Бусад
Энэ өдөр дэлхийн түүхэнд: Гуравдугаар сарын 21

Дэлхийн яруу найргийн өдөр
1999 оны ЮНЕСКО-гийн Ерөнхий конференцийн 30 дугаар чуулганаас Дэлхийн яруу найргийн өдрийг (World Poetry Day) гуравдугаар сарын 21-нд тэмдэглэж байх шийдвэр гаргасан байна. Энэ баярыг анх ЮНЕСКО-гийн төв байр байдаг Парис хотноо тэмдэглэжээ.
Сонирхолтой баримтууд
- “Поэзия” гэсэн үг нь эртний грекийн poieo – бүтээх, зохиох, барих, байгуулах үгнээс гаралтай.
- Хамгийн эртний сүлд болсон шүлгийг МЭӨ ХХIII зуунд тахилчин эмэгтэй, яруу найрагч Эн-хеду-ана (En-hedu-ana) бичсэн гэдэг. Тэр өнөөгийн Ираны нутаг дахь Урыг байлдан эзэлсэн аккадын Саргон хааны охин гэхээс өөр намтар үгүй. Эн-хеду-ана сарны бурхан Нанна түүний охин үүрийн цолмон Инанагийн тухай шүлэглэж байжээ
- Сэргэн мандалтын үе хүртэл шүлэг нь гоо үзэсгэлэнгийн зайлшгүй байх ёстой нөхцөл гэж үзэгдэж иржээ.
- Хятадын эзэн хаан Цяньлун XVIII зуунд захирч байхдаа муухай шүлэг бичсэн хүнийг цаазаар авдаг байжээ.
- Пушкины зохиолд 22 мянган өөр өөр үг тааралддаг бол Лермонтовын зохиолд 15 мянган үг байдаг.
- Шүлэг унших нь тархины ажиллагааг идэвхжүүлдэг гэж Ливерпулийн их сургуулийн эрдэмтэд дүгнэжээ.
Олон улсын Наврузын баяр
Иран, Афганистан, Узбекистанд уламжлалт шинэ оны наурызын баяр болж байна. Энэ баярыг тэмдэглэдэг Азербайжанд түүнийг “новруз”, Киргизид “ноовруз” гэж нэрлэдэг. Навруз (Новруз, Навруз, Нооруз, Невруз, Наурыз) гэсэн үг нь шинэ өдөр гэсэн утгатай ба түүний бичлэг, дуудлага нь тухайн орноос хамаардаг. Наурыз хавар өдөр шөнө тэнцэх өдөр таардаг ба 3000 мянган жилийн өмнө Хорасанд үүссэн уг баяр газар тариалангийн хөгжлийг даган Дорнын орнуудад тархжээ. Энэ өдөр тариачид хаврын тариалангаа эхэлдэг. Олон улсын Навруз (International Day of Nowruz) баяр 2010 оноос тэмдэглэгдэж байна. Түүнийг НҮБ-ын хуанлид оруулах саналыг Азербайжан, Албани, Афганистан, Македони, Энэтхэг, Иран, Казахстан, Кыргызстан, Тажикистан, Туркменистан, Турк зэргийн орнууд гаргаж, Ерөнхий ассамблей түүнийг дэмжин хоёрдугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор (№A/RES/64/253) гуравдугаар сарын 21-ндп тэмдэглэж байхаар болжээ.
Өнөөдөр Дэлхийн ойн өдөр
Жил бүрийн гуравдугаар сарын 21-нийг Дэлхийн ойн өдөр болгон зарлаж ой хамгаалах талаар улс орон бүр тодорхой арга хэмжээг зохион байгуулдаг.
Дэлхийн банкнаас гаргасан тооцооноос үзэхэд дэлхийн ой модны нөөцийн бараг тал хувь нь сүүлийн 30 жилд устжээ.
Манай орны ойн бүс нь мөнх цэвдгийн хэмжээ хадгалах, говь цөлийн түрэлтийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байх зэрэг ач холбогдолтой. Харамсалтай нь хүний зохисгүй үйл ажиллагаа, хортон шавьж, хууль бус мод бэлтгэл, түймрээс шалтгаалан манай оронд ойн эзлэх талбай хорогдсоор 1950 оныхоос бараг хоёр дахин багасчээ.
Хүүхэлдэй тоглуулагчдийн өдөр
Энэ баярыг тэмдэглэх уламжлал 2003 оны гуравдугаар сарын 21-нд эхэлсэн байна. Мэргэжлийн хүүхэлдэй тоглуулагчдын баяртай болох санаачилгыг Ираны театрын зүтгэлтэн Живад Золфагарихо гарган 2000 онд Магдебургт болсон Хүүхэлдэйн театрын зүтгэлтнүүдийн олон улсын холбооны XVIII Конгресс дээр дэвшүүлжээ.
Сонирхолтой баримтууд –
- Хүүхэлдэйн театрын хамгийн ер бусын бэлгэдлүүдийн нэг нь цаг юм.
- 1968 онд нэг польш хүүхэд бүр инээдэм өгдөг хүмүүсийг шагнах “Инээмсэглэлийн одон” бий болгох хэрэгтэй гэснийг дэмжин тийм одонг Польшид бий болгожээ.Одонгоор шагнагдсан анхны гадаад хүн нь Москвагийн хүүхэлдэйн театрын уран сайхны удирдагч Сергей Владимирович Образцов болов.
- Хүүхэлдэйг хөдөлгөхдөө заримдаа автомат механик төхөөрөмжийг ашиглана. Театрын хүүхэлдэйнүүд дээд дунд доод гэсэн гурван төрлийнх байдаг. Тэд хөдөлгөх аргаараа ялгагддэг.
- Египетэд Осирис бурхны дүрийг гаргасан хүүхэлдэйгээр шашиныхаа ёслолыг хийж байв. Хүүхэлтэйн тоглолтыг Геродот дурссан байдаг. Эртний Грек, Ромд хүүхэлдэй тоглолт Энэтхэг, Хятадаас орж ирсэн гэдэг.
- Вага гэж хүүхэлдэйн хөдөлгөөнийг удирдах төхөөрөмжийг нэрлэдэг.
- Усан дээрх хүүхэлдэйн театрын вьетнам уламжлал манай эриний XI зууных бөгөөд Хонгха голын цутгалангийн орчмын тосгонуудад гарч ирсэн ба тариачид түүнийг үеэр явуулан зугаацдаг байв.
- Сицилийн аралд Л. Ариостогийн “Гандан буурашгүй Роланд” яруу найргийн сэдвийн шударга сайн эрүүд-паладин хүүхэлдэйн өндөр нь 1,5 метр. Паладин нь шударга үнэнч хүмүүсийг үзүүлдэг.
- Полишинель гэдэг франц хүүхэлдэй нь алиалагч эсвэл чалчаа хүний дүр юм. Орост тэднийг Петрушка, Ангилид Панч, Италид Пульчинелла гэх бөгөөд тэд XVI зуунаас гарч иржээ.
- Хүүхэлдэйн 12 гаруй төрөл бий. Жишээлбэл гарт өмсгөх бээлий шиг гэх мэт. Дэлхийн хамгийн том хүүхэлдэйг Санта-Фе (Нью-Мексико, АНУ) хотод орон нутгийн багт наадамдаа зориулан бүтээсэн бөгөөд Зозобра нэртэй хүүхэлдэйн өндөр нь 15 м 21 см.
- Марионетта гэдэг хүүхэлдэйг утас болон төмөр хавхаар хөдөлгөдөг.
Өнөөдөр түүхэнд
630 он – Загалмайтнууд гол шүтээний нэг Персэд олзлуулан 14 жил байсан Христийг цовдолсон амин гэх загалмайг Византийн хаан I Ираклий Иерусалимд буцаан авчирчээ. Загалмайг авчирсныг тэмдэглэн энэ өдрийг “Бурхны загалмайн дээдлэл” гэж нэрлэдэг.
1685 он – Германы аугаа хөгжмийн зохиолч Иоганн Себастьян Бах төржээ .
1800 он – Ромын хамбаар VII Пиус сонгогджээ.
1804 он – Франц улсад “Наполеоны кодекс”-ыг хэрэгжүүлж эхлэв. Уг кодексоор Францын жирийн иргэн болон олон нийтийн газар, барааны тэмдэгт, газар нутгийг Наполеон гэсэн нэрээр нэрлэхгүй байхаар тусгажээ.
1871 он – Германы хаант улсын канцлераар Отто фон Бисмарк томилогдов.
1913 он – АНУ-ын Огайо мужийн Дейтон хотод их үер бууж, 360 гаруй хүн амиа алдан 20,000 өрх орох оронгүй болжээ.
1919 он – Орост өрнөсөн Октябрийн хувьсгалын дараа Унгар улс Зөвлөлийн засгаар замнахаар болов. Ингэж Европ тивд Оросоос гадна анхны коммунист улс гарч ирэв. Гэхдээ Унгарын социалист улс тэр жилийнхээ наймдугаар сард унажээ.
1921 он – Оросын большевик нам шинэ эдийн засгийн бодлого боловсрууллаа.
1928 он – Атлантын далай дээгүүр анх удаа нисэн туулсан анхны нисгэгч Чарльз Линдбергт “Гавьяаны медаль” гардуулав.
1935 он – Ираны шах Реза Шах Пехлеви улсынхаа нэрийг Перс биш Иран болгон өөрчилжээ.
1943 он – Вермахтийн офицер Рудольф фон Герсдофф Адольф Гитлерийг хороох халдлагыг зохион байгуулсан боловч бүтэлгүйтэв. Мөрдөн шалгалтаар Герсдоффыг буруутай гэдгийг тогтоож чадаагүй билээ.
1946 он- Лос-Анжелес Рамс өнгөт арьстан Кенни Вашингтонтой гэрээ байгуулснаар Америкийн үндэсний хөлбөмбөгийн лигийн түүхэнд хар арьст тоглогчтой гэрээ хийсэн анхны баг болжээ.
1960 он – Өмнөд Африкт арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцсэн тайван жагсаалыг цагдаагийн хүч хэрэглэн тараах үеэр 69 хүн амиа алдан, 180 хүн шархаджээ.
1970 он – АНУ-ын Сан-Франциско хотын амбан захирагч Жозеф Элиотын зарлигаар “Эх дэлхийн өдөр”-ийг анх удаа тэмдэглэхээр болов.
1986 он – Уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд АНУ-ын уран гулгагч Деби Томас түрүүлэв. Ингэснээр тус тэмцээний түүхэнд түрүүлсэн анхны хар арьст тамирчин болжээ.
1990 он – Өмнөд Африкийн захиргаанд 75 жил оршин тогтносон Намиби улс тусгаар тогтнов. Энэ өдөр хар Африкийн хамгийн сүүлчийн колони орон тусгаар тогтнолоо авчээ.
1999 он – Бертран Пиккард, Брайан Жонс нар дэлхийг агаарын бөмбөлөгтэй тойрсон анхны хүмүүс болов.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм5 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр7 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм7 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм7 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм8 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм6 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ