Эдийн засаг
Нийгмийн даатгалын санд 6.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлнэ

Нийгмийн даатгалын байгууллага 2025 онд Нийгмийн даатгалын санд 6.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, 5.9 их наяд төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг 800 000 тэтгэвэр авагч, даатгуулагчид олгоно.
Улсын хэмжээнд 21 аймаг, 330 сум, 9 дүүрэгт нийт 1485 ажилтан Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Эдийн засаг
Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн анхааралд

Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн энэ оны хоёрдугаар сарын 26-ны өдөр болсон ээлжит хуралдаанаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээ сарын 4.5 хувь байхаар шийдвэрлэсэн.
Тус бодлогын зөвлөлөөс гаргасан 01 дүгээр тогтоол /2025.02.26/-ыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд гуравдугаар сарын 25-ны өдрийн 7165 дугаарт бүртгэсэн тул тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг нийт мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд анхааруулж байна.
Эдийн засаг
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ дөрөвдүгээр сарын 1-нээс 792 мянган төгрөг болно

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2025 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс 792 000 төгрөг болж өөрчлөгдөнө. Харин шимтгэл төлөх хувь хэмжээ 13.5 хувь хэвээр байна.
Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй ажил хөдөлмөр эрхлээгүй эцэг, эх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс шимтгэл төлөх бол тэтгэмж болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэл 15840 төгрөгийг даатгуулагч өөрөө сар бүр хариуцан төлнө. Харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792 000 төгрөгөөс тэтгэврийн даатгалын шимтгэлийн 11.5 хувиар тооцсон дүн буюу 91080 төгрөгийг улсын төсвөөс төлнө.
Эдийн засаг
“Хилийн боомтод даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулах компанийг сонгон шалгаруулах журам”-ыг хүчингүй болголоо

Санхүүгийн зохицуулах хороо Хууль зүй, дотоод хэргийн яам, Хил хамгаалах ерөнхий газартай хамтран хилийн бүс дэх Жолоочийн даатгалын тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой зохицуулалтыг сайжруулах, даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх, даатгуулагч, хохирогчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор “Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх болон түр хугацаагаар орж ирж байгаа авто тээврийн хэрэгсэл эзэмшигч, өмчлөгчийг жолоочийн даатгалд хамруулах журам”-д өөрчлөлт оруулж, “Хилийн боомтод даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулах компанийг сонгон шалгаруулах журам”-ыг хүчингүй болголоо.
Ингэснээр хилийн бүсэд зөвхөн нэг даатгалын зуучлагч компани ажиллах хязгаарлалтыг халж, сонгон шалгаруулалт зарлалгүйгээр тухайн боомтод ажиллахаар хүсэлт гаргасан аливаа даатгалын зуучлагч компани холбогдох хууль тогтоомжийн дагуу Хил хамгаалах ерөнхий газраас зөвшөөрөл авсны үндсэн дээр даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхлэх боломж бүрдсэнээс гадна, даатгагч, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах хүрээнд тухайн даатгалын зуучлагч компани нь хэд хэдэн даатгалын компанийг төлөөлөн ажиллах шаардлагыг тусган, холбогдох зохицуулалтыг бий болголоо. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх, түр хугацаагаар нэвтэрч байгаа гадаад улсын авто тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч нарыг хилийн бүсэд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд бүрэн хамруулах нөхцөл бүрдэх, улмаар Монгол Улсын нутаг дэвсгэрт байх хугацаанд зам тээврийн осол гаргаж иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан тохиолдолд хохирлыг нөхөн төлөх, хохирогчдын эрх ашиг хамгаалагдах ач холбогдолтой. Түүнчлэн энэхүү өөрчлөлтийн үр дүнд хилийн бүс, зурваст ажиллах зөвшөөрөл авах шат дамжлага болон төрийн оролцоо буурах, хилийн бүс дэх даатгалын хүртээмж нэмэгдэх зэргээр жолоочийн даатгалын хэрэгжилт сайжрах давуу талтай юм.
Журамд орсон өөрчлөлттэй энд дарж танилцана уу.
-
Нийгэм11 цаг өмнө
Менингоккокт халдвар авсан хүүхэд нас баржээ
-
Нийгэм12 цаг өмнө
Виз авсан иргэдийг хил дээрээс буцаахгүй байхыг хүсжээ
-
Нийгэм12 цаг өмнө
“Атрын IV аян”-ы хүрээнд тариаланчдын зөвлөгөөн эхэллээ
-
Нийгэм12 цаг өмнө
Улаанбаатар метро төслийн зөвлөх багууд тендерийн баримт бичгийн сургалт зохион байгуулав
-
Нийгэм12 цаг өмнө
Б.Мөнхнар, Б.Отгонтуяа, Э.Дэлгэрмаа нар Ази тивээс хүрэл медаль хүртлээ