Connect with us

Нийгэм

“Сэтгүүлчдийн үйлдвэрчний эвлэл” байгуулах цаг болсныг онцоллоо

Нийтэлсэн

-

“Сэтгүүлчийн хѳдѳлмѳрлѳх эрхийг хамгаалах нь” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр /2019.03.06/ МУИС-ийн номын санд боллоо.Тус хэлэлцүүлгийг Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 106 жилийн ойн өдрийн хүрээнд Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс Монголын Үйлдвэрчний холбоо /МҮЭХ/-той хамтран зохион байгуулав. Хэлэлцүүлэгт 70 орчим хэвлэл, мэдээллийн байгууллагын сэтгүүлчид оролцож, сэтгүүлчдийн үйлдвэрчний эвлэл байгуулах санал санаачилга, хэрэгцээ шаардлагын талаар ярилцлаа.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр сэтгүүлчдийн мэргэжлийн төв байгууллагын зүгээс сэтгүүлчдийн үйлдвэрчний эвлэл байгуулах асуудлыг удирдан зохион байгуулж оролцохгүй. Зөвхөн сэтгүүлчид эвлэлдэн нэгдэх, хөдөлмөрлөх эрхээ хамгаалах харилцааг дэмжихэд үйл ажиллагаагаа чиглүүлнэ гэдгийг онцоллоо. Харин МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х. Амгаланбаатар дөрөв дэх засаглалын үүргийг гүйцэтгэж, бусдын зөрчигдсөн эрх, нийгмийн асуудлын төлөө явдаг ч өөрсдийнхөө тулгамдсан асуудал, эрх ашгийг хамгаалж чаддаггүй гэдгийг хэлсэн.

 

Мөн хэлэлцүүлгээр МҮЭХ-ны Сургалт судалгааны төвийн захирал М.Ганаа МҮЭХ-ний бүтэц, зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө.

Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 2365 анхан шатны Үйлдвэрчний эвлэлийн хороо байдаг бөгөөд идэвхтэн, сонгуульт гишүүн 12096, гишүүн 213.195 байдаг аж. МҮЭХ нь салбар 14 холбоо, аймаг, нийслэлийн 22 буюу нийт 36 холбооноос бүрдэж байгаа аж.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Сэтгүүлчдийн хөдөлмөрлөх эрхийг хамгаалах нь” буюу сэтгүүлчдийн үйлдвэрчний эвлэлийн асуудал бол олон жил, олон өнцгөөс, олон сэтгүүлч, удирдлагууд ярьж ирсэн. МСНЭ энэ салбарын мэргэжлийн төв байгууллагын хувьд, үе үеийн удирдлагууд сэтгүүлчдийн үйлдвэрчний эвлэл байгуулах сэтгүүлчдийн санаачлагыг дэмжсээр ирсэн. 2018 оны нэгдүгээр сарын 08-нд МСНЭ-ийн шинэ удирдлагууд хуралдаж, мөрийн хөтөлбөртөө сэтгүүлчдийн үйлдвэрчний эвлэл байгуулахыг дэмжинэ гэж заасан. Мэдээж сэтгүүлчдийн хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, сайн дурын байгууллага, сэтгүүлчдийн үйлдвэрчний эвлэл гэдэг бол яг цалингаараа амьдарч байгаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд, энэ салбараас ямар нэгэн байдлаар орлого олж байгаа хүмүүс бол сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж хийх ёстой ийм бүтэц. Гэвч үеийн үед гарч байсан санаачлагууд яагаад ч юм бэ, ямар нэг шалтгаанаар сарниад алга болдог. Нэг хэсэг хэсэг тод яриад, дараа нь байхгүй, ахиад байж байгаад сэргээгээд ярина, тэгээд байхгүй болчихдог. Энэ юунаас болж байна вэ гэдгийг бүгдээрэй ярилцъя. Нөгөө талд нь МСНЭ-ээс удирдан зохион байгуулаад, сэтгүүлчдийн үйлдвэрчний эвлэл байгуулах гэж байна гэж та бүхэн ойлгож болохгүй. Бид бол та бүхний эвлэлдэн нэгдэх, хөдөлмөрлөх эрхээ хамгаалах харилцааг тань дэмжихэд үйл ажиллагаагаа чиглүүлнэ. Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл өнөөг хүртэл сэтгүүлчийн мэргэжлийн эрхийг хамгаалах, салбарын нийтлэг эрх ашгийг хамгаалах, дэмжих чиглэлээр ажиллаж ирсэн. Сэтгүүлчийн эрхийг хамгаална гэдэг нь хувь хүний хөдөлмөрлөх эрх, мэргэжлийн эрх, сэтгүүлч, редакцын мэргэжлийн эрх гээд бүх талын асуудалд чиглэгддэг. Тэгэхээр Сэтгүүлчдийн эвлэл бол цаашдаа сэтгүүлчийн бөгөөд салбарын нийтлэг эрх ашгийг хамгаалах, дээрээс нь мэргэжлийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулна. Харин үйлдвэрчний эвлэл байгуулагдаад ирэх цагт сэтгүүлчдийнхээ хөдөлмөрлөх эрхийг хамгаалах ёстой. Энэ чиглэлийн байгууллагыг одоо ярих биш хийх цаг болсон гэж үзэж байна.  МСНЭ-ээс нэг зүйлийг л та бүхэндээ уриалж байна. Нэгдүгээрт Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоо сайн судлаасай. Мөн энэ ажлыг хийх чинхүү сэтгэл, зорилготой байх ёстой. Эцсийн эцэст та бүхний хөдөлмөрлөх эрхийг та бүхэн өөрсдөө л хамгаална. Тийм учраас энэ байгууллагаа Монгол Улсын хуулийн хүрээнд, зөв зүйтэй байдлаар, салбарынхаа хөгжилд хувь нэмэр оруулж, ямар хэмжээнд зохистой авч явах вэ гэдгийг олон талаас нь бодох ёстой” гэлээ.

Монголын үйлдвэрчний холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Өнөөдөр хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа нийт хүмүүсийн хөдөлмөрлөх эрхийн талаар яривал маш олон зүйлийг ярина. Миний мэдэж байгаагаар сүүлийн дөрөв, таван жил та бүхэнтэйгээ олон улсын болон Монгол Улсад сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсний ой, хэвлэлийн эрх чөлөөний өдөр голчлон хөдөлмөрлөх эрхийн асуудлаар, эрх ашгаа хамгаалах, эвлэлдэн нэгдэх эрхийн асуудлаар уулзаж ярилцаж байна. Жил бүр тулгамдсан асуудлаа тод томруунаар яьдаг. Энэ чиглэлээр үйлдвэрчний эвлэлийн байгууллагаа байгуулъя гэж тохирдог. Дараа жил нь уулзахад үйлдвэрчний эвлэлийн тоо хэмжээ энэ салбарт маань төдийлөн нэмэгддэггүй байдалтай хэдэн жилийг үдэж байна.  МҮЭХ-ний үндсэн үүрэг бол эвлэлдэн нэгдсэн гишүүдийнхээ хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, тэднийг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлынх нь хүрээнд төлөөлөн хамгаалах, гишүүддээ болон нийгэмд үйлчлэх олон нийтийн байгууллага юм.  МҮЭХ-ийг төрийн бус байгууллага /ТББ/ гэсэн ангилалд оруулах гээд байдаг. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь олон улсын хэмжээнд ч, Монгол Улсын хэмжээнд Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулиараа өөрийнхөө үйл ажиллагааг зохион байгуулдаг, хамгаалуулдаг, төрийн бус байгууллагын хуулиар үйл ажиллагаа нь зохицууллагддагүй цорын ганц байгууллага.

Монгол Улс зах зээлд орох үед тухайн үеийн анхны хууль нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль бөгөөд шинэ Үндсэн хууль батлагдахаас өмнө 1991 онд батлагдаж байсан. Энэ хуулиндаа манай үйлдвэрчний эвлэлийн ажилтнууд, идэвхтэй гишүүд маань хайртай байдаг. Энэ хуулийг өөрчилж, ТББ-ын хуулиар явуулах гэж шийдвэр гаргагч нар, ялангуяа УИХ-ын гишүүд эрмэлзэж эхэлж байгаа.

НҮБ-ын төрөлжсөн нэг байгууллага болох ОУ-ын хөдөлмөрийн байгууллага байгуулагдаад, эхэлж баталсан конвенцуудын нэг нь 87-р конвенц буюу чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхийн тухай байдаг. Тэгэхээр ийм нөхцөл байдлыг харгалзаад үзэхэд үйлдвэрчний эвлэлийн, эвлэлдэн нэгдэх эрх язгуур эрх юм байна гэдгийг та бүхэн сайн ойлгож байгаа байх.

Хэвлэл мэдээллийн ажилтнууд бол аль ч улсад дөрөв дэх засаглалын үүрэгтэй, нийгэмд та бүхний дэм тулалцаа их байдгийг онцолж хэлмээр байна. Харамсалтай нь манай хэвлэлийнхэн өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалж чаддаггүй. Өөрөөр хэлбэл өөрсдийнхөө амь, амьдралыг орхиж, бусдын зөрчигдсөн эрхийн төлөө явдаг. Тэгсэн мөртлөө өөрсдийнх нь тулгамдсан асуудал маш их байдаг.  Өнөөдөр Үндэсний статистикийн хорооны албан ёсны мэдээгээр Улсын хэмжээнд дундаж цалин 969 мянган төгрөг байна. Гэтэл сэтгүүлчдийн дундаж цалин 600 мянга хүрэхтэй үгүйтэй л байгаа. Цалингаар бүх зүйлийг тодорхойлж болно. Тэгэхээр цалингийн тоон үзүүлэлтээр дундаж цалингаар аваад үзэхэд энэ салбарт ажиллаж байгаа дийлэнх хувь нь байгаа. Мэдээж өндөр цалинтай нь ч бий, энэ бол маш сайн.  Тэгэхээр эрхээ хамгаалах энэ асуудал руу сүүлийн хэдэн жил хамтарч ажиллаж байгаагаа ажил хэрэг болгох шаардлага байна гэж үзэж байна. Гэхдээ эвлэлдэн нэгдэх, үйлдвэрчний эвлэлийн зохион байгуулалтад орох нь хувь хүний сайн дурын асуудал юм. Манай үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлага, ажилтнууд хэвлэл мэдээллийн байгууллагаар яваад, та нарыг хүчээр үйлдвэрчний эвлэлийн зохион байгуулалтад оруулж чадахгүй. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Тэгэхээр бүх эрх та бүхний гарт байна. Гэхдээ мэдээж эрхээ эдлэхийн тулд хуулийн хүрээнд, хууль эрх зүйн орчныг маш сайн судалж, эрхээ эдлэх, сайжруулах хэрэгтэй гэдэг Мандахбаяр Ерөнхийлөгчийн үгтэй санал нэг байна. Үйлдвэрчний эвлэлийн эвлэлдэн нэгдэх гэдэг маш хүнд үед олж авсан эрхээ бид хуулийн хүрээнд эдлэх ёстой” гэв.

 

МҮЭХ-ны Сургалт судалгааны төвийн захирал М.Ганаа “Үйлдвэрчний эвлэлийн хамгийн анхан шатны байгууллага нь “Үйлдвэрчний эвлэлийн хороо” байдаг. Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулиар иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, хууь ёсны ашиг сонирхлоо хамтран хамгаалах зорилгоор ямар нэг ялгараваргүйгээр чөлөөтэй эвлэлдэн нэгдэж, байгуулсан байгууллагыг “Үйлдвэрчний эвлэлийн хороо” гэнэ. ААН, байгууллагын дэргэд “Үйлдвэрчний эвлэлийн хороо” ажиллана. Олон салбар нэгжтэй, томоохон байгууллагын дэргэд нэгдсэн хороо ажилладаг.  Үйлдвэрчний эвлэлийн хороод нь мэргэжил үйлдвэрлэлийн шинжээр болон нутаг дэвсгэрийн харьяаллаар эвлэлдэн нэгдэж, аймаг нийслэлийн буюу мэргэжил үйлдвэрлэлийн “Үйлдвэрчний эвлэлийн холбоо”-г байгуулдаг. Үйлдвэрчний эвлэлүүд гэдгийг Үйлдвэрчний эвлэлийн хороо гэж ойлгох хэрэгтэй. Үйлдвэрчний эвлэлүүд нь сайн дурын үндсэн дээр нэгдэж, холбоо байгуулна.  Хуулиараа Үйлдвэрчний эвлэлийн хорооны эрх барих дээд байгууллага нь “Бүх гишүүдийн хурал”, олон салбар нэгжтэй бол төлөөллийн хурал хийдэг. Тэгэхээр тухайн байгууллагын бүх гишүүд хуралдаж, үйлдвэрчний эвлэлийн хороогоо байгуулна гэсэн үг. Энэ хурлаасаа нэгдүгээрт үйлдвэрчний хорооны даргаа сонгодог. Хоёрдугаарт тэргүүлэгчдээ сонгоно. Гуравдугаарт нь хянан шалгах комиссын гишүүдийг сонгодог дүрэмтэй.  “Үйлдвэрчний эвлэлийн хороо”-ны бүтцийн хувьд дарга нь тэргүүлэгчдийнхээ бүрэлдэхүүнд автоматаар орно. Тэргүүлэгчид нь ихэвчлэн 3-7 хүнтэй байдаг. Хянан шалгах комисс нь 3-5 хүнтэй, энэ комисс нь өөрсдөө хуралдаад дотроосоо даргаа сонгоно. Ингэж үйлдвэрчний эвлэлийн холбоо байгуулагдана” гэж тайлбарлалаа.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим