар: 2024 онд улсын хэмжээнд байгаа 32 төлбөр авах цэгийг бүрэн цахимжуулна
-
Нийгэм7 цаг өмнө
Эрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Эдийн засаг24 цаг өмнө
“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай
-
Нийгэм22 цаг өмнө
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээ
-
Нийгэм22 цаг өмнө
Яармагийг Эрчим хүчний гудамжтай холбох гүүрийн ажил 94 хувьтай байна
-
Дэлхий дахинд8 цаг өмнө
Бельги, Франц, Германд хүчтэй үер болж байна