Эдийн засаг
Эдийн засаг өссөн ч хүртээмжгүй байна
Бөөний болон жижиглэн худалдаа, машин мотоциклийн засвар үйлчилгээ нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг бүрдүүлэгч хоёр дахь том хүчин зүйл. Өөрөөр хэлбэл тус салбар уул уурхайн дараа хоёрт жагсаж байна.График 1, ДНБ юу юунаас бүрддэг вэ, 2013-2018 он, Эх сурвалж: ҮСХГэвч тэрхүү жижиг бизнес эрхлэгчдэд олон талын хүндрэл байнга учирч байгааг Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэлийн “Монголын эдийн засгийн өсөлт, инфляцын дүн шинжилгээ” судалгаа харуулсан юм.Хүснэгт. Жижиг, дунд бизнесийн түүвэр судалгааны нэгдсэн дүнЭх сурвалж: Монголбанкны ЖДҮ-ийн түүвэр судалгааХүснэгтэд харуулсанчлан долоон үзүүлэлт бүгд “-” утгатай байгаа нь байдал ямар муу болохыг илтгэнэ. Тодруулбал, судалгаанд оролцсон жижиг, дунд бизнес эрхлэгчидвалютын ханшулс төрийн байдалтөрийн байгууллагуудын үйлчилгээхэрэглэгчдийн худалдан авах чадварзээлийн хугацаа, хүүзам тээврийн хөгжилзээлийн хүүний зардал тэдний үйл ажиллагаанд хамгийн чухал болохыг илүүтэй онцолжээ.Хэдийгээр сүүлийн гурван жилд эдийн засаг өсөлттэй, сайжирсан хэмээн албаныхан үзэж байгаа ч иргэдийн амьдрал бодит байдал дээр сайжрахгүй байгаа нь өсөлт хүртээмжтэй биш байгаатай холбоотой хэмээн С.Дэмбэрэл тайлбарласан.Тэрбээр “Эдийн засгийн өсөлтийг хэт тоон утгаар хараад байна. Гэвч доторх үзүүлэлтүүдийг нь сайтар харах хэрэгтэй. Тухайлбал, 2015-2018 оны Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал тоон утгаараа өссөн харагдаж байгаа ч бүрэн утгаараа өссөн үү гэвэл үгүй. Тухайлбал, 2018 онд эдийн засгийн өсөлт 6.9%-иар өссөн ч уг өсөлтөд эзлэх хөрөнгө оруулалт маш бага хувьтай байгаа юм.ҮСХ-ны судалснаар өрхийн орлого нэмэгдэж байгаа ч инфляцтай холбоотойгоор зарлага түүнээс хурдтай өсөж байгаа нь анзаарагдсан” хэмээн хэлэв.Монгол Улсын ДНБ-ий судалгааг тэрбээр сүүлийн 71 улирлын байдлаар тооцож үзсэнээ дурдав. Ингэхдээ ДНБ-д оруулж тооцдог “Бүтээгдэхүүний цэвэр татвар”-ын үзүүлэлтүүдийг хасаж тооцоход манай улсын эдийн засгийн өсөлт буурах хандлагатай байсан нь ажиглагджээ. Тиймээс бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлж, төр оролцох шаардлагагүй зүйлдээ оролцохгүй байх нь эдийн засгийн өсөлтөд дэмтэй гэдгийг хэлсэн юм. Учир нь Монгол Улсын эдийн засгийн орчин сайтай байгаа жилүүдэд компаниудын борлуулалт сайн бөгөөд бэлэн бүтээгдэхүүний үлдэгдэл багатай явж ирсэн болохыг онцлов.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.