Нийгэм
Хороодын хэсгийн ахлагч нарын урамшууллыг 1.200.000 төгрөг болгохоор хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд НИТХ-ын дарга А.Баяр хэлэлцэх асуудлыг танилцуулж, нийт 85.7 хувийн ирцтэйгээр Зөвлөлийн ээлжит хуралдааныг эхлүүллээ.
Хуралдаанаар Сүм хийдийн тусгай зөвшөөрлийг сунгах тухай, Хорооны хэсгийн ахлагч нарын урамшууллыг нэмэх тухай, Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах тухай, Нийслэлийн газар зохион байгуулалтын нэмэлт өөрчлөлт, Төслийн хэрэгжилтийг хангах буюу Дэд станц барих газрыг шийдэх зэрэг нийт 12 асуудлыг хэлэлцлээ.
Нийслэлд буддын шашин, христ зэрэг нийт 39 сүм, хийд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр газруудын тусгай зөвшөөрлийг сунгах эсэх асуудлыг НИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар хэлэлцэхийг Зөвлөлийн гишүүд дэмжлээ.Нийслэлийн 9 дүүрэг 204 хороотой бөгөөд нийт 1858 хэсгийн ахлагч ажилладаг байна. Нэг хэсгийн ахлагч гэр хороололд дунджаар 200-250 өрх, байшин хороололд 250-300 өрх хариуцаж төрийн бодлого, шийдвэр, нийслэл, дүүргээс зохион байгуулж, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шуурхай хүргэх, төр иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Ингэхдээ сарын 1.000.000 төгрөгийн урамшуулал буюу цалинтай ажилладаг байна. Тэгвэл энэхүү урамшууллыг 1.200.000 төгрөг болгох асуудлыг хэлэлцэж, НИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.
Тухайн асуудалд НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн З.Төмөртөмөө “Хэсгийн ахлагч нар маш ачаалалтай ажилладаг. Нэг хүн хорооны 200, 300 өрхөд хүрч ажиллана гэдэг хэцүү. Тиймээс урамшууллыг нэмэх нь зүйтэй. Гэхдээ хэсгийн ахлагч нарын хариуцаж буй хороог тодорхой хугацаагаар сэлгэж, солих хэрэгтэй. Тэгэхгүй бол олон жил нэг хороондоо ажиллахаар аливаа тусламж, дэмжлэгийг танилын хүрээллээр өгөх, эсвэл улс төрийн зорилготой ажиллах зэрэг сөрөг тал үүсэх эрсдэлтэй” гэсэн саналыг хэллээ.
Үүний дараа Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог нэмэгдүүлэх талаар хэлэлцсэн бөгөөд НИТХ-ын дарга А.Баяр цэргийн алба хаах, дүйцүүлэн хаах иргэдийн тоо юунаас шалтгаалж нэмэгдэж, эсвэл буурдаг, одоогоор ямар нөхцөл байдалд хүрээд байгаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг төлөөлөгчдөд танилцуулахыг НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалтад үүрэгдлээ. Учир нь төлөөлөгчид тодорхой мэдээлэлтэй байж аливаа асуудалд бодит хандаж, иргэдийн хяналтын үүргээ хэрэгжүүлэх боломжтой гэж үзлээ.
Мөн бусад хэлэлцсэн асуудал тухай бүрт Зөвлөлийн гишүүд санал хэлж, асуултандаа хариулт авлаа. Улмаар өнөөдрийн нийт 12 асуудлыг НИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар хэлэлцэхийг Зөвлөлийн гишүүд дэмжлээ. Харин хэлэлцэж буй асуудлуудтай холбогдуулан танилцуулга, мэдээллийг илүү тодорхой, дэлгэрэнгүй бэлтгэхийг холбогдох албаныханд сануулав.
Өнөөдрийн хэлэлцсэн асуудлууд:
- Сүм хийдийн тусгай зөвшөөрлийг сунгах тухай
- Хорооны хэсгийн ахлагч нарын урамшууллыг нэмэх тухай
- Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах тухай
- Нийслэлийн газар зохион байгуулалтын нэмэлт өөрчлөлтийн тухай
- Төслийн хэрэгжилтийг хангах тухай
- Нийслэлийн өмчөөс 2025 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт
- Зөөврийн ус түгээх байрыг нийслэлийн өмчид авах тухай
- Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны 327 дугаар цэцэрлэгийн барилгыг нийслэлийн өмчид авах тухай
- Шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг бүртгэх тухай
- Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэх тухай
- Нийслэлийн Онцгой байдлын газрын түүхт ой тэмдэглэх тухай
- НИТХ-ын ээлжит бус V хуралдааны товыг батлах тухай

Нийгэм
Менингоккокт халдвар авсан хүүхэд нас баржээ

Архангай аймгийн Цэнхэр суманд менингоккокт халдварын тохиолдол бүртгэгдсэн байна.
Тодруулбал, Энэ сарын 25-ны өдөр 5 настай эрэгтэй хүүхдийн биеэр тууралт гарсан, өндөр халуурч байна гэх дуудлага Цэнхэр сумын Эрүүл мэндийн төвд иржээ. Дуудлагын дагуу тус сумын эмч нарыг очиход хүүхдийн биеийн байдал хүнд, менингоккот халдварын шинж тэмдэгтэй байсан учир аймгийн НЭ-ийн халдвартын тасагт шилжүүлж, шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийсэн боловч тухайн хүүхэд нас барсан байна.
Тууралтат халдварын улирал эхэлж буй энэ цаг үед хүүхдийн тань бие дээр тууралт гарах, халуурах шинж тэмдэг илэрсэн даруйд цаг алдалгүй харъяа эрүүл мэндийн байгууллагад хандахыг аймгийн ЭМГ-аас анхааруулж байна.
Нийгэм
Улаанбаатар метро төслийн зөвлөх багууд тендерийн баримт бичгийн сургалт зохион байгуулав

Их багтаамжийн нийтийн тээвэр Улаанбаатар метро төслийн стратегийн зөвлөхөөр ИБУИНВУ-ын Зам тээврийн яамны харьяа “Crossrail international” компани ажиллаж байна.
Тус компани Улаанбаатар метро төсөлд гадаадын хөрөнгө оруулалт, санхүүжилт татахад дэмжлэг болох зорилгоор тендерийн баримт бичиг, мэргэжлийн үйл ажиллагаанд зөвлөж, хяналт тавьж ажиллаж байна.
Өчигдөр тус компанийн захирал Patrick TenHave, Alistair Thomson, Улаанбаатар метро төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч “Dohwa Engineering” компанийн захирал Пак Юн Чул, “Нэгдсэн төслийн удирдлагын газар”-ын захирал У.Баатар нар төслийн тендерийн баримт бичгийг стандартад нийцүүлэх, нягтлах, олон улсын хэмжээний томоохон компаниудыг оролцуулах, төслийг санхүүжүүлэх сургалт зохион байгууллаа.
Ташрамд, “Crossrail international” компани нь 2022 оны тавдугаар сард Лондон хотын метроны Элизабет шугамыг амжилттай барьж ашиглалтад оруулсан бөгөөд Австрали, АНУ, Канад, Хонг Конг зэрэг улсад стратегийн зөвлөхөөр ажилладаг билээ.
Нийгэм
“Атрын IV аян”-ы хүрээнд тариаланчдын зөвлөгөөн эхэллээ

“Атрын IV аян”-ы хүрээнд тариаланчдын уулзалт, зөвлөгөөн Дархан-Уул аймагт эхэллээ.
Өчигдөр үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, мөөг, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн салбар сургалт, зөвлөгөөнүүд болж өндөрлөв.
Салбар хуралдаануудыг нээж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ “Атрын IV Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы зорилт, үр дүн, хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулсан.
Хөдөө аж ахуйн их сургууль болон Ургамал хамгаалал, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид Монгол орны нөхцөлд тохирсон үр соорт нутагшуулах, хөрс ургамал хамгаалал, техник технологийн дэвшил зэргийг танилцуулж, сургалт хийлээ.
Мөн газар тариалангийн хоршоологчид болон салбартаа тэргүүлэгч аж ахуйн нэгжүүд туршлагаасаа хуваалцсан юм.
Зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн Хөдөө аж ахуйн газар, их сургуулиуд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд болон хоршоод, үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жинсгэнэ, мөөг, хүлэмжийн аж ахуй, эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хамрууллаа.
Өнөөдөр буюу 2025.03.28-ны өдөр “Атрын IV аян”-ы хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн нэгдсэн зөвлөгөөн Дархан-Уул аймгийн Залуучууд театрын Их танхимд болно гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
-
Энтертайнмент20 цаг өмнө
Б.Отгонтуяа БНСУ-ын бөхийг цэвэр яллаа
-
Нийгэм23 цаг өмнө
Зөвшөөрөлгүй барьсан гүүрийг буулгаж, орц гарцыг чөлөөлж байна
-
Эдийн засаг22 цаг өмнө
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ дөрөвдүгээр сарын 1-нээс 792 мянган төгрөг болно
-
Эдийн засаг21 цаг өмнө
Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн анхааралд
-
Нийгэм22 цаг өмнө
Шинэ тойрог авто замын урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж байна
-
Улс төр21 цаг өмнө
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталлаа
-
Нийгэм20 цаг өмнө
ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ
-
Энтертайнмент22 цаг өмнө
Монгол Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно