Нийгэм
Улаанбаатарт 8 хэм дулаан байна

МАЛЧИД, ТЭЭВЭРЧИД, ИРГЭДЭД ЗОРИУЛСАН МЭДЭЭ
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхи шуургатай байна.
2019 ОНЫ 03 ДУГААР САРЫН 15-НЫ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 14-19 градус, Алтайн өвөр говиор 0-5 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 1-6 градус, Алтайн өвөр говиор 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлшиж, Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 градус, Орхон- Сэлэнгийн саваар 9-14 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.¬¬¬¬¬
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ, шөнөдөө нутгийн хойд, өдөртөө зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 8-13 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 11-13 градус, бусад хэсгээр 4-6 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.
2019 ОНЫ 03 ДУГААР САРЫН 16-НААС 03 ДУГААР САРЫН 20-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
17-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 19-нд ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 16-нд Алтайн салбар уулсаар, 17-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, 18-нд ихэнх нутгаар, 19-нд говь талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, Их нууруудын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр голын хөндий, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд ихэнх нутгаар эрс сэрүүснэ.

Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 428 тохиолдол батлагдлаа

Улаанбурхан өвчний нөхцөл байдал, тархалтын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. /2025.04.10/-ны байдлаар тус өвчний батлагдсан тохиолдлын тоо 428-т хүрчээ. Үүнээс:
- Эмнэлэгт эмчлүүлж байгаа 125,
- Гэрээр эмчилгээ хийлгэж байгаа 4
- Эдгэрсэн 299
- Сэжигтэй 35
- Хавьтал 10346 хүн байна.
Өвчлөлийн хувьд 10-14 насныхны дунд өндөр хувьтай хэвээр байна. Ихэвчлэн ЕБС-иудын дунд голомтлон халдварлаж байгаа тул халдвараас сэргийлэхийн тулд улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаж, өөрийгөө болон бусдыг хамгаалахыг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.
Нийгэм
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ

Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан 1000 гаруй ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг байна.
Эдгээр ТҮЦ-ийг нүүлгэж, орчныг чөлөөлөх эсэх талаар санал асуулга авч эхэллээ.
Санал асуулга дөрөвдүгээр сарын 10-17-ны өдрүүдийг дуустал буюу долоо хоног үргэлжилнэ.
Иргэд та бүхнийг санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна.
Та бүхэн доорх линкээр санал асуулгад оролцоно уу.
Нийгэм
Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Хаврын хуурайшилт нэмэгдэж, салхи шуурга ихтэй байгаатай холбогдуулан онцгой байдлын байгууллагад өчигдөр долоон түймэр бүртгэгджээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал, Сант, Төв аймгийн Өндөрширээт, Хэнтий аймгийн Баян-Адарга суманд гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтрааж, Архангай аймгийн Цэнхэр, Хэнтий аймгийн Баянхутаг суманд гарсан ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.
Түймрийн шалтгааныг авч үзвэл ихэнх нь иргэн, аж ахуйн нэгж хогоо цэвэрлэж, шар өвсөө шатааснаас үүдэн гарчээ. Иймээс иргэд галын аюулгүй байдлаа хангаж, ил задгай гал гаргах, хог шатаах, үнс нурмаа ил задгай асгах, түймрийн эрсдэлтэй бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангаж байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
-
Дэлхий дахинд11 цаг өмнө
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war
-
Эдийн засаг15 цаг өмнө
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ
-
Нийгэм16 цаг өмнө
Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм17 цаг өмнө
Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 18-19-нд болно
-
Улс төр17 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ
-
Улс төр15 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ
-
Нийгэм15 цаг өмнө
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ
-
Нийгэм15 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 428 тохиолдол батлагдлаа